fbpx Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 43 секунд

Ухаарал хайрласан гэнэтийн бэлэг

Хорин насыг шүргэж яваа хүү минь надруу зандран хаалга саван хаяж одлоо. Танаас л болж би ийм байдалтай амьдарч байна гэнэ. Аргагүй биздээ өтөл насандаа гаргасан ганц хүүгээ өөдсийн чинээхэн байхаас нь  гар хөлийг нь юунд ч хүргэлгүй өмнүүр нь орж гүйсны гор өнөөдөр гарч байх шиг. Хэдий их хүлээж, хэдий их хүсэж ээж нь чамайгаа олж авлаа даа. Амьдрал надад заримдаа дэндүү хатуу хандах шиг. Эцэг эхээс 6 хан насандаа өнчрөн үлдсэн надад асрамжийн газраас өөр сонголт үлдээгүй юм. Тэднийхээ тухай бага ч гэсэн мэддэг, мэдэрч үлдсэн болохоор тэднийгээ ямар их санаж үгүйлдэг байв. Гэхдээ би тэдэндээ намайг ингэж амьдруулж байна гэж гомдлын үг, голын нулимс зүүдэндээ ч шидлээгүй билээ. Тэд минь гэнэтийн ослоор өөд болсон ч тэнэгхэн миний бяцхан бие тэр өдөр бурхны аварлаар амь гарсан юм билээ. Ухаангүй байхад минь тэд минь намайгаа орхиод одчихсон. Бүдэг бадаг санадаг тэр хар өдөр гэнэтхэн л тэнгэрээс харанхуй ертөнц бүрхээд авах шиг л болж билээ. Хүүхэд насны минь гэнэхэн мөрөөдөл, ижий аавтайгаа эрхлэлдэн тоглох миний бага нас ой тойноос минь одоо ч холдоогүй.

Би үргэлж тэдэнтэйгээ аз жаргалтай байгаагаар өөрийгөө төсөөлдөг. Хүний амьдралын хамгийн хүнд үе минь нэгэнт ард хоцорч би ч асрамжийн зовлон нэгтэй хүүхдүүдтэй найз нөхөд боллоо. Тэнд ямар байсан гэж үү. Яахав дээ өлсөж цангаад байхгүй ч хайраар л дутдаг байлаа. Ээждээ тэврүүлэх, аавдаа үнсүүлэх мэдрэмжийг үлдсэн амьдралдаа авахгүй гээд та төсөөлдөө. Амьдрал үзсэн надад одоо бол тийм ч хэцүү санагдахгүй ч бяцхан тэр хүүхдүүдэд хэцүү л байсан. Шөнөдөө орондоо уйлах нэг нь уйлж дуулах нэг нь дуулдаг байлаа. Өдөр хоногууд нэгэн хэвийн үргэлжилсээр нэг л мэдэхэд би 18 нас хүрлээ. Өнгөрсөн 12 жилийн хугацаанд баяртай, гунигтай өдрүүд үргэлжилж байсан ч өнөөдөр миний хувьд өөрийн амьдралаа үргэлж жаргалтай байлгах боломж ирсэн өдөр байлаа. Асрамжийн газрынхантайгаа ээнэгшин дассан байснаа өнөөдөр л би ухаарлаа. Тэднээсээ холдох хэцүүхэн байсан ч урд минь мэлтийх амьдралын зам намайг нааш ирээч гэж даллах шиг болсон юм. Чамлахааргүй боловсрол минь намайг хүссэн сургуульдаа элсэн орж хүссэн мэргэжлээрээ сурах боломжийг олгосон юм. Бүтэн өнчин учир сургуулийн төлбөр, дотуур байр зэрэгт санаа зоволгүй өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх л миний туйлын хүсэл байлаа. Сургуулийн захирал дуудсан тэр өдөр би дотроо ихэд эмээж, намайг сургах боломжгүй гэж хэлэх ухааны юм бодон чимээгүйхэн алхалж өрөөнийх нь хаалгыг зөөлхөн тогшлоо. Аавтай минь адил зөөлөн дулаахан харцаар инээмсэглэн угтах захирал багш минь намайг урдаа суухыг хүсэж чи ижий аавдаа насан туршдаа талархаад ч баршгүй болж дээ. Тэдний үлдээсэн хөрөнгө чамайг өнөөдөр энэ сургуульд сурах, хүсэл мөрөөдлөөсөө атгах боломжийг олгожээ. Май, энэ чиний хуримтлалын дэвтэр сая банкнаас хүмүүс ирээд надад гардуулж өгөөд явлаа. Миний охин одоо 18 нас хүрсэн учраас энэ мөнгөө өөрөө зарцуулах эрхтэй болжээ. Сайн сураад сайн мэргэжилтэн болоод ээж аав шигээ олон хүнийг эдгээгээрэй гэж билээ.

