fbpx У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна
 
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
10 минут 46 секунд

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров,

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш,

Эрхэм хүндэт Төлөөлөгчдийн тэргүүн нар аа,

Хатагтай, ноёд оо,

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Тогтвортой энх тайван, хөгжил дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа” уриан дор тус байгууллагыг даргалж, гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг “Дэлхийн шударга дэг журмын гол тулгуур болох Нэгдсэн Үндэстний Байгууллага: Олон туйлт дэлхий ертөнцийг цогцлооход ШХАБ+ орнуудын оруулах хувь нэмэр” сэдвээр амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Эрхэм хүндэт Садыр Жапаров Танд гүн талархал илэрхийлье. Бүгд Найрамдах Киргиз Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе.

Өнөөгийн олон улсын геополитик, геостратегийн нөхцөл байдал ээдрээтэй, тогтворгүй, хурцадмал байдалд шилжиж, зэвсэгт мөргөлдөөн, терроризм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага зэрэг уламжлалт болон уламжлалт бус аюул занал дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ноцтой сорилт учруулсаар байна.

Энэхүү эгзэгтэй цаг үед Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Садыр Жапаров Та энэ удаагийн Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг дээрх нэн чухал сэдвийн дор зохион байгуулж байгааг Монгол Улс өндөр үнэлж байна. Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагааны хамрах хүрээ, далайц, ач холбогдол нэмэгдэн, орон зай, газар нутаг, хүн амын тооны хувьд Ази тив төдийгүй Европын зарим хэсгийг хамарсан нөлөө бүхий олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон өргөжиж байгаад бид баяртай байна. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус байгууллага нь улс хоорондын харилцан итгэлцэл, сайн хөршийн харилцааг бэхжүүлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, аюулгүй байдлын иж бүрэн хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаанд шударга, олон туйлт дэг журмыг бий болгоход чиглэсэн зорилгоо амжилттай хэрэгжүүлэн, гишүүн, ажиглагч, түнш орнуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирлээ. Цаашид тус байгууллага нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжиж, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд бодит үр дүнд хүрч, илүү идэвх санаачилга гарган ажиллана гэдэгт итгэл дүүрэн байна.

сонин mn

Эрхэм хүндэт нөхөд өө,

Өнөөдөр олон улсын харилцааны нөхцөл байдал улам тогтворгүй, ээдрээтэй болж, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйд тулгуурласан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг бэхжүүлэх нь урьд урьдынхаас илүү чухал болж байна.

Харилцан итгэлцэл, тэгш эрх, зөвшилцөл, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэхэд суурилсан “Шанхайн үзэл санаа” нь эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, тогтвортой энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах чухал талбар болно гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг улс орны хувьд олон улсын харилцааг талцал хуваагдал руу чиглүүлэх бус, харин аливаа улс орны үүх түүх, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэсэн олон тулгуурт зарчмаар цогцлоон хөгжүүлж, НҮБ-ын зорилго, олон улсын эрх зүй, тэгш эрх, харилцан хүндэтгэлд суурилсан шударга, хүртээмжтэй олон улсын дэг журмыг тууштай дэмждэг. Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд энэхүү үйл хэрэгт ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллаж, өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө идэвхтэй ажиллах болно.

сонин mn

Эрхэм хүндэт нөхөд өө,

Цахим шилжилт, хиймэл оюун, цахим худалдаа нь хөгжлийн шинэ боломжуудыг нээж байгаа хэдий ч кибер халдлага, худал, хуурмаг мэдээлэл, цахим залилан, хувийн мэдээллийн зөрчил, технологийн тэгш бус байдал үүсэх зэрэг сөрөг үр дагаврыг дагуулсаар байна. Тиймээс кибер халдлага, үндэстэн дамнасан гэмт хэрэг, мансууруулах бодисын хууль бус эргэлтийг бууруулах зорилгоор шуурхай мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, улс орнуудын кибер дархлааг бэхжүүлэх чиглэлээр ШХАБ-ын гишүүн орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна. ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа идэвхжиж, үүнд чиглэсэн Хөгжлийн банк байгуулах санаачилга бодит үйл хэрэг болон эрчимжиж байгаад баяртай байна. Ийнхүү ШХАБ-ын хүрээнд санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодит механизмууд бий болсноор дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүч, аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чухал боломж бид бүхэнд нээгдэнэ гэдэгт итгэл төгс байна.

Тиймээс энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд манай улс онцгой ач холбогдол өгч, тууштай дэмжин хамтран ажиллах болно.

Монгол Улс мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ-тай тогтоосон “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн хүрээнд эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бэхжүүлж, гурван талын болон бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхийг эрмэлздэг. Энэ хүрээнд Монгол Улс газар зүйн онцлог байршилдаа тулгуурлан “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, гурван улсыг холбосон хурдны автозам, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих, Ази, Европыг холбосон худалдаа, аялал жуулчлал, тээвэр логистикийн зангилаа болсон “Транзит Монгол” хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө ШХАБ-ын оролцогч орнуудтай нягт хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох уулзалт, арга хэмжээг өөрийн эх орондоо хүлээн авч зохион байгуулахад бэлэн байна.

сонин mn

Эрхэм хүндэт нөхөд өө,

Уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн тоо дэлхийн өнцөг булан бүрд эрс нэмэгдэж, хүмүүний нийгэмд үлэмж хэмжээний хохирол учруулсаар байна. Саяхан Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад байгалийн гамшиг нүүрлэж, эрдэнэт хүний амь нас эрсдэж, хүнд гарз хохирол учирсанд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ШХАБ-ын үүрэг, оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал шаардлагатай байна.

Хэдхэн хоногийн өмнө Монгол Улс “Даян дэлхийн малчдын чуулга уулзалт” болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, экосистемийг хамгаалах дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжин зохих хувь нэмрээ оруулж, дэлхийн улс орнуудтай хамтран ажилласныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Энэхүү бага хуралд ШХАБ-ын гишүүн бүх улс орны төлөөлөгчид идэвхтэй, үр дүнтэй оролцсонд Монгол Улс гүн талархал илэрхийлж байна. Цаашид ч ШХАБ-ын оролцогч улс орнуудтай байгаль орчин, экосистемийг хамгаалах чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө тууштай хамтран ажиллах болно.

сонин mn

Эрхэм хүндэт нөхөд өө,

Энэхүү дээд түвшний уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэг дэх ШХАБ-ын манлайлал, байр суурийг улам бэхжүүлж, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэхэд зохих хувь нэмэр оруулахын зэрэгцээ НҮБ-ын үүрэг, оролцоо, байр суурийг бэхжүүлж, дэлхийн улс орнуудын харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ болно гэдэгт итгэл төгс байна. Энэ удаагийн хурлыг даргалах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг хүлээн амжилттай зохион байгуулж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч, миний дотны нөхөр Садыр Жапаров Танд баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. Мөн дараагийн хуралдааныг даргалах эрхийг авсан Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Эрхэм хүндэт Шехбаз Шариф Танд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна
МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​