fbpx Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 15 секунд

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Дундговь аймгийн Баянжаргалан сумын ахмад багш, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Чойжамцын Шинэбаяртай ярилцлаа.

-Та Дундговь нутагтаа олон жил соёлын үрийг тарьсан багш хүн. Хэдэн онд ямар сургууль төгсөж байв?

-Би 1950 онд төрсөн. Бидний үед мэргэжил боловсрол, сургууль соёл гэдэг юм хомс байлаа шүү дээ. 1968 онд Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Дуу хөгжмийн мэргэжил дээшлүүлэх зургаан сарын курсэд сууж нотны мэдэгдэхүүнтэй болж байлаа. Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав багш манай ангийг удирдаж бидэнд хичээл заадаг байсан юм. Тус курсээ төгсчихөөд орон нутгийнхаа соёлын төвийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн. Мөн 21 жил сургуульд дуу хөгжмийн багшаар ажилласан байна. Ингэхдээ арав гаруй жилд нь сургуулийн нийгмийн ажилтны албыг давхар хашиж байлаа. Тэртээ 1968 оноос хойш 45 жил улсад тасралтгүй ажиллажээ. Хүн гэдэг амьтан өөрийн сонирхсон зүйлдээ мэрийнэ гэж нэг юм байх юм даа. Би сурахаасаа өмнө гурван жил мал дээр байсан юм. Тэр хугацаанд тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа.

-Та хэчнээн шавьтай вэ?

-Хүүхдүүдэд соёл урлагийн мэдрэмж олгох хичээлийг 21 жил орж байсан учир маш олон шавьтай болсон байна. 4000 гаруй шавь бий болов уу гэсэн өөрийн тооцоолол байна. Мөн дуу хөгжим, соёл урлагт дуртай, авьяастай хүүхдүүдийг нэгтгэж хамтлаг байгуулан ажиллуулж явлаа. Ингээд бодохоор надад 130 гаруй гарын шавь бий.

-Та дууны аялгуу зохиож байв уу?

-Би гурван сүлд дуу зохиосон. Сумынхаа сургуульд зориулж “Бидний сургууль” гэж дуу зохиосон. Мөн “Домог оршсон нутаг” хэмээх сумынхаа сүлд дууны аялгууг зохиосон. Түүнчлэн Сумын оролцооны байгууллагадаа “Бүтээлч ирээдүйн дэвшил өөдөө” гэх дуу зохиож өгсөн. Монголын Моцарт гэгддэг Б.Өнөржаргалд “Уртын дуундаа би хайртай” гэж дууны үг зохиож өгсөн юм. Харин Б.Өнөржаргал аялгууг нь хийснээр бүтсэн тэр дуу олон хүнд хүрсэнд талархаж явдаг.

-Дуу хуурын өлгий нутаг гэгддэг танай нутгаас төрөн гарсан урлаг соёлын олон зүтгэлтэн бий шүү дээ. Та Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзад, Монгол Улсын Ардын жүжигчин Н.Дагийранз, “Морины” Ж.Нансалмаа, дуурийн Г.Хайдав гуай нартай уулзаж байсан болов уу?

-1968 онд Дуу хөгжмийн мэргэжил дээшлүүлэх зургаан сарын курсэд сурч байхад тэр томчуул ирж уулздаг, хичээл заадаг байсан юм. Г.Хайдав гуайг би мэднэ ээ. Дундговьд “Соёл урлагийн 10 хоног” гэж болдог байхад ирж ажиллаж, багшилж байсан юм. Түүнчлэн Н.Дагийранз гуайтай мөр зэрэгцэн урлаг соёлын ёслолд мөн ч олон оролцож явсан даа. Мөн Дундговь нутгаас төрөн гарсан С.Дашдооров, Долгорын Нямаа, До.Цэнджав гээд алдар цуутай аугаа найрагчид бий. Би До.Цэнджавтай нэгэн цагт мөр зэрэгцэн ажиллаж явлаа. Намайг Өндөршил суманд багшилж байхад манай сургуулийн захирал байсан юм.

-Та Бүх ард түмний урлагийн их наадмаас алт, хүрэл медаль хүртэж байсан юм билээ. Анх хэдэн онд энэ наадамд оролцож байв?

-1971 онд Бүх ард түмний урлагийн анхдугаар их наадам болж байхад медаль гэдэг асар үнэтэй байлаа шүү дээ. Тэр жил аймагтаа уртын дууны төрөлд оролцож тус наадмаас алтан медаль хүртэж байв. 1971, 1976, 1986 онуудад энэ наадамд өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан оролцож алт, хүрэл медаль хүртсэн. Өөрт заяасан авьяас чадвараа хүүхэд багачуудад зааж сургаж, урлагийн салбарт амьдрал, ар гэрээ хаяад олон жил зүтгэж явсныг маань төр засаг үнэлж 2000 онд Соёлын тэргүүний ажилтан, 2002 онд “Алтан гадас” одон, 2010 онд Монголын ахмад багш нарын холбооны “Багшийн гавьяа” дээд одон, 2013 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасанд талархаж явдаг. Соёл урлагийн байгууллагад ажиллаж байхдаа нэг хамтлагтай байсан юм. Би дуу хөгжим, жүжиг тоглодог, концерт бэлтгэдэг дөрвөн гишүүнтэй “Наргиа” гэж хамтлагийн гишүүн явлаа. Ж.Гүррагчаа баатар манай аймагт анх удаа ирэхэд нь манай хамтлагийг урьж концерт тоглуулж байсан нь тод санагддаг даа. Энэ нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа.

–Өнөө жил Баянжаргалан сумын түүхт 100 жилийн ой болох гэж байна. Танай сумаас төрөн гарсан алдар, гавьяатнууд хэн, хэн байна вэ?

-Өдгөө Говьсүмбэр аймгийн Дуу бүжгийн Боржигин чуулгад гоцлол бүжигчин, бүжиг дэглээчээр ажиллаж буй О.Цэрэнжаргалыг би гурван настайгаас нь дагуулж, багш шавийн барилдлагатай болж, урлагийн тайзнаа анх хөл алхуулж байлаа. Шавь минь энэ наадмаар МУГЖ цол хүртэж байгаа юм байна. Үүнд багш нь машид талархаж, бахархаж байна. Мөн сум орон нутгийн маань концерт, хүндэтгэлийн тоглолтод оролцож буй хүүхэд залуучууд бүгдээрээ миний гараар орсон шавь нар. Багш нь хэдэн шавь нараараа л үргэлж бахархаж явдаг. Төрөлх сумынхаа 100 жилийн ойд зориулж зургаан чулуун хөгжим хийж зорин ирсэн ард түмэндээ сонирхуулъя хэмээн бодож сууна. Нэлээн удаан явж чулуу хайж, түүсэн. Бүдүүн, нарийн хоёр эгшиг нь олдоц муутай харин голын өнгөнүүд нь элбэг олддог юм. 100 жилийн ой гэдэг түүхэнд нэг л удаа тохионо. Энэхүү түүхэн ойг үзэх нь их хувь заяа. Нутгийн зон олон минь баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж, ажил амьдрал нь өрнүүн, өөдрөг, дэвжин дээжилж явахын ерөөлийг тавья.

Ө.АНХЗАЯА

Эх сурвалж: Өдрийн сонин

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ
Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​