fbpx Ядарсан монголчуудын задарсан зуршил
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
8 минут 1 секунд

Ядарсан монголчуудын задарсан зуршил

Цаг барьдаггүй, хэлсэндээ хүрдэггүй гээд монгол хүний нийтлэг дүр төрх болсон муу зангаа засаж чадаагүй байхад монголчуудын задарсан зуршил нэгээр нэмэгдчихлээ. Өнгөрсөн долоо хоногт Facebook компанийн төлөөлөгч Монголд ажиллах үеэрээ бид тэдний бизнесийг хэрхэн дэмжиж буйг хараад баярласан нь гарцаагүй. Манай улсын хүн амын 81 хувь нь энэ сүлжээний хэрэглэгч.

Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу ялгаагүй үүгээр ажил, амьдралаа залгуулдаг болсон гэхэд хол зөрөхгүй. Хүн амын тал нь амьдардаг нийслэлд гэхэд 85 хувь нь facebook-ийг идэвхтэй хэрэглэж байна. Албан газар, автобус, зоогийн газар, гудамж, сургууль гээд хаа сайгүй facebook ухсан хүмүүс.

Ярьж буй сэдэв нь ч, шуугьж буй асуудал нь facebook байх жишээтэй. татварын мөнгөөр цалинждаг атлаа ажлынхаа ихэнх цагийг facebook-ээр “зугаалж” өнгөрөөдөг төрийн албан хаагчид ч ил, цагаандаа гарсан. Нэг их нийгмийн идэвхтэй хүн болж ажлын өдрүүдээр байнга пост оруулж суухдаа өөрийгөө муухай харагдаж байгаагаа ч анзаардаггүй.

Үүн дээр ажилдаа ирмэгц ёс юм шиг facebook рүүгээ шагайдаг хувийн байгууллагын ажилчдыг нэмбэл донтогчдын бүхэл бүтэн арми бий болжээ. Монголчууд ажиллаад л байдаг, хөдөлмөрлөөд л байдаг амьдрал, ахуй дээшлэхгүй нь гэж их гомдоллодог. Гэтэл үүний шалтгаан нь ажлынхаа заваар facebook-т орох биш, facebook-ийнхээ завсраар ажлаа хийж буйд байгаа юм биш биз?

Монгол улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.2 сая бол Facebook компанийн “ажилчид” үүнээс хоёр дахин их буюу 2.9 сая байна шүү дээ. Нийслэлийн хэмжээнд ид сурч боловсорч, хийж бүтээх 15-37 насныхны хэрэглээ 92-97 хувь буюу хамгийн өндөр гарсан. Тэдний 23 хувь нь хоёр цаг тутамд шалгадаг гэсэн судалгаа гарчээ.

Өдөрт хоёр цагт нэг удаа буюу хамгийн багадаа зургаан удаа шалгадаг гэж тооцвол залуучуудын дөрөвний нэг нь донтсон гэсэн үг. Facebook-ийг олон цагаар, тогтмол ашигласнаар хүний тархинд допамин гэдэг донтуулдаг бодис ялгардаг байна. Энэ бодис хүний сэтгэл хөдлөлд нөлөөлж, түр хугацаанд тааламжтай мэдрэмж төрүүлдэг аж. 

15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувь байна

Дээрх судалгаанаас энгийн тооцоо хийж үзье. Өдөрт facebook-ээ хамгийн багадаа зургаан цаг шалгадаг, нэг удаад хамгийн багадаа 20 минут ашигладаг гэж тооцъё. Ингэвэл залуучууд өдөрт 120 минут, сард 3600 минут, жилд 43,200 минут буюу 720 цагийг facebook-т зарцуулдаг байх нь. Энэ нь жилд 30 өдөр буюу бүтэн нэг сарыг үр ашиггүй, хий дэмий өнгөрөөдөг гэсэн үг. Хамгийн багаар тооцоход шүү дээ. 

АНУ-ын интернэт сүлжээ, facebook-ийн дундаж хэрэглээтэй иргэн жилд 705 цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг гэсэн судалгаа бий. Америкчуудаас маш олон үзүүллэлтээр доогуур жагсдаг атлаа ийнхүү дэлгэцэнд донтох зуршлаараа л тэднийг давж буй нь тун харамсалтай. Дундаж Америк хүн минутад 200-400 үг уншдаг. Харин энгийн, уран зохиолын бус ном дунджаар 50 мянган үгтэй байдаг.

