fbpx “Гацуурт”-ын Л.Чинбат ТЭДС-аас хоёр тэрбум гаруй төгрөг залилж завшсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 30 секунд

“Гацуурт”-ын Л.Чинбат ТЭДС-аас хоёр тэрбум гаруй төгрөг залилж завшсан уу

Хүссэн хүн бүхэнд олддоггүй гуравхан хувийн хүүтэй хамгийн хямд зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  тэрбум, тэрбумаар нь авч, банк бус санхүүгийн байгууллага руу гулгуулан мөнгө хүүлж, бор зүрхээрээ бизнес  хийх гээд  үйл тамаа эдэлж яваа эгэл жирийн иргэдийнхээ хамаг  боломжийг хаасан бүлэг хэрэгт УИХ-ын  хорь гаруй гишүүн шалгагдаж байгаа билээ. Энэхүү дуулиантай зэрэгцээд төрийн бусад тусгай сангуудаас хувьдаа мөнгө тоншсон бизнесийн зарим нэг томчууд ч бас сүүлийн үед ил болж байна.  Хууль бусаар зээл авч улсад хохирол учруулсан тэдгээр хүмүүсийн нэг нь Монголын тэргүүн баячуудын эгнээнд багтаж, газар тариалангийн ажлаар  Хөдөлмөрийн баатар болсон, сүүлийн үед Үндсэний бөхийн холбоог хоёр хэсэг болгож хуваалцан, Бөхийн өргөөг хэсэг хаалгасан “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат юм. Түүний удирдаж буй “Гацуурт” нь доороо тавь шахам охин компанитай том аж ахуй ажээ. Тэрбээр аль нэг охин компаниараа дамжуулан тариалан эрхлэлтийг дэмжих сангаас зээл авч зувчуулах нь мань эрийн дурын хэрэг болжээ.

“Гацуурт” команитай холбоотой иймэрхүү мөнгөний хэл ам, хэрүүл шуугиан дэгдээд ирэхээр тэр “манай компанийн нэр төрд халдлаа” гээд самнаж гардаг юм байна. Гэтэл үнэндээ хууль бус зээл, залилангийн хэргийн эзэд нь охин компанийн удирдлага уу, толгой компани юм уу гэдэг нь тийм ч чухал биш. Иймээс Эрүүгийн цагдаагийн мөрдөгчид жил гаруйн өмнөөс Гацуурт” болон түүний охин компаниудын санхүүгийн баримтуудыг шалгаж үзээд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас их хэмжээний урамшууллын мөнгө аваад улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд гэрээнийхээ дагуу бүрэн тушаалгүй бултсан гэдгийг тогтоосон байна. Тодруулбал, 2013-2014 онд гурил үйлдвэрлэдэг “Хангай милс” компанитай 45221 тн улаан буудай нийлүүлэх гэрээ байгуулж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 3.9 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ. Гэвч улаан буудайн бодит нийлэлтийг нь тооцоод үзэхээр дөнгөж хорин мянган тонн удаан буудай нийлүүлсэн нь мөнгөн дүнгээр 1.7 тэрбум төгрөг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Гацуурт компани нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас үндсэндээ 2.1 тэрбум төгрөгйн урамшууллыг илүү авсан байна. Үүнийг нь шүүхийн шинжээчид бас давхар батлаад өгчээ. Иймээс “Хангай милс” компани нь иргэний шүүхэд гомдол зарга үүсгэсэн боловч одоо болтол бүрэн шийдэгдээгүй бөгөөд хэрэг маргаан нь сунжирсаар сүүлдээ эрүүгийн хэрэг болоод байгаа ажээ.

Сүүлдээ аргаа барсан “Хангай милс” компанийн захирал Л.Ганбат нь хохирлоо барагдуулахын тулд эрүүгийн цагдаад хандан “Манайд улаан буудай нийлүүлэх гэрээгээ зөрчөөд хоёр тэрбум гаруй төгрөгийн улаан буудай нийлүүлэлгүй мэхэлсэн. Мэхлээд зогсохгүй Л.Чинбат нь охин компаниудаараа дамжуулан биднийг гүтэгдэг боллоо. Улсын тийм их мөнгө луйвардсан хүнд Хөдөлмөрийн баатар цол олгосон нь даанч харамсалтай” гэжээ. 

