fbpx Профессор Ж.Цолмон | Агаарын бохирдол-Эрүүл мэнд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 7 секунд

Профессор Ж.Цолмон | Агаарын бохирдол-Эрүүл мэнд

Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудал нь өвөл болохоор аль эсвэл улс төрийн сэдэв болж яригдсаар ирсэн боловч төрийн зүгээс хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн судалгаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг хэрхэн боловсруулж, хэрэгжүүлсэн талаар ярих хүсэл хомс, мэдээлэл ч тэр болгон ард түмэнд үнэн зөвөөр, цаг хугацаандаа хүрдэггүй нь үнэн. Гэтэл манай улс агаарын бохирдлын талаар богино хугацаанд чамлахааргүй судалгаа шинжилгээний болон агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байдаг. Анх хотын утаа хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор 2004 оноос ихэссэн боловч 2011 онд “Таймс” сэтгүүлийн жагсаалтаар Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орсон гэсэн мэдээ хүн бүрийг цочроосон тэр үеэс л агаарын бохирдлын эсрэг арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тэр ондоо Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй, иргэнийг урамшуулах журам батлагдаж, БОАЖЯ-ны дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулагдаж байсан бөгөөд “Мянганы хөгжлийн сан”, “Мянганы сорилтын сан” тус тусдаа “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм. Түүнээс гадна Нийслэлийн дэргэд Агаарын бохирдлыг бууруулах газар, Цэвэр агаар сан байгуулагдаж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байснаас гадна 2012 онд Агаарын тухай хууль, 2017 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах хөтөлбөр батлагдсан бөгөөд утаагүй зуух, сайжруулсан шахмал түлш, цахилгааны хөнгөлөлт, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр зэрэг олон арга хэмжээг авч байсан. УБ хот 2011 оноос хойш агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт орж байснаа 2018 онд 12-т орж 2019 оны 10-р сарын байдлаар 37-д орж ахиц гарч байгаа ч энэ чимээгүй тахалд бид иргэн бүрийн оролцоотойгоор цэг тавих цаг ирсэн.

Тоосонцорууд нь цусанд шууд нэвтэрч, эд эрхтнүүдэд үрэвсэл үүсгэх аюултай бөгөөд цус-тархины хоригийг гэмтээж тархи мэдрэлийн эдэд өвчлөл үүсгэдэг.Энэ нь ялангуяа хүүхдийн уураг тархины эд эсийг гэмтээснээр танин мэдэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлөх, оюун ухааны хөгжлийн хоцрогдолд хүргэх зэргээр насан туршийн эргэлт буцалтгүй сөрөг нөлөө үзүүлдэг нь тогтоогдоод байна. Хүүхэд том хүнтэй харьцуулахад газрын гадаргатай илүү ойрхон, түргэн амьсгалдаг тул агаарын бохирдолд илүү өртдөг. Үүнээс гадна дугуйны хаймар, түүхий нүүрс, хог зэргийг шатаахад үүсдэг олон цагирагт үнэрт гидрокарбонатууд, магнетит, хар тугалга зэрэг хорт бодисууд уураг тархинд сөнөрөл үүсгэдэг. Товчоор хэлбэл агаарын бохирдол хүүхдийн IQ-г бууруулдаг, том хүнийг тэнэгрэлд хүргэх аюултай нь судалгаагаар нотлогдоод байна. Манай орны цаг агаарын эрс тэс, хүйтэн, хуурай байдал нь агаарын бохирдолтой хавсран амьсгалын эрхтэн тогтолцооны өвчлөлийг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болоод удаж байна. Засгийн газрын   2017-2025 онд хэрэгжих  Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн үр дүнд агаар бохирдуулагч эх үүсвэр  80 хувиар  багасан, дулааны станц, дулааны цахилгаан станцаас бусад хэрэглээнд түүхий нүүрсийг нийслэлд бүрэн хориглосноор агаар, орчны бохирдлыг 50-иас доошгүй хувиар бууруулах боломжтой талаар судлаачид дүгнэлт гаргасан. Сайжруулсан зуух хөтөлбөр хэрэгжсэний дараа эсгий гэрт сайжруулсан зуух болон уламжлалт зуух хэрэглэж буй айлуудад харьцуулсан судалгаа хийхэд сайжруулсан зуух хэрэглэж буй айлын агаарын чанар бараг ялгаагүй үр дүн гарсан нь зуухандаа биш гэдгийг харуулсан. Ер нь манай уламжлалт орон сууц болох эсгий гэрийн агаарын чанар орчин үеийн буюу байр сууцны чанараас 2-3 дахин муу байдаг бөгөөд өвлийн улиралд утаанаас үүдэлтэй хүхрийн ба азотын исэл буюу хорт бодисууд гэр хороололд ихэсдэг болохыг судалгаагаар нотолсон байдаг.

