fbpx Баабар: Бямбын Ринчин
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 26 секунд

Баабар: Бямбын Ринчин

Дайны дараах Монголын буриад сэхээтний сэргэлтийг Бямбын Ринчингүйгээр* төсөөлөх аргагүй. Тэр Хиагтын орчмын буриад айлаас гаралтай, Монголын шинэ үеийн хэл шинжлэл, утга зохиол, орчуулга, угсаатны зүйг бараг ганцаараа нэгэн их сургууль мэт авч явсан хүн байлаа. 1961 онд байгуулагдсан Монголын Шинжлэх ухааны академийн анхны есөн жинхэнэ гишүүний нэгээр сонгогджээ.

Ринчингийн эцэг Раднаажав Бимбаев Нармай Монголын хуралд Сэлэнгийг төлөөлөн хөдөлгөөнд идэвхтэй оролцож явсан. Ийм удамтай хүний хувьд 1930-аад оны Монголд амьд үлдэнэ гэдэг өөрөө аз туршсан хэрэг байлаа.

Даш Сампилоны гэрт Ринчин байнга ирж, ус зөөх, түлээ хөрөөдөх зэрэг ахуйн ажилд нь тусалдаг байсан тухай хуучны хүмүүс ярьдаг. Сампилон баригдан явахдаа эхнэр хүүхдээ харж хандаж байгаарай гэж түүнд захисан гэдэг. Албан баримт үлдээгүй ч ард түмний дунд амнаас ам дамжин яригддаг байсан хуучийн нэг. Гэвч удалгүй Ринчин өөрөө баригдаж, “Нармай Монголын Японы тагнуул” хэмээн яллагдан шоронд оржээ. Намын Үнэн сониг 1942 оноос орос хэлээр хэвлэн гаргах МАХН-ын Төв хорооны тогтоол гарсан дагуу боловсон хүчин олдохгүй учир Ринчинг мөн онд шоронгоос суласан. Тэрээр Үнэн сонинд 1958 он хүртэл 16 жил ажилласан байдаг. Хорихоос суллагдсан түүнд очих гэр орон байсангүй. Тэр Сампилоны бэлэвсэн эхнэр Раднаагийнд очиж, хожим түүнтэй гэр бүл болжээ. Раднаа түүнээс найман насаар ах, хоёр хүүхэдтэй байсан бөгөөд Ринчинтэй хамт амьдрахдаа дахин хүүхдүүдтэй болсон гэх. Энэ түүхийг Ринчин өөрөө нийтэд ярьдаггүй, албан намтарт ч бараг тэмдэглээгүй. Гэвч хэлмэгдлийн дараах Монголд өнчирсөн гэр бүлүүд хэрхэн бие биеэ түшиж амьд үлдсэний нэгэн чимээгүй түүх нь энэ юм.Ууган охин Нямаа* нүдний эмч, дараагийн охин Индра* багш, зоотехникч, хүү Барсболд* нэртэй палентологич. Ринчинг нэг удаа баривчлаад орхисонгүй. Түүний бүтээл, хэл, үзэл бодлыг олон жилээр хянаж байв. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчений бүтээл, тэр дундаа хэл шинжлэлийн суурь болон аяллын тэмдэглэл номууд тухайн үеийн нийгмийн хатуу үзэл суртал, улс төрийн шахалтаар шүүмжлэгдэж, зарим бүтээлийн хэсэг болон гар бичмэлүүд хураагдаж, хэвлэлд хориглон саатуулагдаж байсан түүхтэй.

Тухайлбал, түүний алдартай “Монгол хэлний зүй” болон гадаад орноор аялсан тэмдэглэлүүд нь хэлмэгдүүлэлтийн болон үзэл суртлын хавчны улмаас олон нийтэд хүрэх замдаа саадтай тулгарч хоригдож байжээ.

