fbpx Дархан аварга Г.Өсөхбаяр: Багадаа сургуулийнхаа математикийн аварга болж байв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 58 секунд

Дархан аварга Г.Өсөхбаяр: Багадаа сургуулийнхаа математикийн аварга болж байв

Ардын хувьсгалын жилүүдэд төрсөн 18 дахь аварга бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Гэлэгжамцын ӨСӨХБАЯР.

Тэрбээр 1995 онд дархан аварга Ж.Мөнхбатаар тав, улсын начин Д.Сумъяабазараар (одоогийн гарьд) зургаа, улсын заан Б.Гантогтохоор (одоогийн гарьд) долоо давж улсын начныг алгасч заан цол хүртэж байснаасаа долоон жилийн дараа улсын начин Д.Ганхуяг, улсын заан Д.Сумъяабазар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Гантогтох нарыг өвдөг шороодуулан улсын наадамд анх удаа түрүүлж арслан, 2003 онд хоёр дахиа түрүүлэн аварга, 2005 онд гурав дахиа магнайлан далай аварга, 2009 онд дөрөв дэхээ түрүүлж даян аварга, 2014 онд Баяр наадмын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу дархан аварга цол хүртсэн.

Түүнийг даян аварга “Буур” Н.Жамьянгийн зээ гэдгийг хүмүүс андахгүй. Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин, дархан аварга маань бага насаа ийн дурсах авай.

 

Танайх хүүтэй болох байх

-Манай аав Архангай аймгийн Эрдэнэмандал сумынх, харин ээж Цахирынх. Аавыг албан ажлын томилолтоор Батцэнгэл суманд очоод тун удаагүй байхад нь буюу 1973 онд би төрсөн юм билээ. Өвөө маань (даян аварга Н.Жамьян) манайхыг Батцэнгэл рүү нүүхэд их баярлаж байсан гэсэн. Учир нь Луу гүний алдарт их аварга Г.Вандан гуайн нутаг усанд очих нь гэж. Вандан гуай одоогийн Батцэнгэл сумын хүн л дээ.

Тэгээд өвөө намайг төрөхийн өмнөхөн аавд “Танайх хүүтэй болох байх аа” гэж байсан гэнэ лээ. Тэр ерөөл нь биелж би төрсөн гэдэг. Би дөрвөн эгчтэй, нэг эрэгтэй дүүтэй. Хүмүүс дүүг маань мэдэх байх аа. Улсын харцага Г.Батбаяр.

 

Таван онцын эзэн

-Өвөө намайг зургаан настайд өнгөрчихсөн болохоор надад өвөөгийнхөө тухай мэдэх өөрийн гэсэн дурсамж бага. Манайх өвөө, эмээгийнхтэй нэг хашаанд хаяа нийлээд буучихсан байдаг сан.

Тэгэхээр би хоёр гэрийн дунд л гүйж явдаг байснаа бүдэг бадаг санадаг юм. Намайг эрхлүүлдэг л байсан байх. Гэхдээ нэг их буруу эрхлүүлээгүй шиг байгаа юм. Тэгээд ч би жаахан байсан болохоор юугаа ч мэдэхэв дээ.

Ээж минь номын санч. Тийм болохоор би багаасаа номын санд их суудаг, ном ч их уншдаг байлаа. Дунд сургуульд сурч байхдаа ер нь гайгүй сурлагатай байсан шүү. Таван онцын эзэн болж байв. Миний хамгийн сонирхолтой хичээл математик. Математикийн олимпиадаар сургуулийнхаа аварга болж байсан юмдаг.

 

Анхны шагнал ногоон цай, дэвтэр

-Багадаа би нэг их барилддаггүй байсан. Манай аав сумынхаа “Тунгалаг тамир” хоршооны дарга. Нэг зун сумынхаа Лочин начныг аймгийн наадамд барилдахаар явахад нь би наадам үзэж ирэхээр хамт явж байлаа. Тэгэхэд би 12 настай байсан юм. Аймаг дээр очоод хүүхдийн барилдаанд зодоглох гэтэл “Ийм том биетэй хүүхэд яаж 12 настай байдгийм. Нас нь хэтэрчихсэн хүүхэд байна” гээд бүртгэдэггүй.

Тэгтэл харин аймгийн шүүхийн Даваа гэдэг хүн намайг хөтөлж нөгөө бүртгэж байсан хүн дээр очоод “Энэ хүүхэд үнэхээр 12 настай. Би мэдэж байна” гэж баталж өгч байж бүртгүүлээд барилдуулсан.

Тэр барилдаанд би түрүүлж билээ. Байнд нь ногоон цай, дэвтэр, чихэр, боов авч байв. Миний барилдаж авсан анхны шагнал тэр. Хүүгээ хүүхдийн барилдаанд түрүүлчихээд харихад аав, ээж хоёр мэдээ ч үгүй байсан. Харин сонсчихоод их л баярлацгаасан даа.

 

Өвөөгийнхөө тухай сонинд бичиж байв

-Хүмүүс өвөөгийн тухай олон сайхан дурсамж ярьдаг. Өвөөгийн маань барилдаж явсан түүх, намтар нь тодорхой болохоор надад их сайхан санагддаг. 1988 онд намайг наймдугаар ангид байхад юмдаг. Тухайн үед “Спортын мэдээ” гэж сонин гардаг байсан шүү дээ. Тэр сонины нэг дугаар дээр зөндөө олон бөхийн зураг тавиад “Энэ бөхчүүдийн тухай мэдэх зүйлээ манай сонинд бичиж ирүүлнэ үү” гэсэн байсан. Тэдний дунд өвөөгийн зураг байж байдаг байгаа.

Тэгээд би аавтайгаа хамжиж өвөөгийнхөө түүх, намтраас нь бичээд шуудангаар явуулсан. Бичсэн материалынхаа дор зээ хүү Г.Өсөхбаяр гээд бичиж байснаа мартдагүй.

Бөхийн хувьд хамгийн түшиг тулгууртай хүн нь багш байдаг. Архангайн төвийн 10 жилийн дунд сургуульд сурч байхдаа Буян багшийнхаа удирдлага дор хоёр жил бөхийн секцэд явж билээ. Тэр хүн миний анхны багш.

Харин аравдугаар ангиа төгсч хотод ирээд чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Н.Ганбаатарын шавь болж, бөхийн спортоор уйгагүй хичээллэж эхэлсэн дээ…

 

Ц.Галбадрах

“Би багадаа” төгсөшгүй цуврал номоос

Инфляц, валютын ханшийг мөнгөний бодлогоор тогтворжуулна
Инфляц, валютын ханшийг мөнгөний бодлогоор тогтворжуулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​