fbpx Н.Энхбаярын авралт ганцхан “бурхан”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 48 секунд

Н.Энхбаярын авралт ганцхан “бурхан”

Н.Энхбаярыг Ц.Элбэгдоржид турсагаа хуулуулж байхад түүний өмгөөлөгч хэмээн нэгэн залуу олны өмнө гарч ирснийг уншигч та тод санах байх. Хамтраад хумсалж байсан нөхөд нь, цүнхийг зөөн өвдөг чичрүүлэн гүйж байсан намынх нь банди нар нь хүртэл нүүр буруулсан цагт түүнд түшиг болж байсан хүн бол яах аргагүй О.Баасанхүү мөнөөсөө мөн. “Ядарсан цагт нөхрийн чанар танигдана” гэдэг дээ. Н.Энхбаярыг Элбэгийн савраас мулт татаад авчихаагүй ч томоос том буян үйлдсэн хүн бол О.Баасанхүү.

Гэтэл О.Баасанхүү Н.Энхбаярт ахиад л тус болов. Аль тэртээ 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон Н.Энхбаярын туйлын хүслэн бол их улстөрд эргэн ирэх. Бүр хэмжээлшгүй их хаанчлалаа тогтоох хорсол занал байв. Түүний тулд л гудамжнаас, хорихын өрөөнөөс, хилийн чанадаас, ор хөнжил дотроосоо хүртэл 10-аад жил тэмцсэн уйдашгүй нэгэн. Одоо ч уйдаагүй Н.Энхбаяр туйлын хүслээ биелүүлэх ганцхан боломжийг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хэмээн харж байсан нь маргашгүй үнэн. Тийм учраас МАХН-аас хэн нь ч хамаагүй парламентад суудал авах явдал юм. Яагаад гэхээр парламентад суудалтай намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ илгээдэг хуультай юм л даа. Н.Энхбаярын сүүдрээс битүүхэн эмээж явдаг МАН, АН-ын нөхөд үгсэн 2012 онд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан учраас Н.Энхбаярын бүлэглэлээс гомдсон гологдсон арав орчим нөхөд парламентад ороод ирсэн нь бас сандаргаад авсан. Тиймээс 2016 онд Сонгуулийн тухай хуулиа ахин үгсэн хуйвалдаад өөрчилж гуравдагчдын орон зай буюу Н.Энхбаяр түүний нөхдийг шахсан. Ганцхан Н.Энхбаяраас болж Сонгуулийн тухай хууль өөрчилж байна гэдэг түүний орон зай одоо ч хэвээрээ гэдгийг харуулж байна гэсэн үг. Тэгэхээр МАХН парламентад суудал авах магадлал тун бага болохгүй юу. Н.Энхбаярын найдлага тавьж байсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ичих ч үгүй хаалгыг нь саваад явж байсан МАН-д эвлрэх нэрийн дор очсон учраас бүр ч найдвар бага болов. Хашир нь дэндсэн урвагчид Сонгуулийн хууль өөрчлөхөөр ахиад л урваж байгаа нь тэр. Үхсэн хатасны эвлрэл, эрх ашигт нь нийцэж байвал ахиад ч Н.Энхбаяр дээр эргээд очих л хүмүүс.

Ингэхээр улстөрд үхэхээс бусдыг үзсэн Н.Энхбаяр Л.Цогийг төдийлөн ойшоосонгүй, Ц.Оюунбаатарт хагас хугасхан, З.Баянсэлэнгэд тун багахан найдлага тавьж байсан байх. Харин О.Баасанхүүд хэр зэрэг найдлага тавьж байсныг мэдэх арга алга. Үнэнийг хэлэхэд 2016 оны сонгууль тулчихсан цагт О.Баасанхүү товлосон тойроггүй шахам тууж явсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Олигархиуд чихчихсэн тойрогт хэтэвч нимгэн, бэлтгэлгүй хүн нэрээ дэвшүүлнэ гэдэг бас л эр зоригийн гэмээр асуудал. Ийнхүү тэрбээр Орхон аймгийг сонгоод бараг л харанхуй давхиж очсон ч МАХН хэмээх айлд нэгэн суудал чирээд ирсэн нь түүний нэр хүнд Н.Энхбаяр болон Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан нарын урвагчаасаа ч нөлөөтэй болсныг төвөггүй илтгэнэ. Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ нартай бол зүйрлэхийн ч аргагүй нэр сүртэй болсон нь харагдана. Түүнээс бус хөрөнгөтэй бол хөрөнгөтэй, бүлэг фракцтай бол фракцтай нөхөд бүтэн дөрвөн жил  услачихсан тойрогтоо очоод нулимстай тавьж буудаг нь ердийн л үзэгдэл шүү дээ.