1962 онд бүтээсэн “Хүний мөр” кинонд хилсээр гүтгэгдэн шоронд орсон багш “Монголын нууц товчоо” уншиж буй дүрс гарсныг Ринчинг дүрсэлжээ хэмээн үзэж киног хаалгасан тухай яриа ч бий. 1976 оны гуравдугаар сард МАХН-ын Төв Хорооны хэвлэл “Намын амьдрал” сэтгүүлийн №3-ын 73-75-р талд “Эрдэмтэн хүний өндөр үүрэг” хэмээх зохиогчийн нэргүй редакцын өгүүлэл хэвлэгджээ. Өгүүлэл Ринчингийн эрдэм шинжилгээний бүтээлтэй маргасангүй. Харин эцэг эх, дүү нар, удам угсаа, гэр бүлийн хөрөнгө чинээ, хувьсгалын үеийн холбоог нь ухаж, гуйвуулан дайрсан байна. МОНЦАМЭ-гийн орос хэлээр гардаг “Новости Монголии” сонин ч түүнийг даруй хуулан нийтэлжээ. Энэ бол нэг сэтгүүлийн ганц өгүүлэл байсангүй. Ринчингийн 1976 оны наймдугаар сарын 2-нд Цэдэнбалд бичсэн захидлаас үзэхэд Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Чимэддорж* уг өгүүллийг намын анхан шатны байгууллагуудын хурлаар судлан хэлэлцүүлэхийг тушаажээ. Улс даяар зохион байгуулсан Жорж Орвэлийн “хоёр минутын үзэн ядалт” гэсэн үг. Өндөр настай, хүнд өвчтэй эрдэмтнийг ном бүтээлээр нь бус, эцэг өвгөөр нь, танил нөхдөөр нь, буриад гарлаар нь нийтээр буруутгах кампанит ажил байлаа. Зөвлөлт Буриадын түүхч Б.Д.Цыбыков*, М.П.Хабаев* нар өгүүлэлд Ринчингийн эцэг эх, төрөл төрөгсдийн тухай бичсэн зүйлсийг баримтаар няцааж, Цэдэнбалд захидал явуулсан байна. Тэд Ринчингийн эцгийг нударган баян, Зөвлөлт засгийн эсэргүү этгээд болгон дүрсэлсэн, байшин хөрөнгө, үхлийн шалтгаан, дүү нарынх нь намтрыг гуйвуулсныг нэг бүрчлэн залруулжээ.

Ринчин өөрөө нэрээ нуусан зохиогчийг эрс буруушаагаад, “нэрээ нуусан тэр этгээд ... замд минь хөндөлссөн сүүлчийн этгээд болох болтугай” хэмээн захидлаа төгсгөсөн юм. Тэр дараа жилийн гуравдугаар сарын 4-нд нас баржээ. Дөчин жилийн турш үргэлжилсэн мөрдлөг, хориг, гүтгэлгийн сүүлчийн цохилт нь энэ байлаа.

Энд Цэдэнбалын үндэсний бодлогын нэгэн хачирхалтай зөрчил харагдана. Тэр “пролетарийн интернационализм”-ыг байнга номлож, өөрөө дөрвөд хүн байсан учраас ч тэр үү, хүмүүсийг халх, дөрвөд, буриад хэмээн үндэс угсаагаар нь ялган нэрлэхийг олон нийтийн хүрээнд цээрлэдэг байв. Энэ нь гаднаа Монголын ястан угсаатны ялгааг бүдгэрүүлж, бүгдийг социалист нэгэн ард түмэн болгон харагдуулах бодлого байлаа. Гэтэл Ринчинг буруутгахдаа энэ цээр гэнэт үйлчлэхээ болино. Түүнийг “цагааны үлдэгдлийн удам”, “Нармай Монголын үзэлтэн”, “үндэсний үзэлт буриадын хойч” хэмээн цоллох дуртай байжээ. Аман дээрээ үндэс угсаа, нутаг усаар ялгахыг цээрлэдэг байсан ч эрх мэдлийн дээд хүрээ өөр дүр зурагтай байв. Энэ бол цөөнхийн төлөөллийг зориуд хамгаалсан тэнцвэр төдий биш байв. Улс төрийн хамгийн дээд байгууллагад хүн амын үнэмлэхүй олонх огт төлөөлөлгүй шахам байхад нэг нутаг, цөөн хэдэн угсааны хүмүүс хэт төвлөрсөн нь “үндэс угсаа огт хамаагүй” гэсэн албан суртлыг няцаана. Үндэс угсааны тухай ард иргэд ярих эрхгүй боловч хэнийг дэвшүүлэх, хэнийг сэжиглэх үед удирдагчид өөрсдөө түүнийг маш сайн тооцож байжээ. Өөрөөр хэлбэл Цэдэнбал үндэс угсааг үгүй хийсэнгүй. Харин түүнийг нэрлэх, ашиглах онц эрхийг намын удирдлагад хадгалсан юм. Ингэснээр үндэс угсааны ялгаварлал арилсангүй, зөвхөн үг хэллэгээ сольсон юм. “Буриад учраас дайсан” гэж шууд хэлэхийн оронд “цагааны үлдэгдэл”, “нармай монголтон”, “хөрөнгөтний үндэсний үзэлтэн” гэж нэрлэнэ.

