fbpx Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 38 секунд

Зөрчлийн шинэ хуулийн агуулга, хэрэгжилтэнд анхаарч өгөөч Ц.Нямдорж сайдаа

Зөрчлийн шинэ хуулийг та хир мэдэх вэ?
Аливаа хуулийг хэрэгжүүлэхийн өмнө нэг талаас тухайн хуулийг олон нийтэд сурталчлан тайлбарлан таниулах, нөгөө талаас тухайн хуулийг хэрэгжүүлэх, сахиулах үүрэгтэй байгууллагуудын ажилтнууд буюу цагдаа, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нарыг сургалтанд хамруулан мэргэжүүлэх шаардлагатай. Ингэж гэмээнэ тус хуулийн агуулгыг олон нийт ойлгож, хэрэгжүүлэх сахиулах ажилтнуудад ажиллахад дөхөмтэй байдаг.
Гэтэл 2017 оны 7 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн шинэ хуулийн хувьд иргэдэд сурталчлах, хуулийн ажилтнуудыг сургалтанд хамруулах явдал бараг хийгдээгүй гэхэд нэг их хэлсдэхгүй биз. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль болсонтой холбоотойгоор эдгээр хуульд анхаарах явдал суларч, улмаар хуулийн агуулгыг ойлгох иргэдийн ойлголт болон хууль хяналтын байгууллагын ажилтны хуульд хандах хандлага сул байгаа нь эдгээр хуультай холбоотой алдаа доголдол гарах нөхцлийг үүсгээд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн хувьд “ГҮТГЭХ” гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулаагүй хэмээн талархаж байсанч эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгөдж буй Зөрчлийн хуулийн 6.21.1-д заасан Гүтгэх зөрчил буюу “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн хуулийн заалт нь сэтгүүлч, хэвлэн нийтлэгч болон, хэвлэл мэдээллийн байгууллагыг санхүүгийн хувьд дааж давшгүй хүнд нөхцөлд байдал руу түлхэж байгаагаас гадна ардчилалын үнэт зүйл болох хэвлэн нийтлэх эрхийг мөнгөн торгуулиар дамжуулан боомилсон хууль болсон гэж үзэхэд хүргэж байна. Мөн хууль сахиулагчдын хэвлэл мэдээллийн болон цахим орчны талаарх мэдлэггүй байдал нь хэвлэн нийтлэгчийг “гүтгэгч” мэтээр олон нийтэд ойлгуулах, тэдэнд торгууль оногдуудах нөхцлийг бүрдүүлчихээд байна.

Хэсгийн байцаагч нарт хэт төвлөрсөн ачаалал
Зөрчлийн хуулиар тухайн орон нутаг, засаг захиргаанд үйлдэгдсэн зөрчлийг шалгаж шийдвэрлэх үүргийг тухайн хэсгийн байцаагч нарт оногдуулсан. Өмнө нь Эрүүгийн хуульд байсан ГҮТГЭХ гэмт хэргийг одоогийн эрүүгийн шинэ хуулиас хасч, Зөрчлийн хуулинд оруулсан. Хуулийн дагуу тухайн зөрчлийг хэсгийг байцаагч нар шалгаж шийдвэрлэх ёстой. Гэтэл “орон байр, автомашины толь шил, адуу малны хулгайн хэргээ шалгаад барахгүй тэдэнд, дээр нь Зөрчлийн шинэ хуулиар гүтгэх болон бусад зөрчлийг тэд шалгах үүрэг оногдсон.
Ер нь 4000 орчим хүнтэй баг хороонд нэг хэсгийн байцаагч ажиллах журамтай бол өдгөө 15000 хүн амтай хорооны цагдаагийн хэсэгт нэг хэсгийн байцаагч ажиллаж байна. Орон байрны хулгай, гэр бүлийн хүчирхийлэл, агсам согтуу, танхай зодооны хэргийн дуудлага тасрахгүй, эдгээр хэргээ шалгаж барахгүй сууж байгаа Хэсгийн байцаагч нар дээр нэмэгдээд Зөрчлийн хуулиар шалгах хэргүүд төвлөрөх боллоо.
Тухайн байцаагчийн ажлын ачаалал хэт өндөр ийм нөхцөлд ажиллаж байхад дээр нь нэмэгдээд өөрсдийн нь сайн мэдэхгүй, зарим нь бүр огт ойлгохгүй хэрэг болох Гүтгэх зөрчлийг шалгаж шийдвэрлэх ёстой болж байна. Ингэхдээ эл хэргийг хоног хугацаанд шахагдаж шалгаж дуусгах ёстой болдог. Хэсгийн байцаагчийн хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гүтгэлэг гэх гомдлыг хүлээж аваад шийдвэрлэхдээ хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчийн хөдөлмөрийн онцлогийг үл ойлгох, гүтгэлэг биш шүүмжлэл байтал түүнд анзааргагүй хандах, баримтыг нягтлан шалгахгүй байх, хэргийг шалгах хоног хугацаандаа шахагдаж гомдол гаргагч иргэний талд асуудлыг шийдвэрлэн сэтгүүлч болон хэвлэл мэдээллийн байгууллагыг Зөрчлийн хуульд заасан хэмжээгээр торгох явдал гарах боллоо.

