fbpx “Махны үнийн өсөлтөд зориуд санаатайгаар нөлөөлсөн байж болзошгүй байна”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
6 минут 11 секунд

“Махны үнийн өсөлтөд зориуд санаатайгаар нөлөөлсөн байж болзошгүй байна”

Т.БАТСАЙХАН

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, махны үнийн өсөлтийг хязгаарлахтай холбоотой Засгийн газрын тогтоол баталжээ. Мөн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар мэдээлэл өглөө. Сайд нарын байр суурийг хүргэе.

Б.Энхбаяр: Нийслэлээс нөөцийн мах худалдаалахгүй байх чиглэл өгч байсан

-Холбогдох татварын байгууллагаас авсан мэдээллээр нийслэл Улаанбаатар хотод 5000 тонн нөөцийн мах бүрдүүлж, худалдаалах ёстой байсан. Өнгөрсөн онд 8000 тонн нөөцийн мах худалдаалсан мэдээлэлтэй байна. Хүнсний тухай хуульд зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга нь нөөцийн мах, махны үнээс үүдэлтэй инфляцаас сэргийлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэдэг. Өмнөх Засгийн газрын үед Нийслэлийн Засаг дарга нөөцийн махны тухай асуудлыг өөрийн төсөв, эрхлэх асуудлын хүрээнд бүрэн шийдвэрлэж, хариуцна гэж танилцуулж байсан. 5000 тонн нөөцийн махны асуудлыг татварын байгууллагаас өгсөн мэдээлэл дээр тулгуурлаад үзэхэд 2500 тонн нь худалдаалагдсан нь НӨАТ-ын баримтаар баталгаажсан гэдэг тоон мэдээг Ерөнхий сайдад танилцуулсан. Үлдсэн 2500 тонн нөөцийн мах хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн. Амралтын өдрүүдэд энэ чиглэлд ажилласан. Мөн холбогдох хууль хяналтын байгууллагад үүрэг чиглэл өгсөн. Дүн мэдээ эцэслэгдэж гараагүй байна. Урьдчилсан байдлаар нөөцийн мах бэлтгэгч компаниудын өгсөн мэдээллээр 1400 тонн мах байгаа гэж хэлсэн. Сүүлийн нэг сарын хугацаанд нөөцийн мах худалдаалах 600 гаруй цэг байгуулсан гэж хотын захиргаанаас мэдээлж байсан. Хяналт шалгалт явуулахад нөөцийн мах борлуулах цэг 600 биш, 375 цэг байна гэж тогтоосон. Үүнээс 250 цэгт нь ажиллахад сүүлийн нэг сар нөөцийн мах ирээгүй гэсэн мэдээллийг өгсөн. Нөөцийн мах бэлтгэгч компаниудаас яагаад байгаа махаа худалдаалахгүй байна вэ гэхэд "Нийслэлийн Ерөнхий менежер худалдаалахгүй байж бай" гэсэн чиглэл өгсөн гэж танилцуулсан. Тиймээс энэ асуудал зохион байгуулалттай байж болзошгүй, зориуд санаатай махны үнийн өсөлтөд нөлөөлөх ажиллагаа байсан байж болзошгүй гэж үзэж байна. Одоо холбогдох байгууллагууд махны нөөц бэлтгэсэн компаниудын хэлж байгаа 1400 тонн мах яг тоо хэмжээгээрээ байна уу гэдгийг нягталж шалгаж байна. Хууль хяналтын байгууллагын шалгалт үргэлжилж байна. Тиймээс удахгүй тоо эцэслэгдэх байх. Урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж Ерөнхий сайд Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах арга хэмжээ авсан. Албан ёсны тамга тэмдгийг нь Нийслэлийн нэгдүгээр орлогч Б.Мөнхбат хүлээлгэн өгч, түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нөөцийн махыг гэрээнд заасан үнээр худалдаална

- Нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмнэ. Үнийг 2025 онд гэрээ байгуулахдаа тогтоосноор нь барина. Өөрөөр хэлбэл, хонины махыг 13 мянган төгрөг, үхрийн махыг 15 мянган төгрөг гэсэн анхны үнээр худалдана. Хоёрдугаарт, нэг хүнд их хэмжээгээр олгох, И баримт шивдэггүй зэрэг үйл явцыг алдааг засаж, сайжруулна. Хэрэв И баримтгүйгээр олгогдсон мах байгаа бол буцаан нөхөж нөөцийн махны хангалт руу оруулна.Гуравдугаарт, нөөцийн махны худалдаа зургаадугаар сарын 15-нд дуусах байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Зах зээлд нэвтэрч байгаа нойтон махыг татаж, түгээлтэд оруулах зэрэг ажлыг зохион байгуулна. Одоогоор 9 ААН дээр 1400 орчим тонн мах байна. Гэрээнд тусгагдсаны дагуу савлах, дэлгүүрүүдэд хүргэх ажлыг салбарын яам болон НЗДТГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулна. Маргаашаас эхлээд бөөний дэлгүүр, ААН-үүдэд түгээлт хийнэ. Эдгээр ажлыг татаас өгч зохион байгуулах учраас хатуу хяналт тавина.Цаашид төв суурин газрын махны хэрэглээнд төр ямар байр суурь оролцоотой байх юм гэдгийг тодорхой болгоно. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн бирж, Хөрөнгийн биржээр махны худалдааг зохион байгуулах боломжийг судална. Мах малын хотноос хэрэглэгчийн гарт хүртэл 4-5 дамжлага дамжиж байна. Энэ нь үнийн хувьд малчид, хэрэглэгчдэд ашиггүй нөхцөл үүсдэг. Энэ мэтчилэн асуудлыг цогцоор нь авч үзье.Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт ирэх жилийн махны нөөц, нийлүүлэлтийн бэлтгэлээ одооноос хангаж ажиллах үүрэг өгсөн. Төсөв төлөвлөж байгаа энэ үед ирэх онд нөөцийн махыг хэдийн хэмжээнд авч, ямар хугацаанд борлуулах юм. Үүнд шаардлагатай хөрөнгийг одооноос эхэлж бэлтгэх ёстой.Зохиомол үнэ тогтоож байгаа эсэхийг Татварын ерөнхий газар, Монополын эсрэг газар шалгаж, хариуцна гэхчлэн шийдвэр гарлаа. Энэхүү тогтоолд махны экспортыг зогсоох талаар нэг ч үг дурдагдаагүй. Манай экспортод гарч буй мах одоогийн зах зээлд хямд байдаг сарлаг, адууны мах юм. Дотоодын хэрэглээний маханд экспорт нөлөөлдөггүй. Иймээс экспортоо зогсоохгүй” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 95 (7837)

Ажлын байрны бэлгийн дарамтад төрийн албан хаагчид илүү өртдөг
Ажлын байрны бэлгийн дарамтад төрийн албан хаагчид илүү өртдөг
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​