fbpx Ж.Болормаа: БСШУСЯ-ыг Ц.Цогзолмаа гар утсаараа удирдаж, зөвлөх нь самарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
9 минут 17 секунд

Ж.Болормаа: БСШУСЯ-ыг Ц.Цогзолмаа гар утсаараа удирдаж, зөвлөх нь самарч байна

 

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам хамгийн их асуудалтай салбараар тодроод буй билээ. МАН-ын засаг гарч ирснээс хойш энэ яам гурван сайд, хоёр төрийн нарийн бичгийн даргын нүүр үзээд байгаа. Шинэ сайд Ц.Цогзолмаа салбартаа шинэчлэл хийж, ажилчдаа хална гэж хэлээд салбарынхныхаа дургүйцлийг хүргэсэн. Тэгвэл хэлсэндээ хүрч яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг ажлаас нь халжээ. Засгийн газрын гаргасан эл шийвдэрийн талаар БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаатай ярилцлаа.

-Засгийн газрын хуралдаанаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нэгэн гэнэтийн шийдвэр гаргуулсан нь таныг ажлаас халжээ. Ямар шалтгаанаар таныг халсан юм бэ? Хууль зөрчсөн тогтоол байв уу?

- Би Засгийн газрын тогтоолоор батлагдсан хууль ёсны томилгоогоор энэ ажлыг хүлээн авсан. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал бол төрийн жинхэнэ албан хаагч гэсэн үг. Ц.Цогзолмаа сайд анх энэ яаманд ирэхдээ л халаа сэлгээ хийнэ гэж гарч ирсэн. Гэвч Засгийн газрын тэргүүн нь халаа сэлгээ хийж болохгүй, хөдөлгөөн оруулахгүй гэж мэдэгдсэн. Боловсролын сайд нь Ерөнхий сайдынхаа үгийг зөрчиж, салбартаа хөдөлгөөн оруулна, сургууль цэцэрлэгийн багш нарыг хална, яамны ажилчдыг солино, лаборатори сургуулиудын захирлыг өөрчилнө гэсэн нь  буруу юм. Ямар шалтгаанаар намайг ажлаас халсан бэ гэхлээр Ц.Цогзолмаа сайд өргөн мэдүүлсэн бичигтээ “Сайдаар томилогдсон хугацаанд надтай хамтран ажиллаагүй, надад туслаагүй” гэсэн үндэслэлийг  Засгийн газрын хуралдаанд оруулсан. Мөн сайд болохоосоо өмнө нь ч, болсон хойноо ч төрийн нарийн бичгийн даргаа солино гэсэн нь ёс зүйгүй үйлдэл юм

-Ц.Цогзолмаа сайд энэ салбарт ирээд нэг сар болж байна. Энэ хугацаанд яг ямар шинэчлэл хийв?

Яаман дээрээ ирдэггүй. Сайдын ажлыг гишүүний хуулийн зөвлөх С.Мөнхөөлэй гэдэг эмэгтэй хийдэг. Тэр эмэгтэй сайдын өмнөөс шийдвэр гаргана, хүн загнана, бичиг цаасан дээр засвар хийнэ, дардас, тамга тэмдэг дарна. Бүх хууль тогтоомжтой танилцаж, төрийн нарийн бичгийн даргын тушаал, гэрээг шалгана. Ц.Цогзолмаагаар удирдуулж байгаа юу, хуулийн зөвлөх хүүхнээр нь удирдуулдаг уу гэж манай яамныхан гайхдаг. Ц.Цогзолмаа сайд хэдэн удаа шуурхай хуралдаан хийсэн. Тэгэхдээ төрийн нарийны асуудлыг шийдэж, Засгийн газрын хуралдаанд оруулна гэж байнга ярьдаг. Салбарынхантайгаа уулзахдаа хална, солино, шинэчилнэ гэж сүрдүүлдэг.

Сайд, төрийн нарийн хоёр ойлголцохгүй байгаа үндсэн шалтгаан нь юу юм бэ?