Миний нулимс нүдний аяганаас минь бөмбөрөн асгарч би тухайн үед юу болоод өнгөрснийг ч сайн саналгүй жижүүр ахын хажуугийн сандал дээр сэрж билээ. Жижүүр ах миний хүү одоо байр руугаа яв даа орой болчихлоо. Захирал, эмч дуудаж үзүүлсэн бага зэргийн шоконд орсон байна удахгүй сэргэнэ гээд явцгаасан. Өвөрт минь өнөөх үнэ цэнтэй дэвтэр минь байлаа. Нээж харвал төрсөн цагаас минь хадгаламж хийсэн миний овог нэртэй дэвтэр байв. Ээж аав минь яг л мэдсэн юм шиг өнгөрдөг жилээ миний дансанд нэлээн хэмжээний мөнгө хийгээд орхижээ. Түүнээс хойш орлого хийгдээгүй ч гэлээ тухайн үед хийсэн ээж аавын минь хөрөнгө өнөөдөр миний амьдралыг тэтгэхээр хэмжээний болж үржжээ. Магнайд минь нар гийж нүдэнд минь оч гэрэлтсэн тэр өдрийг би хэзээ ч мартахгүй.

Тэр л өдрөөс би амьдралдаа бат итгэж хөл дээрээ чанга зогсох тэнхээтэй болж билээ. Их сургуулийн зургаан жил харвасан сум шиг өнгөрч би гэдэг хүн дээд боловсролтой нэгэн болж төгслөө. Энэ хүртэл ирэхэд минь багш нар минь надад хэмжээлшгүй ихээр тусалж байсан юм. Ээж аавдаа Би эмч болно гэж гэнэхэн мөрөөдөж байсан хүсэл минь сургууль төгсөхөд биелж хүний их эмч мэргэжилтэн би саяхныг хүртэл ижий аав шигээ олон хүний амь насыг аварч явжээ. Өнөөдрийг хүртэлх миний амьдрал дардан байсангүй гэхдээ сэтгэл зүрхэнд минь гал бадамлан ассан ижий аавын минь тэртээх тэнгэрээс итгэл өгсөн тэр өдрөөс хойш гэрэлтэж эхэлсэн юм. Их сургуульдаа хүүгийнхээ аавтай учирч ижий аавынхаа үлдээсэн хөрөнгөөр одоогийн энэ сууцаа авч сайхан амьдарч байна. Хүү минь ч өсөж том боллоо. Даан ч газар дээрх ганц үр минь миний сэтгэл зүрхэн дэх зовлон шаналлыг мэдрээгүй өсч өндийж. Тийм ээ би хүүгээ дэндүү эрх дураар нь өсгөж. Тэр минь амьдралд нь тохиох өчүүхэн бүтэлгүйтэлд намайг буруутгадаг ч удахгүй ухаан сууж аз жаргалтай гэр бүлийн эзэн болно гэдэгт би итгэдэг. Бид хүүгийнхээ ирээдүйд учирч болох эрсдэлээс хэдийн сэргийлж төрсөн цагаас нь л хуримтлуулж эхэлсэн. Яг л миний ээж аав шиг. Хүү минь амьдралд хөл алдаж болох ч босч ирэх эрч хүчийг бидний түүнд бэлдсэн гэнэтийн бэлгээс авч чадах байх.  

ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ
ЕСДҮГЭЭР САРЫН ЗУРХАЙ
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​