fbpx ОФФШОР ба ХАРИУЦЛАГА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 57 секунд

ОФФШОР ба ХАРИУЦЛАГА

Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа орхижээ.  Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа.

Гэсэн ч оффшор данстаны тоо нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Оффшор буюу “эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл болтлоо мөлийлөө.  Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор данс олон  улсад задарч дуулиан болж байв. Сөрөг хүчний  шахалтаар түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас унагаж байсан.

 

Тухайн үедээ сөрөг хүчин болон төрийн бус байгууллагууд мэдэгдэл хийж, оффшорын асуудлыг манайхан их л сүр дуулиантай хүлээж авсан даа. Гэхдээ тэр дуулиан дэд даргын суудлыг “булаасан”-аас цаашилсангүй. Нэг тэрбумын хөрөнгийг УИХ-ын жирийн нэг гишүүн хаанаас яаж олсон гэдгийг хэн ч сонирхоогүй. Хэвлэл мэдээллийнхэн Оюутолгойн гэрээтэй холбоотой байх гэж хардсан ч эрх баригчид болон хууль тогтоогчид тоож шиншлээгүй. Тун  удалгүй оффшорчин улстөрчийн тоо ч нэмэгдэж эхлэв. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консор­циумын илрүүлсэн “Панамын материалууд” дотроос манай “нэртэй” улстөрчийн охидын нэр гарч ирлээ.

Ерөнхий сайд асан С.Баярын  Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай “Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данс байгаа бол С.Баярын Нандины нэр дээр хоёр данс байгааг олон улсад зарласан. Яг өөрийнх нь нэр дээр гараагүй учраас С.Баяр энэ асуудлыг няцаасан байдаг. Тэрээр “Надад оффшор данс байхгүй, улстөрч хүнд оффшор данс байх ёсгүй” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн. Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид Лондон хотод хүртэл жагсаал  зохион байгуулж байв. Энэ тэмцэл Элчин сайдаас огцрох өргөдлөө өгөхөд нь хүргэсэн байж болох ч үр дүнд хүрээгүй. Оффшор данстай С.Баярцогтод, С.Баярт ч Монголын төр хариуцлага хүлээлгэж чадаагүй байна.

 

Үүний араас УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Сангийн сайд асан Я.Очирсүх, УИХ-ын гишүүн, “Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга асан Х.Бум-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн нарын нууц данс илрэв. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 20-нд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас зарласан мэдээллээр манай улсаас нэгэн үе УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, нарын толгойлж байсан “Бодь” групп, УИХ-ын гишүүн асан “Молекул” Б.Батбаярын хүү Б.Батхишиг, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг нарын нэр ил болов. Ингэснээр оффшор бүсэд данстай Монголын 49 иргэн байсан бол нэмж 16 оффшор данстан бүртгэгдлээ.

Мөн 17 тэрбум төгрөг татваргүй бүсэд эргэлдэж байсан бол сүүлд хийсэн судалгаагаар тэнд 31 их наяд байх магадлалтай гэжээ. Ийнхүү Монголын оффшорчид нэмэгдэж тэнд байгаа мөнгө хэдэн арваар үржсээр байна. Харин хариуцлагын асуудал бүрхэг хэвээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Оффшорын хуулийг баталсан ч олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхзүйн орчин бүрдээгүй байна гэдгийг манай хуулийн байгууллагынхан хэлж байсан. Үүний дараа Шинэчлэлийн Засгийн газраас оффшор бүсэд байрших улс орнуудын жагсаалтыг баталсан. Ингэснээр оффшорын хууль ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхой болсон юм. Гэтэл энэ жагсаалтад оффшор бүсэд хамаарах нийт 42 орноос 13-ыг хасч баталжээ. Тодруулбал, оффшор бүсэд хамаарах I, II зэргийн улсууд болох Швейцарь, Хонгконг, Люксембург, Лебанон, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней жагсаалтад ороогүй гэсэн үг юм.

Хамгийн анхаарал татаж байгаа нь Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнийг мөрдөн шалгаж байхад Панам улсыг жагсаалтаас хассан нь хачирхалтай юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч оффшорчдод 49 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд мөнгөн хөрөнгөө эргүүлэн татвал өршөөл үзүүлэх тухай сануулга гаргасан. Гэвч энэ хугацаанд нэг ч хүн мөнгөн хөрөнгөө татаагүй.

Ийнхүү оффшорчдод хариуцлага тооцно гэдэг манай улсад үлгэр болж хувирах магадлалтай байна. Оффшорын эсрэг хууль гарна, тэр нь цоорхойтой, оффшор бүсийн байршлыг батална, гол байршлыг хасна. Би оффшортой гээд хариуцлагаа хүлээгээд хөрөнгөө татчих эх оронч нэгэн ч алга. Сүүлдээ бүр  оффшор бүс ашигтай,  бизнесийнхэнд бол байж болох асуудал гэсэн цуурай хаа нэгтэйгээс сонсогдож эхлэв.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Д.Бямбасүрэн: Оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн тухай ярих хэрэггүй
Д.Бямбасүрэн: Оюуны бүтээх чадварыг үнэлж сураагүй цагт хөгжлийн тухай ярих хэрэггүй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​