fbpx ХДХВ, ДОХ ба хүний эрх
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 11 секунд

ХДХВ, ДОХ ба хүний эрх

Өвчин хэлж биш хийж ирдэг. Хэн ч эрсдэлтэй алхамд орохыг хүсэхгүй. Хүний хувь заяаг олж төрснийх эрүүл энх, саруул сайхан, айх аюулгүй амьдрахыг хүснэ. Тэгвэл өнөөдөр эдгэршгүй өвчин тусч түүндээ шаналж зүдэрч яваа олон мянган иргэн бий. Тэдний дунд ХДХВ буюу ДОХ-ын халдвараар өвчилсөн 249 иргэн бүртгэгдэж оношлогджээ. Гэхдээ энэ тоонд уг халдвар нь хүндэрч нас барсан иргэд ч багтаж байгаа юм.

ХӨСҮТ-ийн ДОХ\Бэлгийн замаар дамжих халдварын Тандалт судалгааны албаны эмч Э.Эрдэнэтунгалагийн мэдээлснээр Монгол Улсад энэ оны байдлаар ХДХВ-ийн вирус тээсэн байх магадлалтай 570 иргэн байгаа. Тэдний 249 нь оношлогдсон бол өдгөө 321 нь халдвар тээсэн гэдгээ мэдэхгүй яваа юм. Тиймээс иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг хүссэн бөгөөд мөн эрт илрүүлэх ажлыг шат дараалалтай хийж байгаагаа ч хэлсэн юм. Манайд ХДХВ-ийн вирус илрүүлэх 80 гаруй цэг ажиллаж байгаа бөгөөд жилд дунджаар 400 мянган иргэн цусны шинжилгээ өгдөг байна. Гэхдээ эрсдэлт бүлгийнхэн шинжилгээ огт өгөхгүй байна. Тухайлбал, биеэ үнэлэгчид, бэлгийн цөөнх залуус болон хөдөлгөөнт залуус гадагшаа дотогшоо их явдаг иргэдийг шинжилгээнд хамруулах зэрэг ажлыг өрнүүлсээр байна. Тэгэхээр өөрийнхөө эрүүл мэндийн төлөө санаа тавьдаг иргэд, түүнчлэн сүүлийн нэг жилээс дээш хугацаанд шинжилгээ огт өгч байгаагүй иргэд сайн дурын шинжилгээнд хамрагдах нь зөв юм шүү.

ХДХВ буюу ДОХ гэхээр манайхан амьдралыг залгидаг аймшигт хар тахал мэт бодож, төсөөлж ирсэн төдийгүй уг халдвараар өвчилсөн иргэнийг ялгаварлан гадуурхах, ад шоо үзэх, зэвүүцэх олон нийтийн сүлжээнд гутаан доромжилж нэр хүндэд нь халдах зэрэг байж боломгүй асуудлуудыг их гардаг болжээ. Дээрээс нь нийгмийг хөдөлгөч хүч болох хэвлэлийнхэн хүний зовлонгоор сенсаацлахаа урьдад болгодог болж. Өнгөрсөн жил “15 настай хүүхэд ДОХ тусжээ” гэж олон нийтийн сүлжээгээр нэг их шуугисан. Ийм мэдээлэл гаргаснаар үр дүн нь юу болох вэ гэдгийг тооцоолоогүй нь харамсалтай. Гэвч өнөөдөр уг халдвараар өвчлөхгүй мэт аашилж яваа хэн нэгэн бол хэзээ нэгэн өдөр таны гэр бүлийнхэн дотроос мөн дотны найз тань энэ халдварыг авчихвал яах вэ. Тиймээс аливаа асуудалд болгоомжтой хандаж, эрсдэлийг тооцож ирээдүйд гарах үр дагаварыг нь бодож олон нийтийн сүлжээнд мэдээлэлээ түгээх нь зүйн хэрэг болов уу.  
Тэртээ 1990-ээд оны үед энэ өвчний талаарх ойлголт шал өөр байлаа. Хаалттай нийгэмд хориотой сэдэв хэмээн ойлгодог байсан. Тухайлбал, бэлгийн замаар халдварладаг “бузар” өвчний вирусыг авсан хүн шууд үхдэг гэж нийгэмд ойлгуулж ирсэн. 
Тэгвэл өнөөдөр энэ өвчний чиг хандлага өөрчлөгдсөн. Хэдий төгс эмчлэгдэхгүй ч эмчилгээтэй архаг явцтай өвчин гэдгийг эмч нар хэлж байна. ХДХВ-ийн үед эрт илрүүлчих юм бол тусгай эмчилгээ нь бэлэн, эмчлэх эмч нь байгаа тул урт удаан хугацаанд амьдрах амьдралыг бэлэглэнэ. Хамгийн гол нь шинжилгээ, эрт илрүүлэлт чухал болчихоод байна. Өнөөдөр ХДХВ-ээр гадна өчнөөн нэр төрлийн өвчнөөр хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлж байна. Тэгвэл яагаад ХДХВ болон ДОХ-ыг онцолж буруу ойлголтыг олон нийтэд өгөөд байдаг юм бол. Үнэндээ уг халдвар үхлээр төгсдөг өвчин биш болсон.

