fbpx “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ААС “САМСУНГ СИ ЭНД ТИ”-Д ТӨЛСӨН 39.2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ АУДИТАД ТУСГААГҮЙ НЬ ИЛЭРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 33 секунд

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”-ААС “САМСУНГ СИ ЭНД ТИ”-Д ТӨЛСӨН 39.2 САЯ АМ.ДОЛЛАРЫГ АУДИТАД ТУСГААГҮЙ НЬ ИЛЭРЧЭЭ

-“Монголын төмөр зам”, “Мон-Атом” зэргээс санхүүгийн луйврын шинжтэй зөрчил илэрсэн учраас ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүй шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн аж- 

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар маш ноцтой асуудлуудыг ил болголоо. Түүний хэлснээс сийрүүлбэл “Төсвийн тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн дагуу жил бүр улсын хэмжээнд 6700 гаруй төсөв захирагчийн санхүүгийн тайланд аудит хийн, дүгнэлтийг нэгтгэн баталгаажуулж УИХ-д танилцуулдаг. Үүний дагуу 2016 оны санхүүгийн тайланд аудит хийхэд 31 төсвийн ерөнхийлөн захирагчаас 11 нь хязгаарлалттай дүгнэлт авсан. Монгол Улсын түүхэнд ийм тохиолдол байгаагүй. Энэ бол манай улсад төсвийн сахилга бат ямар хэмжээнд байгааг харуулж байна. Тиймээс Ерөнхий аудиторын хувьд аудитын тайлангаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлтийг шалгах аян зохион байгууллаа. 13 төсвийн ерөнхийлөн захирагч буюу яамдад өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагын биелэлт 2017 оны есдүгээр сарын байдлаар 44-95 хувийн биелэлттэй байна. Улс орны эдийн засаг, улс төрийн хямрал эцсийн дүнд сахилга хариуцлагатай холбоотой” гэжээ.
Ер нь төсвийн ерөнхийлөн захирагч гэж хэн бэ. Монгол Улсын Төвийн тухай хуулийн 4.1.36-д ““төсвийн ерөнхийлөн захирагч” гэж өөрийн эрхлэх асуудлын хүрээний төсвийг төлөвлөх, батлагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу хуваарилах, хяналт тавих, захиран зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах эрх бүхий этгээдийг” хэлнэ гэж заасан байгаа. Үүнийг дэлгэрүүлэн тайлбарлавал, сум, аймгийн засаг дарга, иргэдийн төлөөлөгч хурлын төлөөлөгч яам агентлаг харьяалан төсвөө зарцуулах удирдах албан тушаалтныг ингэж нэрлэдэг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төсвөөс хуваарилагдсан мөнгийг л захиран зарцуулах эрхтэй албан тушаалтнууд бөгөөд 2016 онд мань этгээдүүдийн гуравны нэг хувь нь хангалтгүй үнэлгээ авч, нийтээрээ албан шаардлагын талыг л биелүүлсэн байх юм. Үүнийг хэт данхар төрийн том толгойлсон дарга нарын ажлаа хийж буй байр байдал гэхээс өөр юу ч гэх вэ.
Хамгийн гол нь, сонгуульт жилийг дайруулан ийм нөхцөл гарсан нь ч хачирхалтай. Гэхдээ энэ бол Монголын түүхэнд гарч байгаагүй том зөрчил гэж Ерөнхий аудитор хэлснийг харахад, энэ төрд эзэн алга гэдэг нь ч үнэн бололтой.
Аудиторуудын тайланг харахад, байнга л хэл ам таталж байдаг төрийн өмчит компаниудын ажил ахисангүйгээр үл барам уруудаж доошилжээ. Тухайлбал, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор зэргээс их хэмжээний зөрчил илэрсэн тул акт тогтоосон байна.
Тэгвэл “Монголын төмөр зам”, “Мон-Атом” зэргээс санхүүгийн луйврын шинжтэй зөрчил илэрсэн учраас ямар нэгэн дүгнэлт үйлдэлгүй шууд хуулийн байгууллагад шилжүүлсэн аж. Дээр дурдсан байгууллагуудын тухайд хөрөнгө оруулалтыг маш ихээр татдаг хэрнээ эдийн засгийн үр өгөөжгүй, зардал, бүтэц нь хэт их. Ерөнхийдөө санхүүгийн чиглэлийн элдэв асуудалд өртөмтгий газрууд. Дээр нь татвар болон бусад талын өр зээлийн эргэн төлөлт хийгдэлгүй хэдэн жилийг дамнасан байдаг байна. Хамгийн гол нь, аудитын шалгалтаар эрүүгийн шинжтэй хэд хэдэн зөрчил илэрсэн болохоор хууль хяналтын байгууллагад зохих журмын дагуу шилжүүлсэн нь энэ ажээ.