fbpx Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 45 секунд

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Шүүгдэгч А.Ж-нь .... аймгийн ....сумын засаг даргын 2010 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 50 дугаартай “Хүүхэд үрчлүүлэх тухай” захирамжаар 2010 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ж.А-г долоон сар, 19 хоногтой байхад өөрийн эцэг, 76 настай М.А, эх болох 75 настай, Х.К нарт үрчлүүлжээ. Улмаар....шүүгдэгч Ж.А-ийн долоон сартай нялх хүүхдийг залуу эцэг, эх нь байсаар байхад өндөр настай эцэг эхэд нь үрчлүүлэх шийдвэрийг гаргасан сумын Засаг дарга нь өөрийн урьд гаргасан шийдвэрийг Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан “Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ” гэх заалтыг зөрчиж, хууль бус үрчлэлт явагдсан байна гэх үндэслэлээр 2011 оны тавдугаар сарын 6-нд хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ж-ийн долоон сартай хүүхдийг үрчилж авсан түүний эцэг, 76 настай М.А-нь ач хүүгээ үрчилж авснаас хойш хоёр сарын дараа 2010 оны арванхоёрдугаар сарын 29-нд өвчнөөр эмнэлэгт нас барсан, эх Х.К-нь ач хүүгээ үрчлэн авснаас хойш хоёр жилийн дараа гэртээ нас барсан байна.

Гэтэл шүүгдэгч А.Ж-нь өөрийнх нь нялх хүүхдийг үрчлэн авсан гэх 76 настай төрсөн эцэг М.А, 75 настай төрсөн эх Х.К нарыг нас барснаас хойш гурав орчим жилийн дараа, мөн А.Ж-ийн хүүхдийн үрчлэлтийг хүүхдийн эрх ашгийн төлөө явагдаагүй, хууль зөрчсөн гэх үндэслэлээр сумын Засаг даргын захирамжаар хүчингүй болгосон гэдгийг мэдэж байсан атлаа өөрийн хүү А-г бүтэн өнчин болсон гэж өөрийгөө төрсөн хүүгийнхээ төрсөн ах мэтээр ..... аймгийн .....сумын Засаг даргад холбогдох материалыг бүрдүүлэн өгч, улмаар тус сумын Засаг дарга А.А-ийн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр А/93 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар төрсөн хүү А-гийн асран хамгаалагчаар тогтоолгож, 2017 оны нэгдүгээр сараас 2024 оны гуравдугаар сарыг дуустал хугацаанд Хаан банкинд байрших өөрийн эзэмшлийн .....тоот дансаар нийгмийн халамжийн сангаас 32 сая төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Ж-нь хувийн байдлын хувьд дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ...сумын сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багшаар ажилладаг, хувьдаа тус аймгийн .....суманд байрлах ....кв, талбай бүхий, хоёр давхар худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй, сумандаа хүнсний дэлгүүр ажиллуулж, орлого олдог байна.

Мөн төрд ажиллаж цалин авдаг, тогтмол цалин, хөлс, дэлгүүрийн орлоготой, мал хөрөнгөтэй, боломжийн амьдралтай болох нь хэрэгт тогтоогдсон бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Ж-г анхнаасаа нийгмийн халамжийн тэтгэврийг хууль бусаар авч, амар хялбар аргаар мөнгөтэй болох шунахайн сэдэлтээр өөрийн долоон сартай хүү А-г өндөр настай, өвчний улмаас насан эцэслэх нь илэрхий байсан эцэг М.А, нялх хүүхдийн асаргааг гардан гүйцэтгэх, асран хамгаалах, хүүхдийг хүмүүжүүлэх зохих боломжгүй эмэг эх Х.К нарт үрчлүүлж, хүүхдийг нь үрчлэн авагч эцэг эхийгээ нас барсны дараа, үрчлэлтийг хүчингүй болгосныг мэдэж байсан атлаа хүү А-гийн нэрээр тэжээгчээ алдсаны тэтгэмж авсан нь Нийгмийн халамж, үйлчилгээг хууль бусаар авах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзжээ. Учир нь шүүгдэгч А.Ж-ийн төрсөн хүү А-г өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нар үрчлэн авсан гэх боловч бодит амьдрал дээр А-г долоон сар, 19 хоногтойдоо өвөө, эмээдээ үрчлүүлснээс тэдгээрийг нас барах хүртэл хугацаанд хүүг үрчлэн авсан гэх өндөр настай М.А, Х.К нар нь ач хүү А-г гэр бүлдээ авч, тусдаа амьдарч асран хамгаалж, харгалзан дэмжиж, тэжээн тэтгэж байгаагүй байна.

