fbpx Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
3 минут 42 секунд

Ерөнхий сайд батламжилснаар Хотын дарга томилогдоно

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өчигдөр 15.00 цагт эхэлж, Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс хотын даргад СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвын нэрийг танилцуулсан байна. Улмаар нийслэлийн МАН-ын хурлыг энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид МАН-ын Удирдах зөвлөл шиг улс төрийн шийдвэр гаргадаг бөгөөд 23 гишүүнтэй. Тэргүүлэгчдийн дэмжсэн нэрийг НИТХ-д оруулж, санал хураана. Ингээд НИТХ-аас нийслэлийн Засаг даргыг томилуулахаар Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар Засаг дарга томилогддог хуулийн зохицуулалттай байна.

Хуулийн гол заалтууд

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйл.

26.1 дэх хэсэг. Аймаг, нийслэлийн Засаг даргад тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ) хуралдаж, Олонхын санал авсан хүнийг хотын даргад нэр дэвшүүлдэг.

26.2 дахь хэсэг Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилно. Энэ нь НИТХ-аас нэр дэвшүүлсэн хүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батламжилж томилно гэсэн үг.

26.3 дахь хэсэг Хэрэв нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайд зөвшөөрөхгүй бол тухайн ИТХ дахин нэр дэвшүүлнэ. Өөрөөр хэлбэл: Ерөнхий сайд татгалзах эрхтэй. Харин эцсийн сонголтыг дахин НИТХ хийх зохицуулалттай.

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд: “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргыг тухайн шатны Хурлаас нэр дэвшүүлж, дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд томилно” гэсэн суурь зарчим бий. Тиймээс Хотын даргын томилгоо нь зөвхөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлагддаггүй.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны арванхоёрдугаар сарын 24-нд баталж, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байдаг.

Хотын даргад нэр дэвшүүлсэн Б.Пүрэвдагва гэж хэн бэ?

Б.Пүрэвдагва нь одоо СДМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг. МАН-д 2008 онд элсжээ. 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль, 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил, 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр хамгаалсан. 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 96 (7838)

Х.Нямбаатарын тамгыг гардсан Б.Мөнхбат гэж хэн бэ?

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​