АШУҮИС-ийн эрдэмтэн судлаачид Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө, үр дагаврын талаар нэлээдгүй судалгаа хийсэн одоо ч хийж байна. Жишээлбэл, сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын нөлөөтэй нас баралт, өвчлөл, ургийн эндэгдэл, дутуу төрөлт, амьдралын чанарын өөрчлөлтийн тухай судалгаанууд хийгдсэнээс гадна зөвхөн гадаах агаарын чанар бус гэр доторх агаарын чанарыг нарийвчлан судалж хэрэв төр засгаас хэрэгжүүлж байгаа бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжвэл 2024 он гэхэд агаарын бохирдол 40-80 хувиар буурах боломжтой болохыг судалж тогтоосон. Энэ нь түүхий нүүрсний хэрэглээг хориглох, сайжруулсан түлш хэрэглэх, цахилгаан станц шинээр байгуулах, эдийн засгийн тогтмол өсөлтийг хангах зэрэг бодлогуудыг тууштай дэмжвэл хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт эрс сайжрахаар байгааг тооцоолсон судалгаа юм.

Ганц манайх гэлтгүй бүх л аж үйлдвэржсэн улс, томоохон хотууд бидэн шиг зовлонг туулж ирсэн. Жишээ нь, Лондон хотын туршлагаас харахад IX зуунаас эхлээд нүүрс хэрэглэдэг томоохон үйлдвэрүүдээ хаах, хотын төвөөс холдуулах арга хэмжээ авч байгаад 1952 оны таван өдрийн гамшигт агаарын бохирдлын үеэр 12 мянган хүн нас барсан эмгэнэлт явдлын дараа хувийн байшинд зөвхөн өндөр яндантай камень зуухнаас бусад зуух хэрэглэхийг хориглох, өрхийн түүхий нүүрсний хэрэглээг хориглох, хуучин машинуудыг хэрэглэхийг хориглох, шинээр үйлдвэрлэх машины янданд шүүлтүүр тавих, хотын зарим дүүргүүдийг утаагүй бүс болгох зэрэг зоримог арга хэмжээнүүдийг авснаар харьцангуй сайжирсан гэж үздэг юм билээ. Тэнд анх 1875 онд агаарын бохирдлыг бууруулах хууль батлагдсанаас хойш 10-аад удаагийн шинэчлэлт хийгдэж байна. Лондонгийнхон одоо ч утаанаас болж жил бүр 10 мянган хүнээ алддаг учраас агаарын бохирдлын эсрэг идэвхтэй тэмцсээр байгааг 2018 онд ЕБС-ийн 50 сургуулийн агаарын чанарыг сайжруулахын тулд 1 сая паунд зарцуулснаас харж болох юм.

