fbpx Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
8 минут 34 секунд

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболдтой ярилцлаа.

-Та энэ хэргийн талаар ямар байр суурьтай байна вэ. Хорих ялыг торгох ял болгон шийдэж байх шиг байна. Нөгөөтэйгүүр та байхгүй зүйл дээр ял оноодог анхны жишиг боллоо гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-1937 онд “Тэр японы тагнуул гэнэ ээ...” гэсэн гэрчийн мэдүүлгээр 30 мянган монгол хүн, голдуу лам нарыг цаазаар авсан. Тэрэнтэй яг адилхан, “Энхболдын компани юм билээ” гэсэн гэрчийн мэдүүлгээр ял өгөөд анхан шат, давж заалдах шатны шүүх шийдвэр гаргаж байна. Хорих ялыг торгох болгож сольсон ч энэ бол хийгээгүй хэрэг учраас би Улсын Дээд Шүүхэд хянуулах гомдол гаргана, энэний ард гарна. Ер нь 1937 оны сургамжаас Монгол Улс сураагүй байна. Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой. Ардын нам засгийн эрх аваад 10 жил болж байгаа. 2016 оны сонгууль зургаадугаар сарын 28-нд болсон, өнөөдөр зургаадугаар сарын 30. Энэ 10 жилд Монгол Улсад хууль үйлчлэхээ больсон, шүүгчид хуульд захирагдахаа больсон, хийгээгүй хэрэгт хүнийг хэлмэгдүүлдэг болсон гэдгийг би өөрийн биеэр мэдэрч, баталгаажууллаа.

-Одоо Улсын Дээд шүүхэд хандана гэж байна. Дээд шүүхээс гарах шийдвэрт итгэж байна уу?

-Улсын Дээд Шүүхэд найдаж байна. “Хамтрагч, хамжигч” гэдэг дээр Дээд Шүүхийн тогтоолд тодорхой шалгуур байдаг. Заавал танил харилцаа, тодорхой үйлдэл шаарддаг. Гэтэл тэр нь тогтоогдоогүй байхад хоёр шатны шүүх ял өгсөн. Манай өмгөөлөгч хууль зүйн үндэслэлээр ньтайлбарлаж ингэж хэлсэн. Бид анхан шатны шийдвэрийг зөвшөөрөөгүй, давж заалдах шатанд гомдол гаргасан. Гомдлын гол агуулга хоёр зүйл дээр тулгуурласан. Нэгдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх ёстой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоосон байх ёстой.

Гэтэл “хатгагч, хамжигч” гэдэг ойлголтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хатгагч гэдэг нь нөгөө хүнийг үйлдлээрээ эс үйлдлээрээ гэмт хэрэг хийхэд хүргэсэн гэм буруутай санаа зорилготой байх ёстой.

Гэтэл энэ нь тогтоогдоогүй байхад зөвхөн нэг гэрчийн мэдүүлгээр, нөгөө гэрчийн мэдүүлгээр баталгаажуулж шийдсэн. Гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болдоггүй. Гэтэл одоо шинэ маягийн ойлголт гаргаж ирж байна. Өмнө нь нэг гэрчийн мэдүүлгийг бусад нотлох баримтаар дэмжиж үнэлдэг байсан бол одоо гурван хүнийг хөтөлж ирээд “ингэсэн, тэгсэн” гэж хэлүүлээд хүнийг яллаж байна. Энэ бол 1937 оны хэлмэгдүүлэлтийн шинэ хэлбэр лүү орж байгаа хэрэг. Энийг хууль тогтоогчид анхаарах ёстой. Ардчилсан нийгэмд гэрчийн дамжмал мэдүүлгээр хүнийг яллах боломжгүй гэж хэлсэн. Өмнө нь ч би хэлж байсан, тэр байр суурь хэвээрээ.

-Шүүх хурлын үеэр та өөрийнхөө түүхийг ярьсан. Энэ талаараа мөн тодруулахгүй юу?

-Шүүх дээр би өөрийн түүхээ ярьсан. Би бол Зандаахүүгийн Энхболд. Манай аав Галсандонойн Зандаахүү. Өвөөгийн эмээ Содномпил. Эмээгийн аав нь Түдэвваанчиг гээд 1937 онд цаазлуулсан хүн байгаа юм. Улмаар 1998 онд хэлмэгдлийнх нь нэг сая төгрөгийг манай аавын төрсөн дүү нь авч байсан түүхтэй. Би шүүх дээр энэ түүхийг яагаад яриад байгаа юм гэхээр 1991 онд өмнө нь 1937 онд цаазлуулсан манай Түдэвваанчиг өвөөг цагаатгахдаа дан ганц гэрчийн мэдүүлгээс өөр нотлох баримтгүй байсан учраас 54 жилийн дараа цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн.