Үүнийг тус гэхгүй бол өөр юуг тус гэх юм. Ингэж МАХН хэмээх айл парламентад О.Баасанхүүгийн хүчээр нэг суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй боллоо. Даанч Н.Энхбаярын өмнө үнэн худал нь мэдэгдэхгүй хуулийн хашилт тавьчихсан нь “дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болгочихсон л доо. Гэхдээ МАХН нэр дээрээсээ “Босоо” хэмээх С.Ганбаатарыг босгож, 400 мянган хүний санал чирээд ирсэн нь ёстой л түүхэнд алтан үсгээр бичмээр явдал болсон. Энэ 400 мянган хүний санал гэдэг бол маш том тоо. Магадгүй, нийгэм, эдийн засгийн байдал энэ хэвээрээ байж, парламентад суудалтай улстөрийн намуудын дотоод дайн үргэлжилсээр 2020 онтой золговол МАХН-д өгсөн 400 мянган хүний саналаас тал нь ч атугай эргээд юүлэгдэх талтай. Энэ нь хэдийгээр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн санал гэлээ ч эв нь олдвол хаашаа ч хэзээ ч юүлж болдог л санал. Энэ утгаар нь авч үзвэл О.Баасанхүү ахиад л Н.Энхбаярт тус болж байна. Хэдийгээр насны хярд гарч байгаа ч түүнд улстөрийн нас байж таарна. 2020 онд түүнд ямар нэгэн хуулийн хашилт хэн ч хийхгүй, дурын нэг тойрогт очиход тэр гараад ирэх боломжтой дүр хэвээрээ байгаа. Бүр лавшруулан бодвол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ч гэж байгааг бодохоор О.Баасанхүү ахиад л түүд тус болж байна гэсэн үг. Ерөөсөө МАХН орших эс орших асуудлыг ганцхан О.Баасанхүү шийдсэн хэрэг гэдгийг цаг хугацаа харуулж таарна. Тэгэхээр О.Баасанхүүг намаасаа хөөх бус намынхаа дарга болгосон ч яадгийм.   

Намаас хөөнө гэснээс ийнхүү Н.Энхбаярын төдийгүй МАХН-ын ганц авралт тэнгэр болж явсан О.Баасанхүү намаасаа хөөгдөх “болзол” хангасан тухай мэдээлэл хаа сайгүй тэнүүчилж, намынх нь гэх  нөхөд тодорхой шалтгаан тоочин хэвлэлд ханджээ. Үнэн хэрэгтээ О.Баасанхүүг МАХН-аас хөөлөө гээд өөрсдөө л хохирно. МАХН-д өөр хэн байгаа юм. Хийх ажилгүй тэтгэврийн голдуу ахмадууд, карьеараа ёроолдчихсон нөхөд, арай хөдөлмөрлөх сэтгэх насных нь нөхөд аль нэг нам эвсэлд гомдож гологдсон хэсэг л бий. Тэд намын бүү хэл гэр бүлийнхээ стратегийг ч харахгүй болчихсон хүмүүс. Гэтэл ахин ахин тус болсон, ахиад тус болж яваа нэгнээ хөөх тухай ярьж байгаа нөхдийг яалтай ч билээ. Ёстой л гомдсон гологдсон нөхөд маргаашаа бүү хэл өнөөдрөө ч харахгүй байна уу даа. Хөөх болсон шалтгаан нь Б.Хурцтай нийсэн юм даг уу даа. Улстөрчдийг бөлдөгдчихсөн гэх Б.Хурцтай нийлж байна гэдэг улстөрийн сайн мууд орон зайгаа тэлж байгаа л хэрэг. Н.Энхбаярыг хаан байхад, Ц.Элбэгдоржийг ид чичрүүлж байхад Б.Хурц тэдэнтэй хундага тулгаж орон зайгаа бүрдүүлж байсан эр хүн биз дээ. Ж.Батзандан л Б.Хурцад өөрөө дөхөж очиж чадаагүйдээ О.Баасанхүүг зүхээд ч байгаа юм билүү хэн мэдлээ. Тэгэхээр энэ бол хөөх шалтгаан огтхон ч биш. Өөр нэгэн шалтгаан нь намын нэр хүнд унагаасан гэж харагдсан. Үнэн хэрэгтээ МАХН хэмээх айлын унах босох хувь заяа О.Баасанхүүг юу хийхээс шалтгаалах гээд байхад юун намын нэр унагаах, харин ч мандуулж яваа юм биш үү. Тэр ч бүү хэл Н.Энхбаяр ч түүний мэдэлд бий гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Ийм л нэг хүнд хэрэггүй мэт харагдах авч МАХН, Н.Энхбаярт маш чухал нөхөр байна.

Өдгөөгөөс би гурван жилийн өмнө О.Баасанхүүгийн тухай “Улстөрчийн хувьд намтар нимгэн. Наяад оны багачууд бидний хичээлээ бичдэг байсан 12 мөнгөний дэвтэрт хангалттай багтчих намтартай энэ нөхөрт нэгэн дэвтэр роман ч багдахаар намтар цуглуулж өгсөн хүн нь хаашаа ч зайлахгүй Н.Энхбаяр. Одоо түүнд Н.Энхбаярын эхлүүлж, ариутган шүүсэн эмгэнэлдүү гэмээр романы хоёрдугаар дэвтэрийг бичих үү, эсвэл төгсгөж орхиод ахиад шинээр эхлэх үү гэдэг хоёр л зам үлдсэн” хэмээн бичиж байв. Тийм ээ. О.Баасанхүү Н.Энхбаярын аритуган шүүж эхлүүлж өгсөн романыг хөсөр орхиод өөрийнхөөрөө зохиолоо бичээд эхэлчихсэн нь юу юунаас харагдаж байна.

С.Ууганбаяр

Шуурхай.мн 

Лиценз зарсан мөнгөө оффшорт нуудаг уу
Лиценз зарсан мөнгөө оффшорт нуудаг уу
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​