Ангийн тэмцлийн хэлээр ярьж байгаа мэт боловч удам судрыг нь ухаж, эцэг өвгөөр нь яллаж буй учраас мөн чанартаа угсаатны буруутгал хэвээр байлаа. Пролетарийн интернационализмын дор үндэсний гарал албан ёсоор ач холбогдолгүй боловч улс төрийн дайсныг тодруулах мөчид хамгийн чухал нотолгоо болон хувирч байв.

Ринчин нас барснаас хойш ч түүнийг “агнах” оролдлого үргэлжилж байсан. 1984 оны наймдугаар сарын 20-нд Улаанбаатарт Цэдэнбалыг бүх албан тушаалаас нь чөлөөлж байх тэр агшинд мань хүн КГБ-ийн толгойлогч В.М.Чебриковт* хаяглан захидал бичжээ. Тэнд өөрийн орос эхнэрийг янз бүрээр өмөөрөхийн сацуу:

…Зөвлөлтийн эсрэг шулуухан санаа бодолтой эхнэрүүд бий. Жишээ нь, Ардын их хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга Жагваралын эхнэр байна. Тэр бол Буриадын цагаач, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн профессор Бямбаев Ринчиногийн охин юм.

Жагварал нь БНМАУ-ын АИХ-ын дарга асан Самбуугаас Ю.Цэдэнбалыг баривчлуулах бичиг авахыг завдаж байсан баримт бий (намын комиссын дарга Дэжидэд бий шиг санагдаж байна).

Энэ тухай мэдээлсэн хүн нас барсан (магадгүй, учир битүүлгээр). Одоо үндсэрхэг үзэлтэн, Хятадын талыг баримталсан этгээдүүд толгойгоо өндийлгөх вий гэж би их санаа зовж байна. Манай зарим удирдах хүмүүсийн гэр бүлийн хүмүүсийн дотор гарцаагүй үндсэрхэг үзэлтнүүд бий. Тийм болохоор өнөөгийн санаа тавих гол зүйл бол удирдлагад жинхэнэ интернационалистуудыг тавих явдал мөн.

Миний бие суут Лениний Коммунист намтай тогтоосон найрамдалд хэзээд үнэнч байсан бөгөөд эцсийн амьсгалыг хүртэл үнэнч байх болно. Гүтгэлгийг үнэн ялах болтугай.

Ю.Цэдэнбал. 1984 оны наймдугаар сарын 20. Москва хот[i].

Гэвч Ринчингийн эсрэг дайралт түүнийг жижигрүүлсэнгүй. Харин Монголын төр өөрийнхөө айдсыг улам тод харуулсан юм. Монголд хавчигдсан хүн дэлхийд Монголын соёлын төлөөлөгчөөр хүндлэгдэж байлаа. Ринчин бол хэлмэгдсэн буриадын үр хүүхэд Монголын соёлын төвд эргэж ирсний хамгийн тод дүр байв. Тэр өөрийнхөө нэрийг цагаатгаад зогссонгүй. Цэвээн Жамсрано, Даш Сампилон, Элбэгдорж Ринчино нарын тасалдсан эрдмийн уламжлалыг чимээгүйхэн үргэлжлүүлжээ.

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай
Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​