fbpx Шүүх хуралдааны “НОГООН ТАНХИМ”-ын нээлт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 49 секунд

Шүүх хуралдааны “НОГООН ТАНХИМ”-ын нээлт боллоо

-Монгол Улсын шүүх дэлхийн жишигт нийцсэн хоёр танхимтай боллоо-

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хөрөнгө оруулалтаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүх хуралдааны жишиг танхим болох “Ногоон танхим” (Green hall)-ыг иж бүрэн тохижуулж, өнөөдөр нээлт хийлээ. Уг жишиг танхим нь шүүхийн байрны стандарт, олон улсын жишигт нийцсэн бөгөөд 234 метр.кв талбайтай, 5.35 метр өндөртэй юм.

“Green hall” танхим нь шүүх хуралдааны танхим, хүлээлгийн хэсэг, зөвлөлдөх тасалгаа, сервер, ажиглагчийн өрөөтэй. Шүүх хуралдааны танхим нь шүүгчдийн индэр, хэргийн оролцогчид болон иргэдийн хэсгээс бүрдэнэ. Хүлээлгийн хэсэгт шүүх хуралдааны явцыг лед дэлгэцээр шууд дамжуулан үзүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн шүүх бүрэлдэхүүн, хэргийн оролцогчдын ширээг чанга яригч, шүүх хуралдааны тэмдэглэлийг шууд хянах болон нотлох баримт шинжлэн судлахад зориулсан нотлох баримтын камераар тоногложээ.

21 аймаг дахь шүүхтэй цахимаар холбогдсон “Ногоон танхим” нь шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулснаараа ач холбогдолтой. Орчин үеийн төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосноос гадна хэргийн оролцогчид болон ажиглагчид шүүх хуралдаанд тав тухтай оролцох, тохилог орчинг бүрдүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлэх үүднээс танхимын хана, багана, тавилгыг ногоон өнгөөр засчээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, профессор Н.Лүндэндорж “Green hall” танхимыг нээж хэлсэн үгэндээ “2017 онд шүүхийг үйлчилгээний байгууллага гэдгийг бататгах зорилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл тавьж ажиллаж байна. Энэ зорилтынхоо хүрээнд шүүхээс үйлчилгээ авдаг олон нийтээс булааж авсан орон зайгаа буцааж олгох  ажил хийсэн. Монгол Улсын бүх шүүх ийм зохион байгуулалт хийсэн. Шүүх үйлчилгээний байгууллага гэдгийг нотолж, шүүх хуралдааны энэ танхимын ихэнх орон зайг олон нийтэд зориулсан байгаа. Хүлээлгийн танхимын том орон зайг ч иргэддээ зориулсан. Шүүхийн орон зайг иргэддээ зориулахаас гадна үйлчилгээний чанарын олон асуудал бий.

 “Green hall” танхим нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тохижуулсан олон улсын жишигт нийцсэн хоёр дахь танхим. Монгол Улсын шүүгчид энэ хоёр танхимаас доогуур тохижуулсан танхимд шүүх хуралдаан явуулахгүй байгаасай гэдэг үүднээс “Жишиг танхим” гэж тодотгож байгаа юм. Нөгөө талаар шүүгчдийн оюун санааны том хэрэгцээг бий болгож, шүүхийн захиргааны байгууллагаас шүүх хуралдаан явуулах боломжийг хангасан танхим шаардах боломжийг олгохыг зорьсон.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл дөрөв дэх жилдээ хөрөнгө оруулалтын нэг ч төгрөгийн төсөвгүй байгаа ч хэмнэлтийн зарчмаар ажиллаж хоёр жишиг танхим байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийг 2013 онд байгуулахад Монголын шүүгчид шүүх хуралдаанаа өрөөндөө хийж байсан. Тэр цаг үе ард үлдэж, шүүгчид дэлхийн жишигт нийцсэн танхимд шүүх хуралдаанаа хийж байгаа нь Монгол Улсад өрнөсөн шүүхийн шинэтгэлийн үр дүн.

Шүүх хуралдааны танхим шүүгч, шүүх хуралдаанд оролцогчдын маш чухал хэрэглэгдэхүүн. Ийм танхимд орсон шүүгч, хэргийн оролцогчид оюун санааны түвшинд сэргэлт авах ач холбогдолтой. Энэ танхимд хууль ёс ялж байхын ерөөл дэвшүүлье” гэсэн юм.

 

 

 

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан танхим тохижуулж, ажиллах нөхцлөөр хангасанд шүүгч, хуульчдыг төлөөлж талархал илэрхийлж байгаагаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар нээлтийн үеэр хэлсэн юм. Мөн уг танхим нотлох баримт судлах, онлайнаар хуралд оролцох зэрэг мэтгэлцэх боломжийг бүрдүүлсэн талаар “Монгол өмгөөлөгч” хууль зүйн товчооны өмгөөлөгч З.Сүхбаатар онцоллоо. Иргэдэд зориулсан орон зайг хангалттай бүрдүүлснийг шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон иргэн Д.Ганчимэг олзуурхаж байгаагаа илэрхийлсэн.

Жишиг танхимыг “Green hall” гэж нэрлэсний учрыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга “Польшид томилолтоор ажиллаж байхад Дээд шүүхийнх нь хуралдааны танхим  ийм ногоон өнгөтэй байсан. Шүүхийн танхим ийм ногоон өнгөтэй байж болохыг хараад Монгол Улсын шүүхийн түүхэнд ногоон танхим тохижуулж “Green hall” гэж нэрлэсэн юм” хэмээн тайлбарлалаа.

Шүүх хуралдааны жишиг танхимын нээлтэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, анхан болон давж заалдах шатны шүүгчдийн төлөөлөл, Тамгын газрын дарга нар болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын ахлах референт Г.Сувдаа, Улсын Ерөнхий прокурорын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга М.Оюундэлгэр, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа, судлаачид хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Эх сурвалж: ШЕЗ

Оффшор данстай монголчуудын жагсаалт үргэлжлэв
Оффшор данстай монголчуудын жагсаалт үргэлжлэв
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​