fbpx ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
9 минут 52 секунд

ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ

Төрийн албанд тасралтгүй 30 гаруй жил зүтгэж, Төрийн ордонд гурав дахь удаагаа улираад байгаа УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар таагүй баримт олонтой. Түүнийг “М Си Эс” группын “Энержи ресурс”-ийг төрд төлөөлж суудаг гишүүдийн нэг гэдгээр нь олон нийт андахгүй. Төлөөлөхөөс аргагүй түүний баримтууд түүнд бий.

“М СИ ЭС” ГРУППЭЭС ХУВЬ ХҮРТЭГЧ Д.ЦОГТБААТАРЫН ЭХНЭР Т.БОЛОРМАА “ИНТЕРМЕД” ЭМНЭЛГИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАДАГ

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “М Си Эс” группийн харьяа “Интермед” эмнэлгийн Ерөнхий захирлаар ажилладаг. Товчхондоо, Д.Цогтбаатар “М Си Эс” групптэй хувь, хувьсгалын “хэтэвч” нэгтэй. Өнгөрсөн сонгуулийн сурталчилгаанд нь зориулж, “Энержиресурс”, “Ухаа худаг ус хангамж” “Таван толгой нисэх буудал”, “Юнайтэдпауэр” ХХК нийтдээ 100 сая төгрөг хандивлажээ. Нэр дурдагдсан компаниуд нь Ж.Оджаргалынх. Үнэндээ, Д.Цогтбаатар санхүүгээ “М Си Эс” группын “Энержи ресурс”-ээс гаргуулж, эхнэрээ эмнэлгийнх нь захирлаар суулгаад олон жил болж байгаа.

Үнэндээ, тэрбээр УИХ-ын гишүүд дундаа хамгийн олон хувийн компанитай, улс төрд суух хугацаанд өөрийн бизнесээ цэцэглүүлсэн нэгэн. “Линкс поверкоре, “Түмэнгаз”, “Аргиба инвестмент”, “Нано энержи”, “Састэйнабилити Ийст эйжия”, “ББ Дент”, “И Клиник”, “Иксиллион”, “Эко баттерэй”, “Нано коүтинг монголиа”, “Дархан хөгжил Би Ти Пи” ХХК зэрэг компанид хувьцаа эзэмшдэг. Нэг ёсондоо түүнд Монголын бизнесийн салбарт хөл тавиагүй салбар үлдээгүй гээд хэлчихэд хол зөрөхгүй. Сонирхолтой нь, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “М Си Эс” группийн төлөөллөөс гадна “Петровис” ХХК-ийн эзэдтэй халаас нэгтэй. Тодруулбал, Д.Цогтбаатарын эхнэр Т.Болормаа нь “Иксиллион” ХХК-аараа дамжуулан “Линксповер коре” ХХК-ийг “Петровисвентюр Капитал” ХХК, талийгч Жанчивын Оюунгэрэлтэй хамтран эзэмшдэг. Одоогийн байдлаар Ж.Оюунгэрэл агсныг “Линксповер коре” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэжээ.

ОФФШОРЧИН Д.ЦОГТБААТАР

Түүнийг төрд сууж, түмэн олныг төлөөлсөн гэхээсээ илүү хувийн бизнесээ цэцэглүүлж, оффшор хөрөнгөтнүүдийн эгнээнд багтах хүртлээ баяжсан гэхэд болно. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сү.Батболд нар гадаадад оффшор данстай гэх мэдээлэл анх 2016 онд задарч байв. Улмаар Д.Цогтбаатар, Сү.Батболд нар зэрэгцэж суугаад, яаран сандран хэвлэлийн хурал хийснийг нь уншигч та бүхэн санаж байгаа байх. Тухайн үед УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарыг уул уурхайн ашигт малтмалын тэр дундаа алт, нүүрсний 187 ширхэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Бату майнинг” ХХК-тай холбоотой гэх мэдээлэл мөн цацагдаж, олны дургүйцлийг хүргэж байв. Харин Д.Цогтбаатар “Австрали найз маань Монголд хамтарч бизнес хийе гэж ярьж байсан. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату майнинг” компани биднийг урьсан. Монголдоо хөрөнгө оруулалт татъя гэж бодсон. Түүнээс биш оффшор данстай нь ямар ч холбоогүй” гэх өөрийгөө өмөөрсөн тайлбар хийгээд өнгөрсөн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 187 тусгай зөвшөөрөлтэй “Бату майнинг” ХХК-тай хамтарч, уул уурхайн тэр тусмаа нүүрсний бизнес эхлүүлэх гэж байв. Өдгөө “Бату майнинг” ХХК-ийг оффшор бүс буюу Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Batu Mining Limited” компани эзэмшдэг. Харин гүйцэтгэх захирлаар нь Сазонов Дмитрий Сергеевич гэгч ажилладаг. 2017 оны нэгдсэн бүртгэлээр “Бату майнинг” ХХК Монгол Улсад алт, нүүрс, газрын ховор элементийн 124 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгааг АТГ-ын дарга асан Х.Энхжаргал УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд нэгтгэж танилцуулсан байдаг.

МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААГ ДЭЛХИЙД ШИВШИГЛЭСЭН Д.ЦОГТБААТАРЫН ТОМИЛГОО

Бадарчин явсан газар газар балагтай, батгана суусан газар өттэй гэгчээр Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар суух хугацаандаа Монгол Улсын гадаад харилцааны нэр хүндийг шороотой хутгасан гээд хэлчихэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайд болмогцоо хэд хэдэн томилгоо хийж, Монгол Улсыг гаднын улсад төлөөлөх эрх авсан дипломат албан тушаалтнууд нь хар тамхины хэрэгт холбогдсон явдал удаа дараа гарч байлаа. Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаандаа өөрийн хүмүүсээ дипломат албанд ногоон гэрлээр томилсон. Тодруулбал, Гадаад харилцааны сайд байхдаа Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, одоогийн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн туслах Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канад Улсын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилж байв. Тэр байтугай дипломат албан тэнцэхээргүй, туршлагагүй хүмүүсийг ч тухайн үед дипломат албанд томилсон удаатай. Тухайлбал, Ерөнхий сайд асан Сү.Батболдын хувийн жолооч Ц.Сумъяадоржийг Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч жолоочоор томилсон байдаг. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор ажиллаж байсан бөгөөд дипломат албанд нэг ч өдөр ажиллаж үзээгүй нэгэн гэх дуулиан олны чихийг дэлдийлгэж байлаа.

Д.ЦОГТБААТАРЫН ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ДИПЛОМАТУУДЫГ ХААЦАЙЛЖ ҮЛДСЭН ТҮҮХ

Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд Монголын дипломат албаныхан албаны машинтайгаа сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл тээвэрлэж, хил давуулах гэж байгаад баригдсан гэх дуулиан дэгдэж байлаа. Тодруулбал, 2019 оны тавдугаар сарын 3-ны Германы Дрезден хотын шалган нэвтрүүлэх постоор хоёр монгол иргэн 70 кг хар тамхи нэвтрүүлэх гэж байгаад баригдсан талаар тус улсын хэвлэлээс мэдээлж байв. Уг хэрэгт холбогдсон хоёр иргэн нь Туркийн Станбул хот дахь Ерөнхий консулын газрын дэд консул Бат-Эрдэнийн Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нар байсан нь тогтоогдсон. Тухайн үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэрэгт холбогдсон дипломат ажилтнуудын нэрсийг “Хувь хүний нууц” гэх шалтгаанаар нууцлах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн. Ноцтой нь, хар тамхины хэрэгт холбогдсон дипломат төлөөлөгч нар Гадаад харилцааны сайд асан Д.Цогтбаатарын ойрын хүмүүс байсан бөгөөд тэр байтугай Д.Цогтбаатарын төрийн албанд хөтлөн оруулсан “цэргүүд” байлаа.

Өөрөөр хэлбэл, хар тамхи тээвэрлэж явсан гэх жолооч С.Эрдэнэбаяр нь 2009 онд Д.Цогтбаатарыг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн дарга болоход нь түүний жолоочоор ажилд орсон гэх намтартай. Цаашлаад С.Эрдэнэбаярын албан тушаал ахисан баримт нь ч Д.Цогтбаатартай салшгүй холбоотой байдаг. Тодруулбал, Д.Цогтбаатар Төрийн нарийн бичгийн дарга болмогцоо өөрөө тушаал гаргаж 2010 оны долдугаар сарын 28-нд С.Эрдэнэбаярыг Канад Улсад жолоочоор томилсон байдаг. Үүнээс хойш Гадаад харилцааны яаманд байх хугацаандаа гурван ч улс руу С.Эрдэнэбаярыг жолоочоор томилж, эцэст нь 2019 онд Германд хар тамхи хилээр нэвтрүүлэх гэж байгаад баригдсан удаатай. Хачирхалтай нь, түүний ил үйлдлийг Д.Цогтбаатар өөрийн биеэр хайцаалж хамгаалж байсан түүхтэй.

Мөн 2009 онд Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа хар тамхины хэрэгтэй холбоотой Гадаад явдлын яамны бичгийг “Маш нууц” гэх тамга дор 10 жил хав дарсан баримт ч ил болж байлаа. Тухайн бичигт мөн л түүний жолоочоор ажиллаж байсан С.Эрдэнэбаяртай холбоотой хэрэг байсан гэдэг. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Төрд зүтгээд 30 жил боллоо. Түүний хөрөнгө тэрбум хол давж, компаниуд нь толгой цохиж байна. Тодруулбал, Д.Цогтбаатар жилийн орлогоо 100 сая, гэр бүлийн орлогоо 450 сая гэж мэдүүлжээ. Мөн 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн сууцтай, Lx570 автомашинтай гэсэн байна.

Ergelt.mn

ТӨРД “М СИ ЭС” ГРУППИЙГ ТӨЛӨӨЛЖ СУУГАА УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЦОГТБААТАР “ПЕТРОВИС”-ТЭЙ ХАЛААС НЭГТЭЙ
ARDIIN ANIA GIGI: АНУ-ын хуулийн салбарт хөл тавихад “Suits” кино хүчтэй нөлөөлсөн
ARDIIN ANIA GIGI: АНУ-ын хуулийн салбарт хөл тавихад “Suits” кино хүчтэй нөлөөлсөн
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​