fbpx ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
7 минут 40 секунд

ТАНИЛЦ: АЛТНЫ ОРДУУДАД ЭЗЭН СУУСАН АШИГТ МАЛТМАЛЫН ГАЗРЫН МЭРГЭЖИЛТНҮҮД

Хөрсөн доорх баялагийг хэнд өгөхийг шийддэг буюу хайгуул, ашиглалтын лиценз олгох онцгой эрхийг хэрэгжүүлдэг Ашигт малтмал, газрын тосны газар гэж бий. Энэ газрынханд тэрбумтан болох тоймгүй олон арга байдаг гэлцдэг. Нийтлэг, бас наад захын арга нь хувьдаа орд, бас олборлох эрх олж авах. Анхны даргаар нь долоон жил ажилласан Д.Жаргалсайхан л гэхэд монголын хамгийн том цайрын уурхайг эзэмшдэг “Цайрт минерал” ХХК-ийн эзэн болчихсон, хүү, хүргэн хоёр нь “Хасын хүлэгүүд” сагсан бөмбөгийн багаа санхүүгээр түүртэхгүй аваад явж байна.

Тэгвэл бид АМГТГ-ын мэргэжилтнүүдээс хувьдаа ордтой, хамгийн хөрөнгөлөгч мэргэжилтнүүдийг цувралаар танилцуулахаар бэлтгэлээ. Уг нь Ашигт малтмал, газрын тосны газарт ажилладаг мөртөө хувьдаа уурхай ажиллуулаад сууж байх нь хууль хяналтын хаалга татах хэмжээний ашиг сонирхлын асар ноцтой зөрчил боловч ийм зөрчилтэй хүн энэ газарт олон байдаг ажээ.

АМГТГ-ын мэргэжилтэн Д.Баасан жилд 18 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн нийт орлого нь 136 сая төгрөг. Тэрбээр 1.6 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, үйлчилгээний хоёр барилгатай, 211 сая төгрөгийн Land cruiser 200, Mazda, Toyota prius, Toyota XW10 загварын дөрвөн автомашинтай, таван газартай.

Тэгвэл Д.Баасангийн нөхөр Г.Эрдэнэбаяр нь “Мөнх аргал уул” ХХК, “Говийн өв групп” ХХК, “Молцог элсний орд” ХХК, “Фүжипик” ХХК, “Азиан майнинг ресорсес” ХХК-иудыг эзэмшдэг.

Ноцтой нь,

- “Мөнх аргал уул” ХХК нь Төв аймгийн Баянхангай сумын нутагт MV-015244 дугаартай, 178.31 га талбайтай Хадатын алтны ордын ашиглалтын лицензийг эзэмшдэг.

- “Говийн өв групп” ХХК нь Төв аймгийн Угтаалцайдам, Булган аймгийн Баян-Агт суманд алтны хоёр орд эзэмшиж байгаад шилжүүлсэн.

- “Азиан майнинг ресорсес” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр ашигт малтмалын ордын хайгуулын ажил гүйцэтгэдэг. Зөвхөн энэ онд Ашигт малтмалг газрын тосны газрын захиалгаар Төмөр чулуу, Шарилжийн хөндий гэх газруудад ашигт малтмалын ордын хайгуул хийх гүйцэтгэгчээр шалгарчээ. Тэгэхээр АМГТГ-ын мэргэжилтэн Д.Баасан 1.6 тэрбумын байранд амьдарч, 200 саяын автомашин хөлөглөх нь аргагүй бололтой.

АМГТГ-ын мэргэжилтэн Н.Отгонсүрэн жилд 59 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн нийт орлого нь 100 сая төгрөг. Тэрбээр 1.1 тэрбум төгрөгийн нэг орон сууц, нэг зуслангийн хаустай, үйлчилгээний хоёр, үйлдвэрлэлийн нэг барилгатай, 190 сая төгрөгийн Land Cruiser 200, BMW X3, Toyota Crown загварын гурван автомашинтай, 134 адуутай, 70 үхэртэй, 1200 хоньтой, долоон газартай.