-Бид хоёр эртний танилууд, нэг зорилгын төлөө хамтдаа явсан. Би түүнийг миний дотно хүн гэж боддог. Хүмүүс ч тэгж ойлгодог. Гэвч олон зүйл дээр намайг хуурч худал ярьсан. Энэ удаагийнх дөрөв дэх хуурамч, дүр эсгэлт нь. Ярилцлага өгөх боломжийг ашиглан нэг зүйлийг зориуд хэлье. Ц.Цогзолмаа сайд намайг “ашиг сонирхлын зөрчилтэй гэж  шийдвэр гаргах түвшиний олон хүнд худал хэлж, ярьсан байдаг”. Надад өөртөө ашиг олох зорилготой нэг ч бизнес байхгүй. Харин эрэгтэй хүүхдийн төлөвшил, хүмүүжилтэй холбоотой, багшийн ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах үүднээс олон ажил хийсэн. Үүнийг олон эцэг эх, багш нар хэлнэ. Энэ хүртэл надтай хамт ажиллахгүй байя гэсэн бодол нь БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоор Засгийн газрын хуралдааныг хүлээх зуур УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай таараад “Та Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болоорой. Тэгвэл салбарын хууль дэмжигдэж, ажил урагштай, хурдтай байх юм билээ” гэж хэлтэл “Чи намайг доош хийж байна, Би БСШУСЯ, эсвэл ХНХЯ-ны аль нэгийг нь авна. БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга болно гэдгээ надад мэдэгдсэнгүй. Мессеж бичихэд 30 секунд л зарцуулна” гээд уурлаж байсан. Тэр үед хэлсэн миний  үгэнд л эмзэглэж, ийм шийдвэр гаргасан байж болох юм.  

 -Өмнө нь танай яаманд удирдлагууд ойлголцоогүй халагдсан тохиолдол бий дээ. Ахиад л ийм байдалд шилжиж байна. Боловсролын салбар чинь улс төрчдийн хэрүүл, томилгооны, тоглоомын талбар биш биз дээ?

-Төрийн нарийн бичгийн дарга яамны өдөр тутмын ажлыг удирдлагаар хангах, яамны хэмжээнд мөрдөх дүрэм, заавар журмыг хуульд нийцүүлэн мөрдүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, өгөх,  үүрэгтэй. Энэ хүн сайдаар томилогдсоноос хойш надтай болон газрын дарга нартай тухтай уулзаж, тогтож ажиллаагүй. Энэ том яаманд хийж хэрэгжүүлэх, шинэчлэх ажлаа хамтдаа ярилцаагүй, төлөвлөөгүй өдийг хүрсэн. Яамын бүх ажил мессэнжир, мессеж, гар утсаар явагддаг. Дараа болъё, завгүй байна, чухал уулзалттай гээд гараад явдаг. Ийм хэлбэрээр л Боловсролын яамны ажил явагддаг. Уг хүн нь дайчин, шуурхай, хурдтай, асуудлыг түргэн шийддэг ч надтай хамтрах дургүй юм билээ. Өмнөх төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан ч бас ажил хийе гэсэн чин хүсэл, санаа байсан. Би эхлүүлсэн, төлөвлөсөн ажилтай нь танилцсан. Хэвлэлд өгсөн яриаг нь ч сонссон. Даан ч Ж.Батсуурь сайд түүнийг нь дэмжиж ойлголцдоггүй байж. Б.Баярсайхан зөвхөн ажилчдын цалингийн хүснэгтэд гарын үсэг зурдаг байж. Тэгж тэр хүнийг ажиллах эрхийг зөрчсөн юм. Яг энэ байдал надад ч бас тулгарч яамны эрх зүйн байдлын тухай хууль зөрчигдөж, төрийн нарийн бичгийн даргын эрх зөрчигдсөн. Хууль тогтоох, шийдвэр гаргах түвшний хүн хуулиа мэддэг л баймаар юм.

-Ц.Цогзолмаа сайд багш нарын цалин нэмүүлнэ, үр дүнгийн мөнгийг илүү бодож олгоно гэх зэрэг ажлуудыг шийднэ гээд УИХ-аар томилогдсон. Гэтэл салбартаа юу ч хийгээгүй гэсэн үг үү?

-Юу хийх, ямар ажилд яаж хандах гэж байгаагаа хамт олондоо  танилцуулж хэлэлцүүлэх байх гэж бид хүлээсэн. Юу ч ярьдаггүй мөртлөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр багш нарын цалинг 30 хувь, 50 хувиар нэмэгдүүлнэ гэж бодлогогүй, хариуцлагагүй үг ярьж, худал мэдээлэл тарааж, багш нарын сэтгэл санааг үймүүлдэг. Салбарынхаа талаар нэг ч гэрэг гэгээтэй, сайхан зүйл ярьдаггүй.

