fbpx Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад байна уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Манай 76
Огноо
Унших
4 минут 21 секунд

Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу “Сумо” Д.Батбаярт туслаад байна уу

Эртнээс “Сулинхээрийн отрядод байнга хүн амины хэрэг гарч байна, муу ёр шүглэсэн газар юм”, “нүүлгэн шилжүүлэхээс өөр аргагүй” гэх зэргээр УИХ-ын чуулганы, Байнгын хорооны гээд бусад эрх мэдэл бүхий хуралдаан дээр байнга л ярих болсон. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллээр чамгүй дэлгэсэн. Манай эрх мэдэлтнүүд хэдэн жилийн турш ийнхүү Сулинхээрийн отрядод санаа тавьсан нь цаанаа учиртай байжээ. Түүнээс бус хэдэн арваараа хүмүүс амь үрэгдэж, өлсөх нь өлсөж нийгэм утгаа алдаж байхад чимээгүй байдаг хүмүүс гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү хуурай санаа тависаар байгаад олон жилийн түүхтэй домогт Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн.  

Харин ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол бүхэл бүтэн хилийн албаны отрядыг нүүлгэсэн нь газар доорхи алтыг нь ухах гэсэн эрх мэдэлтнүүдийн төлөвлөгөө байсан нь ил болж байна. Их л сонирхолтой анхаарал тавьж, хэвлэл мэдээллээр байнга “нүдээд” байсны цаана ерөөсөө л бизнес бүлэглэлийн ашиг сонирхол байжээ. Отрядын доорхи алтыг ухах эзэд эхнээсээ тодроод буй. Олонд ил байгаагаас сумоч Д.Батбаяр болон япончууд бий.  Өнгөрөгч зун Д.Батбаяр гадна дотны хүмүүстэй нисдэг тэргээр Сулинхээрийн хязгаарт зочлоод буцсан мэдээлэл ч байгаа. Сулинхээрийн хязгаар бол хилийн бүс нутаг, улсын бодлогоор газрыг нь товлож байгуулсан отряд юм. Харин Д.Батбаяр нарын ар талд нэр нөлөө бүхий улстөрчид байгааг эх сурвалж хэлсэн. Манай улсын Ерөнхий сайдын алба залгуулж байсан нөлөө бүхий эрхэм өдгөө энэ бизнестээ ханцуй шамлан ороод байгааг ч хэлсэн.

Уншигч та сайн санах байх, өдгөөгөөс хэдэн жилийн өмнө Сулинхээрийн отрядыг нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр байнга ярьж, гол төлөв бизнес бүлэглэлийнхэн илүүтэй санаа тавьж байсныг мэднэ. Оффшор бүсэд сая ам.доллараа мартдаг С.Баярцогт, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар ихээхэн санаа тавьж байсан гэвэл бүр ч илүү санаж таарна. Ийнхүү лобби бүлгийнхэн санаа тавьсаар байгаад улсын төсвөөс 2.2 тэрбум төгрөг зарж энэхүү хилийн отрядыг нүүлгэн шилжүүлсэн билээ. Тухайн үед энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхдээ “Чухам энэ отрядыг яагаад нүүлгэх болсон” тухай яриа дэгдэхэд “Отрядын дор байдаг цагаан алтыг ухах гэсэн хэрэг биш, энэхүү отрядад байнга л хүн амины хэрэг гардаг учраас нүүлгэн шилжүүлэхээр болсон” гэж байсан бол нөгөө талаас “Сулинхээрийн отрядын төвийг Хатанбулаг сумын төвд нүүлгэн суурьшуулах нь сум орон нутгийн хөгжилд хэрэгтэй, аль аль талдаа ахуй хангамж сайжирна” хэмээж байсан.