Шүүгдэгч А.Ж-гийн төрсөн хүү А-нь өвөг эцэг М.А, эмэг эх Х.К нарыг нас барснаар бүтэн өнчин болоогүй, тэжээгчээ алдаагүй буюу түүнийг төрүүлсэн залуу эцэг, эх нь амьд сэрүүн байгаа төдийгүй, шүүгдэгч А.Ж, түүний эхнэр М нар нь хүүгээ өндөр настай эцэг, эхдээ үрчлүүлснээс үл хамааран А-г төрсөн цагаас нь эхлэн өдийг хүртэл төрсөн эцэг, эхийн хувиар асран хамгаалах, тэжээн тэтгэх хуульд заасан үүргээ биелүүлж, хүү А-гийн хамт нэг гэр бүлд амьдарч, хүүгийнхээ амьдралын наад захын хэрэгцээ шаардлагыг хангасаар байгаа нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч А.Ж нь эцэг эхдээ үрчлүүлсэн гэх хүү А-гийн төрсөн ах нь биш, төрсөн эцэг нь бөгөөд А.Ж-ийн хүү А-нь Нийгмийн халамжийн тухай хуульд заасан гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, асран хамгаалах, харгалзан дэмжих, тэжээн тэтгэх хүнгүй, бүтэн өнчин, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй авах шаардлагатай, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд биш болох нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн шүүхээс шүүгдэгч А.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жил хорих ялаар шийтгэв. Мөн шүүгдэгч А.Ж-гийн төрөөс хууль бусаар авсан тэжээгчээ алдсаны тэтгэмж 32.701.063 төгрөгийг түүнээс гаргуулж, нийгмийн халамжийн тэтгэврийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дээрх хэргийн кейстэй холбогдуулан Өмгөөллийн “Итгэлт Заргач” ХХН-ийн өмгөөлөгч Г.Билэгдэмбэрэлээс хууль зүйн хүрээнд тодруулга мэдээлэл авлаа.

-Энэ төрлийн гэмт хэргийг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-“Нийгмийн халамж гэж “Эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй өвөрмөц хэрэгцээ бүхий иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас олгож буй тэтгэвэр, тэтгэмж тусгайлсан үйлчилгээ”-г ойлгодог.

Энэ гэмт хэрэг нь анх тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авахгүйг мэдсээр байж холбогдох материалыг бүрдүүлэн өгч, тэтгэмжийг авсан үеэс гэмт хэрэг төгс үйлдэгдсэн гэж үзэх ба дээрх кейс нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтэй нийгмийн халамжийг авах зорилготойгоор үйлдэгдсэн, их хэмжээний буюу 50 сая төгрөг төгрөгт хүрээгүй нь Эрүүгийн хуулийн 18.12.1-т заасан гэмт хэргийн объектыв, субьектив шинжийг хангаж байгаа тул хэргийг өөрөөр шийдвэрлэх боломжгүй. Харин шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулах бөгөөд тухайн шүүгдэгчийн холбогдсон хэргийн хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, хорих ялаар шийтгэх буюу сонгох санкци хэрэглэх боломжтой байсан.

-Дээрх хэргийн кейстэй төстэй тохиолдол хэр их гардаг вэ?

-Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаарах ба хуурамч баримт бичиг ашиглаж тэтгэмж үйлчилгээ авахтай холбоотой эдийн засгийн эсрэг гэмт хэрэг нь 2024 онд 522, 2025 онд 493 удаа Нийслэлийн статистикийн газарт бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт ихэвчлэн нийгмийн халамж авч байсан иргэд нийгмийн халамжийг зогсоох тохиолдол (Насанд хүрсэн, нас барсан, давхардуулан олгохгүй байх)-г бий болсныг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр нийгмийн халамжийг ашигласны улмаас энэхүү гэмт хэрэгт холбогдох, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол их байдаг.

-Энэ төрлийн гэмт хэргүүд ихэвчлэн шунахайн сэдлээр үйлдэгддэг үү?

-Энэ төрлийн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтэй нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн зорилготойгоор үйлдэгддэг. Тодруулбал, нийгмийн халамж үйлчилгээ авахгүй гэдгийг мэдсээр байж эсхүл тэтгэмжийг авдаг байсан иргэн нь тэтгэмжийг зогсоох тохиолдол (Насанд хүрсэн, нас барсан, давхардуулан олгохгүй байх)-г бий болсныг мэдсэн хэр нь зохих эрх бүхий байгууллагад мэдэгдээгүй, нуун дарагдуулж халамжийг хувьдаа авч ашигласан нь шунахайн сэдэлтэй нийгмийн халамж үйлчилгээ авах гэсэн зорилготой гэх Эрүүгийн хуулийн 18.12.1-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангадаг. Тиймээс нийгмийн халамж үйлчилгээг олгохгүй байх эсхүл түүнийг зогсоох тохиолдол бий болсон эсэхийг тухай бүр тодруулж боломжит хугацаанд, боломжит арга хэрэгслээр зохих эрх бүхий байгууллагад мэдэгдэж, халамж үйлчилгээг ашиглахгүй буцаах нь энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх нөхцөлийг бий болгоно.

Ч.БЯМБАХАЖИД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая
Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

П.Энхцэцэг: Байгальтайгаа хүйн холбоогоо сэргээж, нүүдлийн соёл иргэншлийн өвөө дэлхийтэй хуваалцах цаг болсон

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

30 мянган кинонд дуу хоолойгоороо дүр бүтээсэн Ө.Наранбаатар

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Д.Батбаяр: Засгийн газар бүсээ чангалъя гэвэл бүтцээ өөрчлөх хэрэгтэй

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Гадаад нөхцөл байдал таатай сайхан байна гэнэ үү? О.Цогтгэрэлийн ухаан санаа зүгээр үү?

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Д.Баярхүү: Социалист Монголд чехүүд бослого дэгдээх шахсан тухай

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хар зүрхний хөх нуур-Хамаг Монголын түүхт нуур

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Хотынхон юугаар амьсгалахыг С.Даваасүрэн дарга мэднэ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Трамп Ирантай хийх хэлэлцээг зогсоохыг багтаа үүрэг болгожээ

Лидергүй АН

Лидергүй АН

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Голомт банкны нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн “БУМБАТЫН ХӨВ ЦӨӨРӨМ” ашиглалтад орлоо

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

А.Амаржаргал: “KHARKHORUM 360°” фестивалиар дамжуулан Монголчууд яг хэн бэ гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​