fbpx П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
10 минут 38 секунд

П.Цагаан: Үүсмэл ордоос АМНАТ авах бол өмнөх шигээ тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэгтэй

Б.ГАРЬД

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны тавдугаар сарын 11-нд стратегийн орд эзэмшигчидтэй уулзсан. Уулзалт дээр “...Засгийн газар стратегийн ордууд, түүний үүсмэл ордуудхд төрийн хувь хэмжээ тогтоож, Баялгийн санд хуваарилж, баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх хуулийн төслийг УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ” хэмээн Ерөнхий сайд мэдэгдсэн.

Хуульд, стратегийн ордуудын үр өгөөж гэж юу хамаарахыг тодорхойлох, үр өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард иргэдэд хүртээх, 60 хувиас буурсан нөхцөлд тохируулагч төлбөр төлөх, стратегийн ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын төрлөөр нь ангилж тусгай АМНАТ-өөр орлуулах зэргийг тусгажээ. Ерөнхий сайд “...Та бүхэн өмнөх Засгийн газартай 60 хувийн үр өгөөжийг Баялгийн санл төвлөрүүлэхээр санамж бичиг байгуулсан. Гэвч, хуулиар уг 60 хувийн өгөөжид юуг тооцох вэ гэлэг ойогомжгүй байна. Тиймээс УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд ямар төлбөр, татвар оруулахыг багтаана. Ингэхдээ, стратегийн орд эзэмшигч бүртэй тусгайлсан хэлэлцээр хийхгүй, цаг алдана. Түүний оронд хуульд цогцоор нь тусгана” гэсэн юм.

Үүнийг стратегийн орд эзэмшигчдийн олонх нь дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

Гэхдээ, стратегийн орд эзэмшигчид гэдгийн дунд үүсмэл орд эзэмшигчид багтаад явдаг. Угтаа, стратегийн орд, үүсмнл орд хоёрын хооронд асар их ялгаа байдаг. Шулуухан хэлэхэд, үүсмэл орд нь тухайн стратегиын орыг ашиглах олборлох явцад бий болсон технологид тохирохгүй, эсвэл хэрэгцээ хангахгшы, нэг үгээр хаягдлаас үүссэн овоолго байдаг. Харин үүнд тохирох технологийг импортолж, эдийн засгийн эргэлтэд оруулж буйгаараа үүсмэл орд эзэмшигчид илүү эрсдэл хүлээдэг. Тэр утгаараа, үүсмэл орд дахь төрийн хувь хэмжээ, татвар төлбөрийг өөрөөр буюу бодитоор тогтоох зайлшгүй шаардлагатай гэдгийг эдийн засаг, уул уурхайн экспертүүд хэлдэг.