Сайжруулсан нүүрс хэрэглэснээр утаа багассан, хэвээр байна гэх маргаан сошиолоор явж байгаа нь ард иргэд утаагүй болохыг хүсэн хүлээж байгаагийн илрэл юм. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 2019 оны 10-р сарын 21-27-ны судалгаагаар агаар дахь нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж, 24 цагийн дундаж агууламжийн хэмжээг 2018 оны яг энэ үетэй харьцуулахад стандартаас давсан тохиолдлын тоо буурсан байна.  PM2.5 нарийн ширхэгт тоосонцор нь хүний биед хамгийн хортой бөгөөд хавдар үүсэхэд гол шалтгаан болдог тооцонцор юм. 2018 оны яг энэ үетэй харьцуулахад агаарын хэм “-2,2” хэмээр хүйтэн байсан байна. Хэдийгээр агаар дахь хүний биед хамгийн хортой нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ багассан боловч угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн долоо хоногийн дундаж агууламж буурч, харин 24 цагийн дундаж агууламж өссөн үзүүлэлт байна. Сайжруулсан нүүрс хэрэглэх үед угаарын хий гарах магадлалтай талаар манай урд хөршөөс авахуулаад сайжруулсан нүүрсийг хэрэглэсэн улс орнууд туршлагаасаа хуваалцаж, судлаачид ч тухайн үед ярьж байсан.Угаарын хий нь найрлагадаа нүүрстөрөгч агуулсан бодисын дутуу шаталтын дүнд үүсч байгаа хий юм. Угаарын хий нь өнгөгүй, үнэргүй, агаараас хөнгөн хий бөгөөд олон хийн найрлагад ордог. Угаарын хий нь хүний биед амьсгалын замаар нэвтэрч улмаар уушигны ацинусын мембранаар цусны эргэлтэд орж эсэд хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг гемоглобинтай нэгдэн “Карбоксигемоглобин” үүсгэдэг. Энэ нь хүний бие махбодь, эдэд очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгадаг. Иймээс зүрх судасны өвчтэй хүмүүст хамгийн эрсдэлтэй байдаг. Угаарын хийн хордлогын хүнд хөнгөний зэрэг, явц нь уушигны мемраны нэвчүүлэх чадвараас шалтгаалдаг учир тухайн хүнийхээ онцлогоос хамаарч хүнд, хөнгөн хэлбэрээр илэрнэ. Угаарын хийн хордлогыг явцаар нь хурц, архаг гэж хуваадаг. Нүүрстөрөгчийн дан болон давхар исэлд хордсон хүний тоог улсын хэмжээгээр 2015-2019 оны 10 сарыг дуустал хугацаанд хийсэн харьцуулсан судалгаанаас харахад угаарын хийн хордлогоос болж амбулаторит үзүүлсэн хүний тоо 2017 онд 198 буюу хамгийн их,  2019 онд 157, хэвтэн эмчлүүлсэн хүний тоо 2018 онд 42, 2019 онд 41 байна. Энэ нь угаарын хий түүхий нүүрс хэрэглэж байх үед ч  байсныг харуулж байна. Нөгөөтэйгүүр нас баралтын тоо 2019 онд бусад онуудтай харьцуулахад өссөн харагдаж байгаа нь сайжруулсан нүүрсийг хэрэглэх зааварчилгаа дутмаг, хэрэглэх явцад гарах эрсдэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилын талаарх мэдээлэл  ард иргэдэд жигд хүрээгүйн улмаас түүхий нүүрстэй адил хэрэглэсэн нь шалтгааны нэг болсон байх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Иймд аливаа шинэ технологийг хэрэглэхийн өмнө заавал аюулгүй байдлын зааварчилгааг ард иргэдэд уйгагүй өгч, гарч болох эрсдэлийн талаар, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургаж зохих мэдлэгийг эзэмшүүлэх нь чухал болохыг амьдрал харууллаа. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас угаарын хийг илрүүлэгч төхөөрөмжийг айл өрхөд үнэгүй тарааж байгаа нь эрсдэлээс  урьдчилан сэргийлэх арга юм. Гэхдээ мөн л хэрэглэх арга, угаарын хийг мэдэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авахыг зааварчилж сайн зааж өгөх нь чухал. Угаарын хийг мэдрэгч төхөөрөмж нь гэр доторх угаарын хийг мэдэрч байгаа нь угаарын хий их хэжээгээр бий болж хүний амь насанд аюул учрах хэмжээнд хүрснийг харуулж байгаа бус харин угаарын хийн хэмжээ байх ёстой нормоос ихсэх төлөвтэй байгааг харуулж урьдчилан сэргийлэх арга хэжээг авахыг сануулж байгаа дохио гэдгийг ойлгуулах нь чухал. Аливаа шинэ зүйл болгон эрсдэлийг дагуулдаг хойно уг төхөөрөмж угаарын хийг  мэдэрч тохио өгсөн тохиолдолд угаарын хийнд хордлоо хэмээн бодож улмаар сэтгэл санааны хямралд орох, түүнийгээ дагаад стресс, бие муудах явдал үүсэх магадлалтай юм. Ямар сайндаа л “Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ” гэдэг зүйр үг байх билээдээ. Ямартаа ч бидэнд утаанаасаа ангижрах хүсэл эрмэлзэл байгаа хойно хүн бүр хүчин зүтгэж, сонор сэрэмжтэй технологийн дагуу мэдлэгтэй, аюулгүй хэрэглээг хэвшил болгож байж бид зорьсон зорилгодоо хүрч ард түмнээ чимээгүй мөхөөх аюулт тахлаас аврах боломжтой юм. Энэ бүх бэрхшээлийг бүхий л улс орнууд туулж ирсэн бөгөөд харин бид тэдний туулж ирсэн  алдааг давтахгүй байх нь чухал юм. Сүүлийн үед сошиолоор Улаанбаатар хотод маань утаа багасаж байгаа талаар дотоодын болон олон улсын мэдээлэл гарч байгаа нь хичээсний эцэст үр дүн гардгийг илэрхийлж байна. Зөвхөн түүхий нүүрсийг хязгаарласнаар бид өөрчлөлтийг авчирч байгаа бол цаашлаад хуучин машины тоонд хязгаарлалт тавих, улмаар дэвшилтэт технологи дээр суурилсан унаа текникийг хэрэглэх, цаашлаад нүүрсний хэрэглээг бууруулж цахилгааны хэрэглээг ихэсгэж, үнийг нь бууруулах гээд үе шаттай арга хэмжээг зоригтой, зөв зохион байгуулалттай, технологийн дагуу авч хэрэгжүүлбэл эрүүл байх боломж Монгол хүн бүрт бий болно.  Биднийг аажмаар хөнөөж буй чимээгүй тахалтай хамтдаа тууштай тэмцэцгээе.

Ж.ЦОЛМОН

АУ-ны доктор, профессор

Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ
Тариалан эрхлэгчдийг дэмжих сан гээчийн сайнаасаа саар нь давамгайлах болжээ
 
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

Суурь тэтгэвэр дунджаар 224 мянган төгрөг байна

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

“Болдтөмөр Ерөө Гол” ХХК төмрийн хүдрийг Монголоос 27 ам.доллараар гаргаж, Хятад руу 55 ам.доллараар оруулж асар их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй нь хөндөгджээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Санал асуулга, манипуляцын сонгодог жишээ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

Д.ЧОЙЖАМЦ: ТУСГААР ТОГТНОЛЫН БЭЛГЭДЭЛ БОЛГОЖ СҮНДЭРЛҮҮЛСЭН ЮМ

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

“Оюу Толгой”: Ногдол ашгийн оронд их хэмжээний өр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​