Арлын оронд бизнесийн гараагаа эхлүүлсэн Д.Батбаяр улстөрд улайраад байсны цаад шалтгаан нь ердөө л энэ мэт зүйлс. Улайрсандаа ч нэр нөлөө бүхий бизнес бүлэглэлд нэгдэж чаджээ. Улстөрд бүхий л өндөр дээд албан тушаал хашиж, нам эвсэл хамаагүй тохиролцож чаддаг эрхмүүдийн гар хөл болсон учраас ийнхүү Сулинхээрийн хязгаарт нисдэг тэргээр зорчиж, өөрийн болгож буй алтны нөөцөө танилцуулсан шиг явдаг бололтой. Тэгэхээр уул уурхайн ямар ч лицензгүй, уул уурхайд ашиг сонирхол байхгүй хэмээн байнга мэдэгдэж байдаг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг алт ухах гээд байна уу, Д.Батбаяртаа туслаад байна уу.

Х.Баатар

Шуурхай.мн

Ч.Хүрэлбаатар: 850 сая ам.долларын зээлийн эхний хэсэг энэ ондоо багтаж орж ирнэ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Ц.Даваасүрэн: Эрдэнэс Тавантолгойн $10 тэрбумын орлогоор цалин, тэтгэврээ нэмж байна. Үүнийг хувийн компаниуд хийхгүй

Уран зохиол, дуу хөгжим, технологийн хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан гэх мэдээллийг БШУ-ны сайд үгүйсгэв

Чех улс нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг Оросын суртал нэвтрүүлгийн сүлжээг илрүүлжээ

Зам талбайд тогтсон 92 тонн усыг сорууллаа

“УБТЗ” ХНН: Төмөр замчдаа нэн таатай нөхцөлөөр орон сууцжуулж байна

НҮБ: 2022 онд дэлхий даяар 800 сая хүн өлсөж байхад өдөр бүр нэг тэрбум таваг хоол хаягдаж байжээ

“Titanic” киноны гол дүрийн эмэгтэйг аварсан “хаалга“ $718,750-аар зарагджээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор батлав

Москвагийн халдлагын дараа 100 гаруй хүн сураггүй алга болоод буйг мэдээллээ

Цөмийн бөмбөг бүтээж, дэлхийг өөрчилсөн Оппенхаймер

Тэтгэвэр тогтооход Утсаар ярьж, цахимаар хүсэлт өгдөг болох уу?

Энэтхэгийн сонгууль хамгийн өндөр өртөгтэй

Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах төсөл хэрэгжүүлсэн компанийг АТГ-т шалгуулна

МАН-ын эмэгтэй нэр дэвшигчдийг Х.Булгантуяа, АН-ынхыг С.Одонтуяа өнгөлөх үү?

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

Илон Маскийг худалдаж авснаас хойш АНУ-д Твиттерийн хэрэглэгчийн тоо 20 гаруй хувиар буурчээ

АНУ-ын Вашингтон муж тайчигчдын хөдөлмөрийн эрхийг хамгаалах хуультай болжээ

ПАРИС 2024: Францад олимп дуустал онц байдал зарлалаа

2024:Даатгалаар эмчлүүлэх боломжтой хувийн эмнэлгүүдийн шинэчилсэн жагсаалт

Хятадын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн асан авлигын хэрэгтээ бүх насаар хоригдох ял сонсжээ

Эрчим хүчний хараат байдлаас гаргая гэсэн дээр АНУ-ыг түших нь зөв байх

Москвагийн халдлагыг үйлдэгчид Украин руу биш, Беларусь руу зугтаж байсныг Лукашенко баталжээ

Балтиморын нурсан гүүрний орчимд аврах ажиллагаа үргэлжилж байна

“Барилга барихаар II төрөх эмнэлгийн газар дээр хашаа барьсныг буулгана“

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Нойр, ой санамж хоёр салшгүй холбоотой

Цэцэд “цэвэр агаар” оруулж, “цэвэрлэгээ” хийх цаг болсон!

Хил дээр “саатуулагдсан” их хэмжээний эзэнгүй юань сонгуультай холбоотой юу?!

“Баавгай” нь ч байхгүй Баялгийн сангийн “арьсыг нь арав хуваана“ гэнэ үү

Монголд анх удаа Программ хангамжийн Харвардын сертификатыг ЕБС-даа авах боломжтой боллоо

“Ачаа тээврийн ханш цар тахлын үеэс 5-6 дахин буурсан” гэв

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​