Баянзүрх дүүргийн хэмжээнд 7 цэгт нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийднэ


Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон ‘’Жэй Си Дэко Монголиа’’ ХХК хамтран нийслэлийн хэмжээнд нийт 242 ширхэг олон улсын стандартад нийцсэн нийтийн тээврийн цогц зогсоолыг тохижуулахаар болсон. Өнөөдрийн байдлаар 143 автобусны буудлыг тохижуулсан бол энэ онд нэмж 50 байршилд автобусны буудлын зогсоолын байгууламжийг угсран гүйцэтгэх ажлыг хийхээр төлөвлөж, ажлаа эхлээд байна. 

Тухайлбал Баянзүрх дүүргийн өнгө үзэмж, иргэдийн зорчих ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ жил нийт 7 цэгт  нийтийн тээврийн зогсоолыг цогц байдлаар шийдэж угсралтын ажил эхлэхэд бэлэн болсон.  Иймд ШУТИС-ийн КТМС-ийн автобусны буудлууд, Сансарын үйлчилгээний төв болон Сансарын ШТС-ын автобусны буудал, Хүч бөөний төвийн хойд талын таксины зогсоол мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон ‘’Эм Ай Ю’’ дээд сургуулийн баруун талд орших хашаа, ТҮЦ-ийг буулган шилжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа тул иргэд, үйлчилгээ эрхлэгчид та бүхэн зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ болон хашаагаа яаралтай нүүлгэнэ үү хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [66.181.169.66] · 2018/07/24

    энэ уг нь зөв л асуудал л даа нийтийн тээврийнхэн азтай юм ядаж л зогсоолтой кккк харин их бухимдал өөр зүгт байгаа шүү автомашины зогсоол нь шийдэгдээгүй байж энэ олон автомашинуудын түгжрэл машинтай битгий хэл явган явахад хэцүү байна.


  • иргэн · [103.242.44.81] · 2018/07/22

    Зогсоолыг тохижуулах яах вэ мууч гэсэн болоод л байгаа. Харин хэд хэдэн цэгт нэгдсэн автомашины зогсоол баривал ямар вэ. Жишээ нь офицеруудын ордны ойролцоо 1000 автомашин зогсох зогсоолтой болвол иргэд зогсоол дээр машинаа тавчихаад нийтийн тээврээр хотын төв рүү орж болно. хэн ч хотоор түгжрээд явахыг хүсэхгүй. иргэдийн хамгийн хэцүү нь автобусны буудлаас гэрлүүгээ явах нь тулгамдсан асуудал болоод байгаа шүү. гадаадын орнуудад ингэж шийдсэн байхыг харж байсан.


  • Зочин · [202.9.42.2] · 2018/07/21

    автобусны зогсоол дээрээ чиглэлүүдийг нь байрлуулаачээ. автобусаар явах гэхээр , ямар автобусанд суух нь мэдэгдэхгүй юм, тэгсэн мөртлөө юнителийн, эсвэл банкны гэх мэт хэнд ч хэрэггүй хогийн рекламууд байрлуулчихсан байх юм