fbpx Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
5 минут 43 секунд

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Л.ПҮРЭВЖАРГАЛ

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 29-ний 08:00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Энэ талаарх мэдэгдлээ Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд хүргүүлээд байгаа юм.

Тус мэдэгдэлд "Эрчим хүчний яам ажилт хаялт эхлэхээс өмнө тодорхой саналтайгаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуульд заасны дагуу ажил хаялт явагдах ба түүнээс үүдэн гарч болзошгүй аливаа эрсдэлийг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон ажил олгогчид хүлээхийг мэдэгдэж байна" гэжээ.

Тэд салбарын яаманд үндсэн цалинг 30 хувь болон түүнээс дээш хувиар нэмэх албан бичиг хүргүүлсэн ч Эрчим хүчний сайд Б.Найдалаа энэ сарын 26-нд эрчим хүчний салбарынхны цалин хөлсийг 10 хувь нэмэгдүүлэх санал тавьсныг салбарынхан эсэргүүцэж энэ сарын 30-ны 08:00 цагаас эрчим хүчний салбарынхны ажил хаялт эхлэхийг мэдэгдлээ.

Ингэхдээ эрчим хүчний салбарын зайлшгүй ажиллах шуурхай ажилтнаас бусад ажилтнууд ажил хаялтад нэгдэж байгаа юм. Улмаар Засгийн газар, Эрчим хүчний яамнаас тодорхой хэлцэл хийх нөхцөл бүрдэхгүй бол долоодугаар сарын 1-нээс шуурхай ажиллагааны ажилтнууд ч ажил хаялтад нэгдэхийг Эрчим хүч, геологи уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр мэдэгдсэн юм.

“ДЦС-III ТӨХК-ийн 870 гаруй ажлын байр нь хэвийн бус, хортой, халуун нөхцөлд хамаардаг”

Эрчим хүч, геологи уул уурхай, үйлдвэрчний эвлэлийн холбооны салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хэлэлцээр эхлээд зургаан сар, ажил хаях нөхцөл бүрдээд гурван сар, хуулийн дагуу ажил хаях санал бүрдүүлээд нэг сар болж байна. Зургаадугаар сарын 30-нд ажил хаях тухай мэдэгдэл 2026 оны зургаадугаар 22-ны өдөр гарсан. Эрчим хүчний сайд зургаадугаар сарын 26-нд цалин хөлсийг 10 хувь нэмэгдүүлэх санал тавьсан. Бидний зүгээс 30 хувь ба түүнээс дээш гэсэн шаардлага тавьсан” гэлээ.

ДЦС-III ТӨХК-ийн үйлдвэрчний хорооны дарга Ш.Энхсаран “ДЦС-III ТӨХК-ийн 870 гаруй ажлын байр нь хөдөлмөрийн хэвийн бус, хортой, халуун нөхцөлд хамаарагддаг. Ирэх өвлийн ачааллыг амжилттай давахын тулд манай ажилчид энэ нөхцөлд ажиллаж байна. Эрчим хүчний салбарынхан эрчим хүчээр тасралтгүй хангах үүргээ ухамсарлаж өвлийн эд ачааллын үед ажил хаялтын талаар ярилцаагүй. Бид орчин нөхцөлдөө тохирсон цалин авахын тулд энэ ажил хаялтад нэгдэж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна” гэв. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 1900 ажилтнаас 1461 буюу 76.89 хувь нь ажил хаялтыг 100 хувь дэмжсэн байна.

“Мөнгөний ханш 20 хувь унасан үед цалингийн хэмжээг 10 хувь нэмэх нь цалингийн нэмэгдэл биш”

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Э.Тамир “Үндэсний аюулгүй байдал, стратегийн ач холбогдолтой эрчим хүчний салбаргүйгээр Монгол Улсын эдийн засгийн бусад салбарыг төсөөлөхийн аргагүй. Иймээс салбарын ажилтан, алба хаагчид өөрсдийн дуу хоолойг илэрхийлж байна. Хөдөлмөрийн хүнд хортой, халуун нөхцөлд амь нас, эрүүл мэндээ золиосолж хөдөлмөр эрхэлдэг. Энэ салбар төр засгийн шийдэмгий бус байдлаас болж орхигдсоор ирсэн. Тус салбарын ажилчдын аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангахгүйгээр цаашид энэ салбар оршин тогтнох үндэсгүй болжээ.

Засгийн газраас тодорхой шийдвэр гаргахыг шаардаж, жагсаал цуглаан зэрэг шаардлагатай арга хэмжээг авсан. Ингээд бидний хамгийн эцсийн авах арга хэмжээ бол ажил хаялт юм. МҮЭХ, гишүүн байгууллагуудын хамтаар ажил хаялтыг хуулийн хүрээнд, үндэсний хэмжээнд зохион байгуулна. Ажил хаялтаас үүсэх сөрөг үр дагавар маш өргөн цар хүрээтэй тул ийм нөхцөлд хүргэхгүйн тулд Засгийн, Эрчим хүчний яам тодорхой санал хувилбар гаргахыг хүлээж байна. Инфляц өсөж, мөнгөний ханш 20 хувь унасан үед цалингийн хэмжээг 10 хувь нэмэх нь цалингийн нэмэгдэл биш тул дүн шинжилгээ хийж шуурхай арга хэмжээг өнөөдрийн дотор авахыг шаардаж байна” гэлээ.

Тэд шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэхгүй бол маргааш гэхэд нийтээрээ тог цахилгаангүй, үндэсний хэмжээнд аюултай нөхцөл байдал үүснэ гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 30. МЯГМАР ГАРАГ. № 123 (7865)

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​