fbpx Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө гундсаар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
9 минут 48 секунд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө гундсаар

Сая гаруй хүн амтай том хотод ард иргэд, хүүхэд залуус нь амарч, зугаапах нэг ч талбай, цэцэрлэгт хүрээлэнгүй байсан нь Монголын хувьд хөрш зэргэлдээ төдийгүй хөгжиж буй орнуудын өмнө нүүр улайхаар байлаа. Тэгвэл 2009 онд нийслэлийн ИТХ-ын тогтоол, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Маршалын гүүрийн зүүн хойд хэсгээс Баянзүрхийн гүүр хүртэлх нийт 973 га газарт анх байгуулахаар болж, ерөнхий төлөвлөгөө гарган бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байсан түүхтэй. Энэ нь 10 жилийн хугацаатай хэрэгжүүлэх маш том төсөл бөгөөд 2020 онд үр дүнг нь монголчууд хүртсэн байх учиртай юм.

ХОГИЙН УРГАМЛААР ДҮҮРСЭН ГАЗАР ЦЭЦЭГС, БҮРХСЭН НОГООН ТАЛБАЙ БОЛСОН

Үндэсний цэцэрлэгг хүрээлэнгийн анхны захирлаар Б.Саранчимэгийг томилсон нь нүдээ олсон явдал байлаа. Тэрбээр шинжлэх ухааны үүднээс хөрсийг судалж мод тарих боломжтой эсэхээс ажлаа эхлүүлснээ ярьж байсныг санаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Туул голын ай сав газрыг цэцэрлэгжүүлэх, нийслэлийн иргэдийн ундны цэвэр усны нөөцийг нэмэгдүүлж, хамгаалалтыг сайжруулан нийслэлчүүдийн чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх, дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын жишигт нийцсэн амралт зугаалгын төв болгохоор зорьсон нь ч биеллээ олсон юм. Хогийн ургамлаар дүүрч, шороо тоос бужигнадаг байсан энэ газар хэдхэн жилийн дотор нийслэлчүүдийн нүдэн дээр өнгө засч, эко орчин болон хувирсан. Мөн Улаанбаатар хотын Туул голын ундны эх үүсвэрийг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулах, нийслэлийн иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл цэвэр, эко орчинг бүрдүүлэх зорилгоор жил бүрийн 5,10 дугаар сард "Бүх нийтээрээ мод тарих өдөр"-ийг албан байгууллага аж ахуйн нэгж, иргэдийг оролцуулан зохион байгуулж, нийт 183 га талбайд ногоон байгууламжийг бий болгожээ. 28.5 га талбайд зүлэгжүүлэлт, 110.000 гаруй мод, сөөг мод тарьсан нь 96 хувь ургаж, энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж байсан. Цаашлаад 110 мянга гаруй мод сөөг, олон улсын стандартад нийцсэн Монголын анхны 5.5 км дугуйн болон гүйлт, цанын зам, сагсан бөмбөг, хөлбөмбөг, софт теннисийн комплекс спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай, газрын усан оргилуур зэрэг олон бүтээн байгуулалтыг өнгөрсөн таван жилийн дотор хийж амжуулахын зэрэгцээ иргэдийн ухамсарт мод, сөөг тарих, ногоон байгууламжийн ач тусыг ойлгуулж чадсаны ачаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цэцэгс бүрхсэн, ногоон талбар болсон билээ. Гэр бүлээрээ чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх тийм л орчинг бүрдүүлсэн гэж хэлж болно. Гэтэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийг 2015 оны аравдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар тодруулбал, улс төрийн шалтгаанаар ажлаас нь халсан билээ. Түүнийг ээлжийн амралттай байхад нь ажлаас нь чөлөөлж үүнийгээ ажил олгогчийн итгэл алдсан гэх тодорхойгүй тайлбараар халхавч хийгээд өнгөрсөн хүн нь тухайн үеийн Засаг дарга Э.Бат-Үүл юм.