Тэр үед ямар нэгэн “Японы тагнуул”, “хувьсгалын эсэргүү” мэдээж байгаагүй. Ёнзон хамба гэж Гандантэгчилэн хийдийн хамбаар Монголын бүх лам нарыг “эсэргүү бүлгийн гишүүн” гэж хэлүүлээд 30 мянган ламыг цаазаар авсан гашуун түүх бий.

Манай эмээгийн аав лам байгаагүй, тайж хүн байсан. Сайн ноён аймгийн захиргаанд ажиллаж байгаад 1921 оны хувьсгалын дараа малаа маллаад Баруунбаянуул суманд амьдарч байсан хүн. Энэ түүхийг би яагаад яриад байгаа вэ гэхээр 1937 оны сургамжаас Монгол Улс сураагүй байна. Социализмын үед ч, 1992 оны Үндсэн хуулиар тогтсон ардчилсан Монголд ч дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг хэлмэгдүүлдэг байж болохгүй. 30 мянган гэм зэмгүй иргэдийг буудаж алсан гашуун түүх бий.

-Манай Эрүүгийн хууль, Үндсэн хуульд хүртэл дан ганц гэрчийн мэдүүлгээр хүнийг яллах ёсгүй, заавал бодит эх сурвалж, нотлох баримттай байх ёстой гэж заасан. Гэтэл энэ зарчмуудыг уландаа гишгэж байна гэж ойлгох уу?

-Тэгэж байна. Анхан шат, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр нэг гэрчийн мэдүүлгийг үндэслэж шийдвэр гаргасан. Тухайн гэрч Доржханд гэдэг хүн мэдүүлгээсээ буцсан ч тооцоогүй, хэрэг үргэлжилж байна.

Би Дээд шүүхийг анхан болон давж заалдах шатны шийдвэртэй нийлэх үү, эсвэл хууль ёсны зарчим барих уу гэдгийг туршиж үзэх гэж байна.

Гол нь Үндсэн хууль бодитоор ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг шалгах гэж байгаа юм. Энэ хэрэг дээр намайг “хамжигч”, “хатгагч” гэж үзээд 40 гаруй сая төгрөгийн ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Монголын ард түмэн энэ шүүхийн систем ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг дүгнэх шаардлагатай. Сүүлийн 10 жилд МАН засаг барих хугацаанд улс орон туйлдаж, шүүхийн тогтолцоо дампуурсан гэдгийг энэ хоёр шатны шийдвэр харуулж байна гэж би үзэж байна. Гэхдээ би цөхрөхгүй, Дээд шүүхэд хандана.

-Таны хувьд эрүүл мэндийн байдал ямархуу байна. Шүүхийн танхимд хүзүүндээ хамгаалт зүүсэн харагдсан?

-Миний эрүүл мэндийн асуудал бий. Хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон. Үүнээс болж миний хөдөлгөөн хязгаарлагдаж, 4 жилийн өмнө хийлгэсэн хүзүү нурууны дискний мэс заслын байдал хүндэрсэн. Одоо удахгүй дахин хагалгаанд орох шаардлагатай болсон. Энэ зардлыг би Засгийн газраас нэхэмжлэх гэж байгаа. Энэ бол хүний эрүүл мэндэд нөлөөлсөн асуудал. Ер нь Монголын ард түмэн шүүхийн энэ дампуурсан тогтолцоог засах шаардлагатай. Ирэх Ерөнхийлөгчийн сонгууль, дараагийн УИХ-ын сонгуулиас эхлээд энэ өөрчлөлтийг хийх ёстой. Яагаад энэ шүүхийн систем ингэж доголдож байгааг би бараг ойлгосон. Гэхдээ Дээд шүүхийн шийдвэрийг туршиж үзээд дараа нь тодорхой хэлнэ. Би хийгээгүй хэргийнхээ төлөө ял авсан үйл явдлаараа ном бичиж байгаа. Хуулийн ангийн оюутнуудад гарын авлага болж үлдэг.

Э.МӨНХТҮВШИН

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?
Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​