fbpx “НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
4 минут 54 секунд

“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ

Эргэлт.мн мэдээллийн сайт аялал жуулчлалыг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлээс зээл авсан аж ахуй нэгжүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Учир нь, уг зургаан хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл очих ёстой эзэндээ очиж, хөгжүүлэх ёстой төслөө хөгжүүлж байгаа юу гэдэгт анхаарал хандуулж байгаа юм. Бид өчигдөр “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын эзэн Ц.Отгонбаатар “Монгол технологи инвестмент” ХХК-аараа дамжуулан долоон тэрбумын зээл авсныг хүргэсэн. Энэ нь Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хөнгөлөлттэй олгогдож байгаа уг зээл ЖДҮХС шиг болох вий гэсэн хардлага төрүүлж байгаа юм.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгож байгаа юм. Одоогийн байдлаар дараах 13 аж ахуй нэгжийн зээлийн шийдвэр гарч, Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хяналтын гэрээ байгуулаад байна. Мөн 15 аж ахуйн нэгжийн зээлийн шийдвэр албажих гээд хүлээгдэж байгаа юм. Тодруулбал,

1. “Атаршим трейд” ХХК: 950 сая төгрөг

2. “Блью спот номадс” ХХК: 5 тэрбум төгрөг

3. “Галт халуун рашаан” ХХК: 675 сая төгрөг

4. “ДНДХ” ХХК: 555 сая төгрөг

5. “Дуут” ХХК: 1.5 тэрбум төгрөг

6. “Жамоторабэрү” ХХК: 1 тэрбум төгрөг

7. “Монгол технологи инвестмент” ХХК: 7 тэрбум төгрөг

8. “Өү Эн И март” ХХК: 3.5 тэрбум төгрөг

9. “Сод хан травел” ХХК: 7 тэрбум төгрөг

10. “Хан тэгри травел” ХХК: 2 тэрбум төгрөг

11. “Ханбүргэд хаан хоёр” ХХК: 3.5 тэрбум төгрөг

12. “Хасабэ-Интернэшнл” ХХК: 1 тэрбум төгрөг

13. “Эрдэнэтмолор-Эрдэнэ” ХХК: 1 тэрбум төгрөгийн зээл авахаар гэрээ нь албажсан гэсэн үг.

Тэгвэл бид энэ удаад Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлээс таван тэрбумыг авахаар гэрээ байгуулсан “Блью спот номадс” ХХК-ийг танилцуулж байна. “Блью спот номадс” ХХК нь Энх-Амгалангийн Номин-Эрдэнийн нэр бүртгэлтэй байдаг. 2020 онд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. Гүйцэтгэх захирлаар Бямбацогтын Болортуяа ажилладаг. “Блью спот номадс” ХХК нь Улаанбаатар хот, Налайх дүүрэг, зургадугаар хороо, Тэрэлж байгалийн цогцолборт газрын Хөдлөнгийн аманд тансаг зэрэглэлийн “Blue Spot Resort”-ийг ажиллуулдаг. Уг баазыг өнгөрсөн 2025 онд үйл ажиллагаан нь нээж, Филиппин Улсын иргэдийг ажиллуулдаг юм.

“Блью спот номадс” ХХК хоёр хувьцаа эзэмшигтэй байсан. Тодруулбал, Мишигийн Энх-Амгалан, Энх-Амгалангийн Номин-Эрдэнэ нар хувь эзэмшиж, М.Энх-Амгалан гүйцэтгэх захирлаар нь ажилладаг байсан. Харин 2023 онд М.Энх-Амгалан хувь эзэмшлээс нэрээ хасуулж, охин Э.Номин-Эрдэнэдээ компаниа 100 хувь шилжүүлж, гүйцэтгэх захирлын ажлаа бэр Б.Болортуяадаа өгсөн байдаг. Мишигийн Энх-Амгаланыг судалж үзвэл, нийслэлчүүд, тэр дундаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны түгжрэлийн гол цэг хэмээн буруутгагддаг “Home plaza” дэлгүүрийн эзэн ажээ. Тэрбээр “Хаппимарт” ХХК, “Энх аяз” ХХК, “Эхлэх хүч” ХХК, “Их амар групп”-ыг төрсөн дүү, охин, хүүтэйгээ хамтран эзэмшдэг юм.

“Блью спот номадс” ХХК-ийн “Blue Spot Resort” нь тансаг зэрэглэлийн бөгөөд гэр бүлийн өрөө, хаус, гэр нь 999.000 төгрөгөөс эхэлдэг. Өөрөөр хэлбэл, жирийн иргэд амрах боломжгүй гэсэн үг л дээ. Ийм өндөр зэрэглэлийн амралтын баазаа хөгжүүлэх гэж Аялал жуулчлалын хөнгөлөлттэй зээлээс таван тэрбумыг авчээ.

“НОМЕ PLAZA”-ГИЙН ЭЗЭН М.ЭНХ-АМГАЛАН “БЛЬЮ СПОТ НОМАДС” ХХК-ААРАА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭС ТАВАН ТЭРБУМЫГ АВЧЭЭ
Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
Н.Алтаншагай: Монгол Улс эрчим хүч, нефтийн хараат байдлаасаа салах ёстой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​