Ерөнхий сайдын дээрх уулзалт дээр ч үүсмэл орд эзэмшигчдийн төлөөллүүд үгээ хэлсэн. Тухайлбал, “Ачит Ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан “...Ерөнхий сайдын хурдтай, тэгээд ялгаварлахгүй ажиллаж байгаа энэ арга барил таалагдаж байгаа гэдгийг хэлмээр байна. Бусад орны уул уурхайтай холбоотой юмыг судалж байсан хүний хувьд хэлэхэд Үндсэн хуульд, өгөөж нь ард түмэнд гэсэн үг байгаа. Одоо бол Засгийн газрын өгөөжийн тухай яриад байгаа. Засгийн газрын өгөөж гэхлээр мэдээж, татвар, төлбөр, хураамж, роялти орно. Бусад оронд бол нийгмийн өгөөж гэж тооцдог. Тэрэн дээр бол, жишээлбэл ажлын байр гэдэг ч юм уу нэг тиймэрхүү юм байх уу үгүй юү гэсэн ийм асуулт байгаа. Үүнийг Засгийн газрын эрхэм гишүүд бол бодолцоно биз. Зөвхөн Засгийн газрын өгөөжөөр яах юм уу, нийгмийн өгөөж гэж бусад орны жишиг авах юм уу. Өөр нэг зүйл гэхээр энэ үүсмэл орд гэж зүйл бий. Яагаад ингэж хууль гарсан юм бэ гэхлээр уул уурхайг дамжаад тухайн уурхайн технологид нь тохирохгүй эсвэл технологиор авч болохгүй тодорхой шалтгаантайгаар овоолго шороо, эрдэс баялаг үлддэг. Тэрийг нь тодорхой дэвшилтэт технологи ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулж өгдөг. Үүнийг тухайн үед янз бүрээр ярьж байгаад үүсмэл орд гэсэн нэр томьёо гарсан. Нэг ёсондоо үндсэн орд ашиглах технологид нь тохирохгүй ч юм уу, авч чадахгүй юмыг нь сүүлд ингэж ашигладаг. Тэгээд тийм хууль гарсан. Мииний мэдэхээр 40 гаруй тийм компани үүсмэл ордын зөвшөөрөл аваад явж байсан чинь 2022 онд зөвшөөрлийг хүчингүй болгочихсон. Тэгээд дараагаар нь дахиад үүсмэл орд гээд. Ингээд энэ Ашигт малтмалын хууль яг сонгуулийн урд талд гэнэт өөрчлөлт орж ирээд, ингээд тэдэн хувийг нь авна, өдөн хувийг нь авна гээд баахан улстөржсөн юм болсон. Тэгэхлээр энэ хуулиар одоо ингээд одоо жишээлэхэд манай зэс дээр гэх юм бол 2,5 байсан одоо ингээд 10 хувийн АМНАТ болж байгаа. Тэгэхдээ энэ хуулийн төсөл дээр санаатай юм уу санамсаргүй юм уу бас ийм ялгавартай байдал харагдаж байгаа. Жишээлэх юм бол Оюу толгой дээр ийм үүсмэл орд ашиглах юм болбол 10 хувийн роялти, Эрдэнэтэд бол 15 ч юм шиг тийм ойлгомжгүй заалт байгаа. Тэрийгээ Г.Дамдинням сайд анхаарах хэрэгтэй байх. Байршлаар нь ялгаварлаж болохгүй, өмчөөр нь эсвэл намын харьяаллаар ч юм уу, яг адил тэгш ялгаваргүй хандах хэрэгтэй байх. Тэгэхлээр одоо яагаад Эрдэнэтийн овоог ашиглаж байсан нь 15 хувийн роялти төлөх ч юм шиг үгүй ч юм шиг байгааг адилхан болгосон нь дээр байх. Тэгээд жишээлэх юм бол “Ачит Ихт” гээд Баяжуулах үйлдвэр гээд биччихсэн. Тэгэхлээр Баяжуулах биш, энэ бол боловсруулах үйлдвэр, энэ бол төр засгийн бодлогод нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боловсруулах үйлдвэр, гидрометалургийн үйлдвэр. Гэтэл манай Засгийн газар Эрдэнэтийн баяжмалыг хайлуулаад тэгээд тэндээсээ баахан олон шат дамжлага гаргаад. Адилхан зэс гаргах гэж байгаа шүү дээ. Гэтэл бид нар байгальд ээлтэй гидрометаллургийн аргаар эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа боловсруулах үйлдвэр. Тэгэхлээр үүнийг бас онцолж үзэх хэрэгтэй. Тэр нь юуг хэлж байна вэ гэхлээр энэ хуулийн нэмэлтээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл байхгүй, гэрээний үндсэн дээр гээд биччихсэн. Урьд нь тусгай зөвшөөрөл олгодог байснаа 2022 онд зөвшөөрөлгүй болгочихсон. Тэгсэн хэрнээ АМНАТ авна гээд байдаг. Тэгэхлээр миний хүсэлт юу байна вэ гэхлээр төр өөрийнхөө баялгаас ингэж АМНАТ авах гэж байгаа болбол хуучнаар нь тэр тусгай зөвшөөрөл өгдөг байх хэрэгтэй. Тэгэх юм бол ингэж цаг алдсан биш, шууд АМНАТ, хуучин зөвшөөрлийг нь олгодог яам тэр зөвшөөрлийг чинь хараад хараад, бид нар чинь тэр овоолго өгөх юм болбол ашиглахын тулд банканд өгөөд, зээл аваад, хаягдлыг одоо ямар нэг байдлаар усанд, шингэнд, одоо шороонд орхигдсон эрдэс баялгийг сорчлон ашиглахгүй, тодорхой хэмжээнд орон нутагт ажлын байр бий болгож байгаа, ийм төрийн бодлогын дагуу ажил хийж байгаа. Ийм зүйл хэлэх гэсэн юм. Эцэст нь нэг зүйл хэлэхнд, одоо ингээд хараад байхад, өчигдөр та бас хэлж байсан, хөрөнгө оруулалт гадаадын хөрөнгө оруулалт буурчихсан хэцүү байна гээд. Тэгэхлээр би юу хэлэх гэж байна вэ гэхлээр өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд, ялангуяа уул уурхайн салбар сүүлийн 30 жилд алдаж оносоор байгаад энэ. Манай ийм бизнес эрхэлж байгаа хүмүүс бол дэлхийн хэнтэй нь ч яриа хэлэлцээ хийх тийм хөрөнгө оруулалт хийгээд, ингээд цаашаа явна шүү дээ. Тэгэхгүй бол нэг гэрээ үзүүлээд явах нэг хэрэг. Тэгэхлээр хуучнаар нь, хүнд сурталгүйгээр зөвшөөрлөө олгодог байгаач ээ гэсэн нэг ийм санаа байна. Хрёрдугаарт байршлаар нь биш зөвхөн Эрдэнэтийн дөрвөн жил гээд нэг тийм процессын хуулиар ингээд материаллаг хэм хэмжээ тогтоочихсон. Эрдэнэтээс тэр овоолгыг ашиглаж байвал бүүр хамаагүй одоо 20-30 хувийн роялти авна гээд. Тэгэхлээр тэр бол процессын хууль гэсэн нэртэй мөртөө материаллаг хуулийн заалт оруулчихсан. Тэгэхлээр үүнээс бусдаар энэ ажлыг үнэхээр дэмжиж байгаа. Тэгээд үүнийгээ хурдан шуурхай хийх юм болбол төр эрсдэл байхгүй, хөрөнгө оруулахгүй. Гаднынх ч гэсэн ийм байдаг. Тэгэхлээр одоо энэ үүсмэл орд гэж ярьж байгаа зүйл бол дахиад хэлэхэд чадвартай болчихсон. Бид нар ерээд онд ямар гэнэн байлаа. Одоо бол шал ондоо болчихсон. Тэгээд би юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр нөгөө айлаас ирэхээр авдраа уудал гэдэг шиг яг ингээд үндэстнийхээ бизнес эрхэлдэг хүмүүсийг ялгаварлахгүй, хөнгөн шуурхай дэмжээд ажиллах юм болбол заавал гаднынхныг царайчлахаас илүү аваад явчих боломжтой болчихсон шүү. Тэгэхлээр үндэстнийхээ компани, бизнес эрхлэгчдэд бас итгээрэй л гэж ингэж хэлэх гэсэн юм” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 92 (7834)

Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов
Сэлбэ дэд төвийн төслийг хасаж, Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг дахин өргөн барихаар болов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​