fbpx З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 51 секунд

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Ч.Бямбахажид

Монгол Улсын Засгийн газар болон Оюу Толгой төслийг хамтран хэрэгжүүлж буй "Рио Тинто" группийн зээлийн хүүг бууруулах асуудлаарх хэлэлцээр зургаадугаар сарын 30-нд өндөрлөсөн.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан өчигдрийн Засгийн газрын хуралдааны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

З.Мэндсайхан:
-Засгийн газрын 67 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд Оюу Толгойн зээлийн хүүгийн болон Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зээлийн хүүг эргэн харах хугацааны талаар хэлэлцээр хийж дууслаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу долоон жил тутамд нэг удаа хүүгээ эргэж харах боломж нь байдаг. 2025 онд энэ эрх маань үүссэн. Өнгөрсөн аравдугаар сарын 30-наас эхлэн Засгийн газар ажлын хэсэг байгуулж, Рио Тинтотой тасралтгүй өчигдрийг хүртэл хэлэлцээр хийлээ. Сангийн сайдаар томилогдсноос хойш энэ асуудал дээр илүү төвлөрч ажлын хэсэгтэй ажилласан үр дүнгийнхээ талаар танилцуулья.
Оюу Толгойн зээлийг харвал төслийн санхүүжилт буюу 15 банк олон улсын банк санхүүгийн байгууллагаас авсан зээл нь тус зээлийнхээ 19.2 хувийг нь эзэлж байгаа. Энэхүү зээл өнөөдөр есөн хувийн хүүтэй байгаа. Давуу эрхтэй спонсорын зээлийг мөн Рио Тинто групп олгосон байгаа. Энэ нь есөн хувьтай буюу нийт зээлийн гэрээний бүрэлдэхүүний 8.2 хувийг эзэлж байгаа. Урьдчилгаа төлбөрийн гэрээ 8.7 хувьтай байгаа. Бидний хэлэлцээ хийсэн гол зээл нь хувь нийлүүлэгчдийн зээл буюу "Рио Тинто"-гийн оруулсан 6.1 тэрбум ам.долларын зээл юм. Энэ нь Оюутолгой төслийн нийт зээлийн 24 хувь, хүү нь 10.4 байсныг бид 7.9 болголоо. 7.9 хувь гэдэг нь SOFR+4 буюу жишиг хүү+4 хувь гэсэн үг. Цаашдаа жишиг хүү нь олон улсад хэрэглэгддэг, АНУ-ын бодлогын хүүтэй уялдаж тогтдог. Энэ бол хэлбэлзэлтэй хүү. АНУ бодлогын хүүгээ бууруулбал уг зээлийн хүү буурна.


Түүнчлэн Хөрөнгө оруулагчдын гэрээгээр зээлийн хүүг долоон жилд тутамд хэлэлцэн шинэчилдэг байсныг гурван жил болголоо. Гурван жил тутамд зээлийн хүүг эргэн харж, зах зээлийн жишигт хүргэнэ. Энэ бол том боломж. Эдгээрийг хэрэгжүүлээд ирэхээр зардлын буруулалт нь 2.5 хувиар бууруулаад дөрөв хувь болгосноор 6.2 тэрбум ам.долларын хэмнэлт гарч байгаа юм. Энэ нь монголын талд ирэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж байна. Түүнчлэн өмнө нь Монголын талд ногдох өгөөж 35 хувь байсан бол одоо 40.5 хувийн өгөөж хүртэх боломжтой болсон. Өмнө нь өдөрт 13.6 тэрбум төгрөгийг зээлийн хүүд төлдөг байсан. Харин дээрх хэлцэлийг хийсний үр дүнд өдөрт 10. 2 тэрбум төгрөгийг төлнө.


Цаашдаа Оюу Толгойн санхүүгийн зээлийн бүтцийг бүрэн шинэчлэх дээр хамтарч ажиллахаар хоёр тал тохирсон. Үүний зэрэгцээ ногдол ашиг 2037 он хүртэл хойшилсон байсныг 2026 оноос Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авна. Харин ногдол ашигт хэдийг авах, ямар үндэслэлүүд байх талаар "Рио Тинто" групптэй хэлэлцээгээ цааш үргэлжлүүлнэ.
Мөн Засгийн газар тус хэлэлцээрийг хийхдээ Оюу Толгой болон Рио Тинто группын өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй гэдгийг хэлье. Нэг ёсондоо далд ямар нэгэн тохиролцоо байхгүй. Бид Онтрэгийн хэлэлцээрийг эхлүүлнэ. Үүнээсээ өмнө монголын талын өгөөжийг 53 хувь болгох ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээнд нэг л зүйлийг бичсэн байдаг. “53 хувийг өгөөжийг Монгол Улсад оногдох АМНАТ, татвар болон бусад хураамж, ногдол ашгаар өгнө. Тэгэхээр монголын талд ирэх өгөөжийг 53 хувь хүргэх ажлын хэсэг ажиллана.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 2. ПҮРЭВ ГАРАГ. № 125 (7867)

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой
Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​