Тэгвэл Н.Отгонсүрэнгийн нөхөр Б.Амгаланбаяр нь “Бат-Алт төв” ХХК-ийг эзэмшдэг. Харин “Бат-Алт төв” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутагт MV-021305 дугаартай, 27 га талбайтай Баянголын алтны ордны ашиглалтын лицензийг эзэмшдэг. Өөрөөр бол, АМГТГ-ын мэргэжилтэн Н.Отгонсүрэн хувьдаа алтны уурхайтай учраас ийм хөрөнгөтэй байх нь аргагүй биз.

АМГТГ-ын мэргэжилтэн М.Мөнгөнтуяагийн нөхөр А.Балжинням нь “Ташгай хайрхан” ХХК, “Аргасайн чулуу” ХХК, “Конгломерат” ХХК-уудыг эзэмшдэг.

Ноцтой нь,

- “Ташгай хайрхан” ХХК нь Увс аймгийн Өлгий сумын нутагт XV-017942 дугаартай, 11618.3 га талбайтай, Балжинням нэртэй хайгуулын лиценз эзэмшдэг.

- “Конгломерат” ХХК нь Увс аймгийн Өлгий сумын нутагт XV-018052 дугаартай 1130.51 га талбайтай Бигэр, XV-017935 дугаартай 4292.31 га талбайтай Бигэр-1 нэртэй хайгуулын хоёр лиценз эзэмшдэг.

Харин “Аргасайн чулуу” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт XV-41000038 дугаартай Ар хуурай нэртэй хайгуулын лиценз эзэмшиж байгаад шилжүүлжээ.

АМГТГ-т хувьдаа уурхайтай, хагартлаа хөрөнгөжсөн олон мэргэжилтэн байдгийн ердөө гуравхан жишээг дурдахад ийм байна. Бид дараагийн дугаартаа үргэлжлүүлэн танилцуулах болно.

Тэгвэл АМГТГ-ын газар, хэлтсийн дарга нараас нэгийг нь ч дурдахгүй өнгөрч болох байх. 2021 оноос АМГТГ-ын орлогч даргаар, 2022 оноос АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний газрын даргаар ажиллаж байгаа Б.Түвшинжаргал гэж хүн бий. Б.Түвшинжаргалын гэр бүлийн нийт орлого жилд 781 сая төгрөг бөгөөд 1.9 тэрбум төгрөгийн нэг орон сууцтай, 100 сая төгрөгийн Mersedes Benz CLS350 загварын автомашинтай, 32 сая төгрөгийн хадгаламжтай, 700 сая төгрөгийн авлагатай. Ноцтой нь, Б.Түвшинжаргал нь хувьдаа нэг ч компанигүй, мөн эхнэр нь М.Мөнхтуяа “Чингис хаан” нисэх буудал дахь Гаалийн газарт улсын байцаагчаар ажилладаг, төсвийн цалинтай. Тэгэхээр нэг ч компанигүй, гэр бүлээрээ төрд ажилладаг, төсвийн цалинтай Б.Түвшинжаргал жилд яаж 781 сая төгрөг олж, 1.9 тэрбумын байранд амьдарч, “Benz” хөлөглөдөг вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Тэгвэл Б.Түвшинжаргал нь “Занаду майнинг” компанийн 1.2 сая ширхэг хувьцаа эзэмшдэг ажээ. Харин “Занаду майнинг” компани нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бөгөөд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших алт, зэсний асан баян нөөцтэй Хармагтайн ордыг эзэмшдэг. Хармагтайн орд нь 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алттай гэгддэг бөгөөд Оюу толгойн дараа орох том орд гэх нь бий. Гэтэл энэ том ордыг эзэмшигч “Занаду майниг” компанид АМГТГ-ын орлогч дарга, Газрын тосны бүтээгдэхүүний газрын даргын албан тушаалтай Б.Түвшинжаргал хувьцаа эзэмшдэг, тэндээсээ 781 сая төгрөгийн орлого олдог байх нь ашиг сонирхлын асар их зөрчил болж хувирна.

Бид дараагийн дугаартаа газрын ховор элементийн ордын лиценз эзэмшдэг мэргэжилтэн болон төрсөн дүү, хадам ахынх нь компаниудад хайгуул, ашиглалтын лицензүүд "цуглуулсан" мэргэжилтнүүдийг танилцуулах болно.

Үргэлжлэл бий...

“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”
“Би Монгол гэсэн нэрийг нэг хором ч сэвтээхгүйн төлөө бүхий л амьдралаа зориуллаа”
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​