-Таныг ажлаас чөлөөлөх шийдвэр нэгэнт гарчихлаа. Одоо та хэрхэх вэ?

- Хуулийн дагуу асуудлаа шийднэ. Миний гомдол гаргах эрхээр ажил хүлээлцэх үйл ажиллагаа хязгаарлагдана. Би БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, Засгийн газрын тогтоолоор батлагдсан хууль ёсны томилгоотой. Ц.Цогзолмаа сайд надтай хамтран ажиллах хүсэлтэй байсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлд албан тоот хүргүүлээд хуулийн хүрээнд шийдэх боломжтой гэж би үздэг. Дээрээ суудлаа олохгүй бол, доороо гүйлдээ олохгүй гэгчээр Засгийн газар нь хуулийн дагуу ажиллаж томилгоог ёс журмынх нь дагуу хийж, сайд нь дур зоргоороо авирлахгүй бол ажил хэвийн явна шүү дээ.

Нэг зүйл анхаарал татлаа. УИХ-ын гишүүний хуулийн зөвлөх нь сайдын ажлыг гүйцэтгэж болдог юм уу? Таны ярьсан зүйл баттай юу?

-Баттай. Манай яамныхан бүгд мэднэ. Би эхэндээ С.Мөнхөөлэйг өмөөрөөд яамныхаа хүмүүсийг загнадаг байсан. Гэтэл их давар ч хүн бүрийг загнана, уурлана, хүнтэй ч аятайхан харьцаж чадахгүй, ёс зүйгүй хүн билээ. Нэг хуульч эмэгтэй Боловсролын сайдын ажлыг хийдэг тохиолдол өөр аль ч яаманд байхгүй. Боловсролын сайдыг Ерөнхий сайд өргөн мэдүүлж, УИХ-аар томилдог юм. Ц.Цогзолмаа ажлаа мэдэхгүй, салбараа доромжилж байгаагийн л тод жишээ. Би Ц.Цогзолмаа сайдад энэ хүнээ соль, энэ эмэгтэй танд зөвлөх хүн биш байна гэж олон удаа хэлсэн.

-Г.Чулуунбаатар сайд хэрхэн ажилладаг байв.

-Мэргэжлийн, салбараа мэддэг хүн өөр шүү. Г.Чулуунбаатар сайд бол ажлаа зөв эхлүүлсэн. Нухацтай хандаж, оновчтой, цар хүрээтэй, зөв шийдвэр гаргадаг. Тэр хүний удирдлагын үед боловсролын салбар зөв голдиролдоо орж байсан. Би тэр мундаг эрдэмтэй хүнтэй хамт удаан хугацаанд ажиллаж чадаагүйдээ харамсдаг...

УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХАМГАЛАН:  НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛСТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО
УИХ-ЫН ДЭД ДАРГА Л.ЭНХАМГАЛАН: НУТГАА ГЭСЭН ИРГЭДИЙН БУХИМДЛЫГ БОХИР УЛСТӨРИЙН ХОНЖОО БҮҮ БОЛГО
 
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

Доналд Трампын 100 хоногийн талаар хэн, юуг онцлов

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

С.Баярцогт Л.Оюун-Эрдэнэ хоёрын зөрчил хурцдаад эхлэв үү?

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Ж.Оджаргал шиг бүтээлч хүмүүс олширч байж л Монгол хөгжинө

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

Катараас Трампын засаг захиргаанд “нисдэг ордон“ бэлэглэнэ

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

“Гишүүн Э.Болормаагийн хууль бус хандив авсан хэргийг шалгах хугацааг санаатай дуусгавал АТГ-д хандах боломжтой”

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн гэргий Л.Орхон өндрөөс унаж нас баржээ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

ТӨРИЙН ОРДНЫ “ЗОДООН” БА ТӨСВИЙН ХЯЗГААРААС ДАВСАН ЗЭЭЛ

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Украин: Оросын дайн Орос эх орондоо эргэж ирлээ

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Будапешт хотноо “Улаанбаатар хотын соёлын өдрүүд” үргэлжилж байна

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Баабар: Орос бол Хятадын хувьд холбоотон биш, найрсаг харилцаатай хөрш, түнш

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Путины ялалтын баярын үг ядруухан боллоо

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Баялгийн сан бүрдүүлэх компаниуд “буулт” хийгээд эхэлжээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​