ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА НЬ ЕРӨНХИЙ САЙДЫГАА НЯЦААЛАА


Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба өнөөдөр “МЭДЭГДЭЛ” гаргажээ. Уг мэдэгдлээр, “Зууны мэдээ” сонин Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай талаар цуврал нийтлэл бичсэнийг хуулийн заалт бичиж байгаад няцаасан байна. Хамгийн сонирхолтой нь энэхүү мэдэгдлээрээ Засгийн газрын Хэвлэлийн алба нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч давхар няцаалт өгсөн байна. Учир нь мэдэгдлийн төгсгөлд “...Монгол Улсын Засгийн газар Засгийн газрын гишүүнийг албан тушаалаас чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн байх юм.

 

Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг энэхүү Хэвлэлийн алба нь няцаалт өгөөд байгаа асуудлаар юу гэж ярьсныг эргэн санъя. 2018.08.12-ны Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан нар зэрэгцэж сууж байгаад бас л мэдэгдэл хийсэн.

 

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “...Цаашдаа бид төрийн албаны шат шатанд сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх чиглэлээр ихээхэн анхааарал тавьж, хүчин чармайлт тавьж ажиллах ёстой гэдгийг бид дахин мэдэрлээ. Тийм учраас Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдаж байгаа удирдах түвшний сайд, төрийн нарийн бичгийн дарга, холбогдох газрын дарга нарыг өнөөдрийн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ,  Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ болон энэ яамыг удирдаж байгаа газрын дарга нарыг ёс зүйн хариуцлага тооцож, ажлын алдаа дутагдал гаргасан үндэслэлээр үүрэгт ажлаас нь өнөөдөр чөлөөлж байна...”  гэж байжээ.

 

Тэгэхээр Засгийн газрын хуралдаанаар сайд чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн, бүр чөлөөлсөн болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр, өөрийн амаар мэдээлжээ. Ерөнхий сайддаа итгэх үү, Хэвлэлийн албанд нь итгэх үү гэдгээ уншигч Та тунгаах биз ээ. Ямар боловч Засгийн газрын хуралдаанаар сайд чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн, хэлэлцэхээр барах уу чөлөөлсөн болохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Засгийн газрын хуулийн асуудал хариуцсан ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан нар гэрчлээд сууж байсныг Та бид харсан билээ.

 

А.Болдбаатар


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [103.229.122.246] · 2018/09/13

    АХМАДУУДЫН ТЭТГЭВЭРИЙГ ХЭЗЭЭ, ХЭДЭН ХУВИАР НЭМЭХ ВЭ


  • оЧир · [203.91.118.180] · 2018/09/06

    улс орондоо ихийг хийж бүтээлдээ


  • Зочин · [43.243.161.23] · 2018/09/05

    Hurdan ogtsorch uz Hurelsuhee chi chadahgui


  • СА · [66.181.160.93] · 2018/09/03

    ТЭНЭГ ЗӨНӨГ ЗАСАГ


  • Зочин · [202.131.243.186] · 2018/09/03

    Гарын үсэг, тамгатай албан ёсны захирамжийг нь олоод тавьчихаач. тэгвэл итгэнэ.


  • Иргэн · [64.119.25.57] · 2018/09/03

    ХМА худлаа яриагүй байлгүй


  • Зочин · [203.91.115.39] · 2018/09/03

    Орон гаран хүиүүс байна юм .


  • зочин · [202.179.24.26] · 2018/09/02

    МАН-ЫН ХУЛГАЙЧУУД БҮГД ОРОН ГАРАН БОЛСОН ДЕБИЛҮҮД ШҮҮ.ХУРДАН 2020 ОН БОЛООСОЙ, ЭНЭ МАНгаруудыг ул мөргүй болтол нь зайлуулах юмсан.


  • Зочин · [103.10.21.126] · 2018/09/02


  • зочин · [66.181.160.90] · 2018/09/01

    албанд нь хүн үхчихээд байхад,халах багадана,шууд хорих ёстой хууль батал нэн сайн жишиг ,ерөнхий сайд хүн ийм байх ёстой,