Харамсалтай нь энэ хэргийг шалгаж байсан цагдаагийн мөрдөгчид нь дөрвөн удаа солигдож, цаг хугацааг сунжруулсаар байна. Хүнсний улаан буудайнд урамшуулал олгох журам нь 2010 онд батлагдсан бөгөөд ХХААХҮЯ, СЯ-ны хамтран гаргасан энэхүү журмаар гурилын үйлдвэрүүд болон улсын нөөцийн газарт нийлүүлсэн улаан буудайных нь тонн тутамд урамшуулал олгож байгаа юм. Харин Л.Чинбат нь уг журмыг зөрчин огт нийлүүлээгүй удаан буудайныхаа урамшуулалд дээрх хоёр тэрбум гаруй төгрөгийг тийнхүү авч завшсан байна.

 

О.Баяр

Шуурхай.мн 

ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ
ОЮУТОЛГОЙ КОМПАНИ 200 ГАРУЙ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСЧЭЭ
 
Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

Дуучин Д.Болд МАН-аас говийн бүсэд нэр дэвшинэ гэдгээ зарлалаа

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна

2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

ШИНЭ намын анхны дарга Ж.Батзандан фракцтайгаа АН-д нэгдлээ

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Булганы Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Баян“ Базараатай хуйвалдсан, хууль бусаар алт олборлосон...

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчсөнийг СЕХ нотоллоо

Өчил-5

Өчил-5

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Цагаан суваргын ордоос “татгалзсан” УИХ-ын 2014 оны тогтоолыг эргэж харах уу?!

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Баабар: Тэгвэл сүүлийн 35 жилд юу яаж өөрчлөгдөв?

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Олны танил жүжигчдийн сурталчилсан байранд захиалга өгч хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяагийн кофе шопт болсон хэрэг хаагдаж, өөр хэргээр баривчлах саналыг прокурорын газраас ирүүлжээ

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Том хулгайнуудыг онгичсон Т.Сүхболдыг “томчууд” л оролдоод байна даа

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Х.Нямбаатар: Хотын өнгөтэй өөдтэй бүх газрууд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, элэгний Ж.Хатанбаатарын мэдэлд байна

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Цөмийн дайны аюул заналхийлэл, АНУ ба ОХУ-ын цөмийн зэвсгийн өнөөгийн байдал

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Г.Батбаяр агсны ажил явдал таарсан тул охин Б.Ариунзаяаг нь сэжигтнээр баривчлах саналаасаа прокурор татгалзжээ

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

Модель С.Төгсийн сүүлийн үеийн “халуухан“ төрх

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

“КОЙНЧИН”, ХҮЧИРХИЙЛЭГЧ Ч.ГАНХУЯГИЙН НОЦТОЙ БАРИМТУУД

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Т.Ихтамир: Хүүхдийнхээ зураг, бичлэгийг зөвшөөрөлгүйгээр цахим орчинд нийтлэхийг Хүүхэд хамгааллын тухай хуулиар хориглосон

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Сахлаа ургуулсан Т.Батцогт “Сахал“ Д.Эрдэнэбилэгээс АН-ын байрыг нэхэж эхэллээ

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Л.Оюун-Эрдэнэ: Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбоно

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

Судлаач Ганаа: Баялгийн төлөө өрсөлдөөний шинэ шат

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгоно хэмээн бусдыг залилж байгааг сэрэмжлүүлж байна

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Б.БАДАРЧИД 800 САЯЫГ АМЛАСАН ГЭХ Б.БАЯНМӨНХ ГЭЖ ХЭН БЭ

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Хөвсгөл аймагт 2,595 иргэнийг хохироосон гэх “Бэлтэс мөрөн” компанийн удирдлагуудыг цагдан хорьжээ

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Д.Энхбат: Б.Хурцын хонгилын шүүгчид амьдралаа бодоод чамд ял өглөө гэж хэлж байсан

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Сонгууль-2024: МАН-аас сонгуульд горилогч “танил“ биш эмэгтэйчүүдтэй “танилц“

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Ж.Батзандан АН-д элсэх хувилбар яригдаж байна

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Н.Учрал: Оюун санаа, мэдлэгийн эдийн засгийг дэмжсэн хуулийг батална

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

Ж.Цолмон: Хиймэл оюун ухаанд бид захирагдах уу, бид захирах уу?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​