fbpx Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекетлэдэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 9 секунд

Засаг дарга нар уул уурхайн компаниудыг рекетлэдэг боллоо

Монголын эдийн засагт томоохон орон зайг уул уурхайн компаниуд эзэлж байна. Олон мянган иргэнийг ажлын байраар хангаж, тэдний  орлогын эх үүсвэр болдог. Татвар төлөгч байгууллагуудын манлайд ч уул уурхайн компаниуд бичигдэж байна.  Улс орны эдийн засаг, хөгжлийн бодлогыг уул уурхайгүйгээр төсөөлөхөд бэрх болсон.  Гэсэн ч нөгөө талаар уул уурхайн бизнес эрхлэнэ гэдэг амаргүй болжээ.  Өртөг өндөр, дарамт шахалт ихтэй,  үүний хажуугаар компаниудыг рекитлэдэг шинэ төрлийн нөхдүүд гарч ирээд байна. Байгаль орчин, нөхөн сэргээлт ярьсан төрийн бус байгууллага, иргэний нийгмийн хөдөлгөөнүүд, орон нутгийн Засаг дарга,  ИТХ-ын тэргүү­лэгчид гээд жагсаалт үргэлжилнэ. Хамгийн сонирхолтой нь орон нутгийн удирдлагууд байгаа юм.  Тэд компа­ниудаас мөнгө  салгах гэж хяналт, шаардлага тавьж, үйл ажиллагааг нь эсэргүүцнэ. Болохгүй бол нутгийн иргэдээ турхирч,  жагсаал цуглаан зохион байгуулчихна.  Ийм аргаар мөнгөтэй болж, амаа таглуулчихдаг  Засаг ноёд ч цөөнгүй сонсогдож байна.   Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллага гээд тухайн компанийн үйл ажиллагаанд  зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг газар бэлээхэн байхад  орон нутгийн удирдлагын хяналт гүн гүнзгий байх нь тэдэнд  халаасаа  зузаатгах нэг боломж болж хувирч байна. Сүүлийн жишээ гэхэд Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга С.Эрхэмбаяр “Босоо Хөх Монгол” ТББ-аас тусламж хүсчээ. Төрийн тамга, даргын гарын үсэгтэй албан бичигт уул уурхайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй хоёр компанийн эсрэг ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна. Тус сумын Гутайн даваанд лиценз эзэмшдэг “Айвинтус” болон “Пикматик” компанийн үйл ажиллагааг зогсоохын тулд Засаг ноён дэмжлэг хүсчээ.  Газар нутгаа ухуулахгүй, онгон дагшин байдлаар нь авч үлдэх гэсэн нутгийн удирдлага, иргэдийн хичээл зүтгэлийг ойлгож болно. Гэхдээ төрийн цагдаад бус ТББ-д хандаж байгаа нь нэг л логикгүй байгаа юм.  Энэ асуудлыг төрийн цагдаа шалгаж, дэмжлэг үзүүлж, шаардлагатай бол хамгаалалтад авах ёстой. Товчхондоо хуулийн дагуу ажиллах ёстой гэсэн үг. Гэтэл төрийн цагдааг алгасан ТББ-д хандсан нь дарамтлаад өгөөч гэсэнтэй агаар нэг. Төрийн бус байгууллагын нэр барьсан “эх орончид” уул уурхайн компаниудын толгойны өвчин болоод удаж байгаа.  Ингэж даварсан “эх орончид” одоо бүр төрийн цагдаагийн эрх мэдлийг орлох нь. Засаг дарга нар ч төрийн цагдаад биш төрийн бус байгууллага, бүлгэм зэрэгт хандах боллоо. Үүний цаана нэлээд их хэмжээний мөнгөн дүн яригдаж байж ч болох юм.

Мөн Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Нарийн сухайтын нүүрсний ай сав газарт  МАК, Саусгоби Сэндс, “Өсөх зоос”,  “Терра Энержи”,  “Бласт” компани үйл ажиллагаагаа явуулж байна.  Тэд Монголын нүүрсний экспортын 49-51 хувийг  бүрдүүлдэг ажээ.  Гэтэл  энэ сарын 3-наас эхлэн Өмнөговь аймгийн Баян,  Гурвантэс, Ноён сумын удирдлагууд нутгийн иргэдээ турхирч, зам хааж, эсэргүүцэл илэрхийлэх болжээ.  Энэ тэмцэлд нь  “Босоо Хөх Монгол” гэх бүлгэм ч  дэмжлэг үзүүлж байгаа юм байх.   Эсэргүүцэгчид уурхайн хоол хүнс, багаж тоног төхөөрөмж тээвэрлэдэг замыг хаажээ.  Үүний балгаар уурхайд ажиллаж байгаа 3000 орчим ажилчин хоол хүнсний хангамжгүй болж, хэвийн ажиллах  нөхцөл алдагдаж байгаа гэнэ.   Энэ үйл ажиллагаа 30 хоног үргэлжилбэл 15 тэрбумын төсөвт төвлөрөх орлого тасалдах хэмжээнд хүрчээ.   Мөн дээрх сумдын Засаг дарга нар дарамталсан өнгө аяс бүхий, мэдэгдэл албан бичгийг уул уурхайн компаниудад илгээх болсон байна.   Тиймээс  уул уурхайн компаниуд энэ  асуудлаар  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандаад байгаа юм байна.  Ийнхүү орон нутгийн удирдлагууд уул уурхайн компаниудыг мөнгө  хэмээн харж, рекит­чин  болж хувирсныг дээр­хээс харж болно. Монголд хөрөнгө оруу­­лахыг чухалчилж, байсан гадныхан бодлоо өөр­чилж, бидэнтэй түнш­лэхээс айж эхлээд байгаа нь нөгөө нэг шан­таажч­дын хийсэн ажлын гавьяа. Хөрөнгө оруулагчдад харшилтай, эх оронч, иргэний хөдөлгөөн гэсэн гоё нэрийн дор мөнгө нэхэж, буу шагайж айлгаж ичээгээд байхаар уул уурайн салбар уналтад орохгүй гээд яах ч билээ. Уул уурхайн компаниуд 2017 оны эхний 11 сарын байдлаар улсын төсөвт нийт есөн төрлийн татвар, төлбөр хэлбэрээр нэг их наяд 416 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 764 тэрбум төгрөгөөр буюу хоёр дахин өссөн үзүүлэлт ажээ. Үүгээрээ тэд улсын төсвийн 50 хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм байна. Тиймээс муу нэртэй ч гэлээ уул уурхайн компаниудынхаа бизнесийн орчинг сайж­­­руу­­лахад ан­хаарч, хөндлөнгийн рекитчин­гүүдийн халаас зузаатгах хэрэгсэл болгомооргүй байна.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Ядарсан монголчуудын задарсан зуршил
Ядарсан монголчуудын задарсан зуршил
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​