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын хэлснээр, эдгээр зөрчлийг бататгахын тулд хэд хэдэн удаа шалгасан байна. Тэрбээр Тариалан эрхлэлтийг дэмжих санг онцгойлон жишээлсэн. Энэ сангийн тухайд тариаланчдад олгох зээл, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд, ялангуяа ЖДҮ-ийг дэмжих бодлогын хүрээний төслийг төвлөрүүлдэг газар. Тус сан Атрын III аяны хүрээнд 2008 онд Улсыг хөгжүүлэх сангаас 80.9 мянган тонн улаанбуудай авсан байна. Гэтэл буудайн төлбөрийн үлдэгдэл болох 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт эргүүлэн төлөөгүй өнөөг хүрчээ. Улмаар усалгааны системийн үнэ гэгдэх 241.3 сая төгрөгийг санхүүгийнхээ тайланд оруулалгүй, сох дутаасан нь аудитын шалгалтаар илэрсэн. Мөн өнгөрсөн онд нийт 84 тэрбум төгрөгийн өглөг, авлагын тооцоог гаргаагүй байсан нь ийнхүү ил болсон учраас одоо хуулийн байгууллага шалгахаар болсон байна.
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн тухайд бүр ч ноцтой. Үүнд, шинэ төмөр замын маапаанд нэр нь байнга холбогддог БНСУ-ын Самсунг Си энд Ти корпорацийн тухай мэдээлэл гарч ирж байна. Тодруулбал, “Монголын төмөр зам” ТӨХК нь Самсунг Си энд Ти корпораци, Эс Си Ти И Си Эм компанид төлсөн 39.2 сая ам.долларыг аудитад тусгаагүй, гүйцэтгэл нь тодорхойгүй байжээ. Энэ компани болон шинэ төмөр зам, “Монголын төмөр зам” ТӨХК-тай холбоотой маш их хэмжээний мөнгөний маргаан одоо ч үргэлжилсээр байгаа билээ. Тэгэхээр аудитын шалгалт нэгийг өгүүлэх аж. Дээр нь “Монголын төмөр зам”-аас Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг хүлээн авсан баримт нь байгаа ч өртөг зардал нь байхгүй, бүртгэлд оруулаагүй нь илчлэгдсэн аж. Үүнээс гадна “Ухаахудаг, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх концесс”-ын гэрээний төлбөр 83.7 тэрбум төгрөгөөс 45.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүртгээгүй байжээ.
Эндээс харахад, өнгөрсөн хугацаанд эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын их урсгалаар орж ирсэн ч улсад шингээгүй маш их хэмжээний мөнгөний асуудлыг илрүүлэх нь цаг хугацааны л асуудал бололтой. Хамгийн ноцтой нь, эдгээр хэрэг дандаа АН-ыг эрх барих үед гарч байсан нь хачирхалтай. Тэр нь ч аргагүй. Тэднийг засаг барьж байх үед Монгол Улсын төсөвлөж зарцуулах хүчин чадлаас хэд дахин их мөнгө эдийн засагт орж ирсэн. Харин тэрийг нь шат шатны дарга нар яаж дураараа үрсэн жишээ нь өдгөө баримттайгаа илэрч байна.
Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар энэ талаар “Зээл тусламжаар орж ирсэн мөнгө, эд зүйлсийг хууль бусаар худалдан борлуулсан, шилжүүлсэн, бүртгэлд тусгаагүй, хэт доогуур үнээр худалдсан, хөнгөлөлт чөлөөлөлтийг хууль зөрчиж олгосон, зарим бүтээн байгуулалтыг дуусгахгүйгээр орхиж, улсын төсвийн мөнгийг үр ашиггүйгээр зарцуулсан зэрэг зөрчлүүд байгаа. Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өөр хүний нэр дээр ашигладаг, өгдөг зөрчил илэрсэн. 
Сангийн үлдэгдэл мөнгийг арилжааны компаниудад бага хүүтэйгээр байршуулдаг зөрчлүүд гарч байна. Нийгмийн даатгалын сангаас үр дүнгүй хөрөнгө оруулалтууд хийгдсэн, зарим сумдад 2-3 ажилтантай мөртлөө олон давхар барилга барьснаас ашиглалтын зардал их гарч байгаа зэргээр төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй, улсын төсөвт дарамт болж байна” гэжээ. Ямартай ч өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс дураараа тоншиж байсан энэ мэт асуудлуудыг хуулийн байгууллагууд хэрхэн яаж шийдэхийг харах л үлдлээ.

Эх сурвалж:

МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ХЭН БАГТАВ
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛД ХЭН БАГТАВ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​