Түүнээс гадна энэ халдварын талаар манайд тулгамдаж буй олон асуудал бий. Тухайлбал, ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлол нь цаг алдалгүй эмчилгээ авахад их хориг саад болоод байгаа юм. Ийм байдлаас айсан халдвар тээгчид нуувчинд орж бүгдэг. Нийгэмд нээлттэй байж чаддаггүй. Байнгын айдас түгшүүртэй байдаг. Ар гэрийнхэн нь ойлгохгүй хөөх, найз нөхөд нь холбоогоо таслах, танилууд нь танихгүй царай гаргах үзэгдэл байдаг. Хүнийг шашин шүтлэг, өвчнөөр нь ялгаварлан гадуурах ёсгүй. Дээр нь хувь хүний нууцыг хуулиар хамгаалах ёстой. ХДХВ\ДОХ-той хүмүүс удаан амьдрах боломж бий ч тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээл амьдрах насаас нь хороож байгаад үнэхээр харамсалтай. Үнэнийг хэлэхэд халдвартай хүмүүсийг вирус нь биш хүмүүс л алдаг. Элдвээр хэлж гутаан доромжлуулсан хүн сэтгэл гутралд орж амиа хорлох шийдвэр гаргадаг.

Чухамдаа бол ХДХВ\ ДОХ нь өвчин болохоос гэмт хэрэг биш. Халдвартай хүмүүс та бидний л адил эрхээ эдлэх, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй. Тэд хэрэг хийсэн гэмтнүүд бишээ. Тэднийг айдас түгшүүрээс чөлөөлж амгалан тайван амьдрал бэлэглэснээр бид тэдэнд өвчнөө ялан дийлэх итгэл найдварыг өгнө. Тэд ажил хөдөлмөр эрхлэх,  инээх хөөрөх, идэж уух наргиж цэнгэх, нийгэмд нээлттэй чөлөөтэй байх эрхтэй. Хүнтэй адилхан хүн гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй хандаж, эрхийг дээдлэх ёстой. Хүний дархлал хомсдолын вирус хэмээх нэршил нь Хүн гэсэн үгээр эхэлж байгаа биз. Энэ өвчнийг дарахын тулд дэлхийд хэрэгжиж хэрэгжиж буй хууль эрх зүй нь хүн бүрт түгээмэл байдаг тэр л зүйлийг дээлэн хамгаалах ёстой. Энэ нь эмзэг боловч хязгааргүй боломж авчрах хүний эрхийг хамгаалж, тэгш байдал, нэр төр эрүүл энхийг хамгаалах явдал юм.

Хэрвээ та халдвар авснаа мэдэхгүй явж дараа дараагийн хүндээ халдааж яваа олон хүн бий. Тиймээс ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь өөртөө итгэлтэйгээр амьдарч гэр бүл, хайртай дотны хүмүүсээ халдвар авах эрсдэлээс хамгаалж буй таны үүрэг хариуцлага ухамсар гэдгээ хэзээ ч битгий март.

О.Сайханцэцэг

Гар утсыг чинь тагнаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
Гар утсыг чинь тагнаж байгаа эсэхийг яаж мэдэх вэ?
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​