ХОЁР ЗАХИРАЛ ТОМИЛОГДСОН Ч БАЙДАЛ УЛАМ ДОРДЖЭЭ

Улс төр давамгайлсан энэхүү шийдвэрээс хохирсон нь ард түмэн юм. Зорин байж очин цагаа зугаатай өнгөрүүлдэг байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэн түүнээс хойш өнгөө алдан, хариуцсан эзэд нь ч өмнөхийг сүйтгэхээс бус нэмж бүтээн босгосон нь ховор. Б.Саранчимэг захирлыг ажлаас нь чөлөөлснөөс хойш хэсэгтээ эзэнгүй байсан тус хүрээлэнгийн захирлаар НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэгийг дөрвөн сарын дараа буюу 2016 оны хоёрдугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар томилж байв. Ц.Алтанцэцэг захирал олонд "Голланд сарнай" киноны гол дүрээрээ танигдсан ч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд юу хийсэн нь тодорхойгүй үлдсэн. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хариуцах эзэнтэй билүү, үгүй билүү гэдэг нийслэлчүүдэд соньхон биш байсан. Учир нь, нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх цогц орчин тэнд бүрдсэн байсан учраас тэр юм. Харин энэ хооронд Ц.Алтанцэцэг захирлыг мөн тодорхойгүй шалтгаанаар ажлаас нь чөлөөлж, нэг хэсэгтээ л дахин эзэнгүйрэв. Удалгүй "Нарантуул"-аар овоглодог УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн охин С.Эрдэнэтуулыг захирлаар нь томиллоо гэж дуулдсан. Энэ үеэр С.Эрдэнэтуул гэдгээрээ бус Ш.Сайхансамбуугийн охин гэдгээр нь иргэд хүлээн авч, нэлээдгүй шүүмжлэлтэй хандаж байлаа. Гэвч олон сайхан ажил хийх байх гэсэн итгэл давхар төрж байв. Харин энэ бүхний хариуг өнөөдөр харж болохоор байна. Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг хар зах болголоо, жижиг "Нарантуул"-ыг бий болголоо гэх шүүмжлэл хүчтэй өрнөх болсон. Энэ нь ч үнэний ортой юм. Өнөөдөр хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх цор ганц тэр газарт дөнгөж хөл тавихад л хиншүү хярвас ханхалж, элдэв хоолны үнэр ханхийн хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой зарахын Зэрэгцээ эрүүл ахуйн талаар үг унагаад ч хэрэггүй. Цэнгэлдэх хүрээлэн хоолны үлдэгдэл, хогонд дарагдаж, зуны халуунд сэрүү татуулан байдаг усан оргилуур нь ажиллахаа больж, хөшөө дурсгалуудынх нь өнгө  халцарч гандан зарим нь сууринаасаа унасан байх "жишээтэй.Үүнтэй зэрэгцэн хар захын олон бараа нүд эрээлжлүүлж, бооцоот, мөрийтэй тоглоом тоглодог газар болон хувирчээ. Бас цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд тор татсан нь эвгүйцүүлмээр. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчим орон сууцны үнэ ханш нь өндөр. Оршин суугчид тийш тэмүүлдэг  байсан бол өнөөдөр эмх замбараагүй байдал, бохир орчин, үнэрээс нь болоод халаглаж сууна. Үндэсний тодотголтой ганц цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө төрх өнөөдөр ийм л байна. Анх арай ч ийм байгаагүй санагдана.

"ГАЦУУРТ"-ЫН Л.ЧИНБАТЫН ХҮСЛИЙГ ГҮЙЦЭЛДҮҮЛЬЕ

Даанч харамсмаар. Ямар сайндаа л "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат нийслэлийн Засаг даргаас зөвшөөрөл хүсч байх вэ. Тэрбээр "Сүүлийн үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг худалдааны төв болгосон байна гэх шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулан нэгэн санаачилга дэвшүүлж байна. Надад зөвшөөрөл өгөөч, Хотын дарга аа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишигт нийцсэн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй. Бүх хөрөнгө зардлыг би хувиасаа даая. Монголынхоо ирээдүй болсон нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглосон хүүхэд өсч том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч, арчилгааг нь ч бүгдийг хийнэ. Харин танаас ганцхан гарын үсэг л хүсч байна. Ойлгож, дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн цахим хуудсаараа дамжуулан нийслэлийн Засаг дарга болоод олон нийтэд хандсан юм. Олны талархлыг хүлээсэн энэхүү хүсэлтийн хариуг өгсөн эсэхийг мэдэхгүй. Түүний хүслийг гүйцэлдүүлбэл бяцхан үрс маань тоглох тоглоомтой болж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч өнгө засна. Ямартай ч эхний удаад олон хүний хүч хөдөлмөр хөлсөө урсган байж бүтээсэн, нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай байсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ жижиг "Нарантуул" болохоос нь өмнө аврах хэрэгтэй байна. Хоёрхон жилийн дараа бид хамгийн том төслийнхөө үр дүнг үзнэ. Гэвч энэ байдлаараа бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бус хог новшиндоо дарагдан, эвдэрч сүйдсэн энхэл донхол тийм л орчин үлдэх нь. Өнгөрсөн хугацаанд энэ байгууллагын даргаар гурван бүсгүй ажиллажээ. Тэдгээрээс хэн нь юу хийж бүтээв, хэн нь сөнөөв гэдэг нь олны нүдэнд илхэн. 

Та бүхэн тунгаана биз ээ. 

 

У.Орхон

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинээр тавихыг шаардан жагсаж байна
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинээр тавихыг шаардан жагсаж байна
 
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Г.Занданшатар хүүхдийн баярын өмнө америк руу нисэж А.Амундратай уулзаад иржээ…

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

Орон сууцанд нохой тэжээхийн тулд төлбөр төлдөг болгоё

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

М.Энхсайханы эрдэм мэдлэг, туршлагыг Монгол Улс ашиглаасай

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​