Ингэж тооцвол 200 номыг 471 минутад уншина гэсэн үг. Хэрэв монголчуудын facebook хэрэглээг үүнтэй адил тооцож үзвэл facebook ухаж, цагаа үр ашиггүй өнгөрөөхийн оронд жилд 300 гаруй ном унших боломжтой. Ном уншихаа байг гэхэд энэ цагийг ядаж алхахад зориулвал дундаж наслалт эрс нэмэгдэх нь гарцаагүй. Монголчуудын нас баралтын шалтгааны нэгдүгээрт зүрх, судасны өвчин бичигдэж байгаа.

Хэрэв өдөрт хоёр цаг facebook ухаж суухаар явган алхаж хэвшвэл гэр бүл, цаашлаад улсын эдийн засагт хэчнээн тустай. Ер нь албан байгууллагад ажилчид нь facebook сүлжээнд өдөрт хэдэн цаг зарцуулдаг, ажил хийгээгүй энэ хугацаандаа хэчнээн төгрөгийн цалин зүгээр авч буйг тооцох юм бол багагүй хэмжээний хохирлыг улс амсдаг нь ойлгомжтой.

Өдөрт хоёр цаг донтож байхаар ядаж үр хүүхдэдээ анхаарал тавьбал яасан юм бэ, facebook-чид ээ.

Ажлаасаа ирээд утсаа ухдаг таныг дуурайн үр хүүхдүүд чинь донтож байна. Насаар нь ангилж үзвэл 15-20 насныхны дунд facebook-ийн хэрэглээ 96 хувьтай байна. Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын мэдлэгийн түвшин эрс доошилсон гэдгийг багш нар хэлдэг.

Хичээлээ хийхийн оронд нийгмийн сүлжээнд алт шиг цагаа хий дэмий үрж байгаа эсэхийг нь хянадаг эцэг, эх үнэндээ цөөн. харин ч хүүхдүүдтэйгээ уралдаад facebook-ийнхээ ажлыг хийдэг нь олон. Ер нь манайд донтогчдод нас, хүйс, ажил, нийгмийн салбарын ялгаа бараг алга.

Тэтгэврийн хөгшчүүлийн дунд хүртэл facebook хэрэглээ 70 орчим хувьтай байна гээд бод доо. Facebook компани нэг л өдөр сүлжээгээ хаахад монголчуудын амьдралын хэв маяг, ажлын бүтээмж хэрхэн өөрчлөгдөх нь сонирхол татаж байна.

Уг нь facebook бол хүн төрөлхтний техник, технологийн дэвшлийн нэг хэсэг. Бидний амьдралыг ямар нэг хэмжээгээр хөнгөлдөг. Гэвч монголчууд аливаа зүйлийг хэрэглэхдээ мөн чанарыг нь биш, хэлбэрийг нь дуурайдаг нь гачлантай. Дэлхий нийтийн нийгмийн сүлжээний хэрэглээний хандлага сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж буй. Facebook-ийг зугаа цэнгэлийн гэхээсээ илүү арилжааны талбар гэж хардаг болсон.

АНУ-ын хэрэглэгчдийн гуравны нэг нь тус нийгмийн сүлжээг бараа, бүтээгдэхүүн худалдаж авах, зарах платформ болгон ашиглаж байна. Харин монголчуудын олонх нь пост оруулах, чат бичих, кино үзэх зэргээр хэлбэр төдий ашигладаг.

Тийм ч учраас энэ сүлжээний бараан талыг олж хардаггүй, амархан донтдог биз. Facebook-ийг зөв ашиглаж чаддаггүйгээс цахим гэмт хэргийн золиос болох нь нэмэгдсээр. 2017 онд цахим орчноор дамжуулан хүүхдийн эрхэд халдсан зөрчил 44 удаа бүртгэдсэн бол энэ оны эхний найман сарын байдлаар 200 давсан гээд бод.

Нууц үгээ төрсөн өдөр, утасны дугаараар хийдэг, бага насны хүүхдэдээ ухаалаг утас авч өгдөг хэнэггүй зангийн гай шүү дээ. хүн амын гуравны нэг нь ядуу, далд ажилгүйдэл газар авсан, боловсролын салбараас нь чанар үнэртэхээ больсон ядарсан монголчууд энэ задарсан зуршлаасаа салах цаг хэзээ юм бол.

Хөгжингүй орны иргэдэд атаархаж суухаар өөрсдийнхөө толгой дээрх өвсийг хар. Бусдад буруугаа чихэн гомдоллож байхаар гаднын технологийн компанийн “боол” болчихсон байгаагаа ухаараач.

Засгийн газрын мэдээ

Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна
Н.Цэрэнбат: 199.7 тэрбум төгрөгөөр агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​