Салбарын сайдад хүргэх хүсэлт
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бол хуулийн салбарыг сайн мэддэг, Монголын өмнө барих сайн хуульчдийн нэг. Түүний өөрийн нь хэлсэн “үргэлж эгзэгтэй цаг үед хувь зохиол”-оор ХЗДХ-ийн сайд болдог гэсэн үг нь ч үнэний ортой юу гэлтэй.
Нэгэн цагт цагдаа, хууль шүүхээс давж гарсан рецитив гэмт хэрэгтнүүд, бизнесийн мафижсан бүлэглэл, рекитүүдийг энэ хүн л ХЗДХ-ийн сайд байхдаа төрийн “төмөр нүүр”-ийг үзүүлж, хуулийн өмнө бөхийлгөж, байх ёстой байранд нь тавьсан гэдэг. Тэгвэл энэ удаад таныг Зөрчлийн хуульд анхаарч өгөөч гэж хүсэх байна.
Мөн орон байрны хулгайтай тэмцээд хүрэлцдэггүй, өдөр шөнөгүй илүү цагаар ажилладаг, ядарч туйлдаж суугаа Хэсгийн байцаагч нарынхаа орон тоог нэмэгдүүлэх, ажлын ачааллыг нь үнэлж зөв хувиарлах, ажиллах орчин, ар гэрийн нөхцлийг нь анхааран үзээч гэж ХЗДХ-ийн сайд танд хандах байна.
Мөн улс төрчидтэй холбоотой шүүмжлэл бичсэнийхээ төлөө Зөрчлийн хуулиар торгуулахдаа тулж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын буруугүй үйлдэлд анхаарч ажиллахыг, тухайн зөрчлийг шалгаж нягтлан нотлох баримтанд үндэслэн зөрчил гаргасан гэх асуудалд хандахыг Цагдаагийн байгуулагын ажилтнууд, хэсгийн байцаагч нарт үүрэг чиглэл болгож өгөөч гэж хичээнгүйлэн хэлэх байна.
Үүнтэй холбоотойгоор Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл, Монголын Сайтын Холбоо зэрэг хэвлэл мэдээллийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан сургалт арга хэмжээг ЦЕГ болон ЭЦГ-тай хамтран зохион байгуулж, прокурор, мөрдөн байцаагч, хэсгийн байцаагч нарыг мэдлэгжүүлэх чиглэлд анхааран ажиллаасай гэж хүсэх байна.
Эс бөгөөс ардчилалын үнэт зүйл болсон хэвлэлийн эрх чөлөө, хэвлэн нийтлэх эрх хумигдаж, улс төрчид болон шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, арга барилд сэтгүүлч шүүмжлэлттэй хандсны төлөө Зөрчлийн хуулийн дагуу “зөрчил гаргагч, бусдыг гүтгэгч болон хувирч” улмаар хэвлэн нийтлэгчид хуульд заасан өндөр хэмжээний мөнгөн /сэтгүүлч 2 сая төгрөг, ХМБ-ыг 20 сая төгрөг/ торгууль оногдож байгаа нь ардчилалын үнэт зүйлийн нэг болсон хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлах, сэтгүүлчийн дуу хоолойг хорих, иргэдийн мэдэх эрхийг боомилох, шийдвэр гаргагчидад хандсан бодит шүүмжлэлийг үгүй хийх хандлагыг бий болгож, улмаар Монгол улс ардчилсан нийгмийн зарчмаас нэг алхам ухрах байдалд хүрч болзошгүй байгааг таньд дуулгах байна.

Ц.Мөнх

Манай Ерөнхийлөгч Өмнөд хөршдөө очиж Си даргын гарыг атгах болоогүй юу
Манай Ерөнхийлөгч Өмнөд хөршдөө очиж Си даргын гарыг атгах болоогүй юу
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​