fbpx Хуурамч доктор өлгийддөг сүлжээ бий болсон уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 17 секунд

Хуурамч доктор өлгийддөг сүлжээ бий болсон уу?

Нийгэм шилжсэнээс хойш тасралтгүй унаж буй боловсролын салбарт нүүрэлсэн  гажуудал боловсролын чанараар бид өмнөх үеэсээ хэд дахин шат доошилсон нь хүн бүрт мэдэгдэж байгаа. Сэхээтэн гэж хэнийг хэлэх үү? Сэхээтэнийг хэрхэн бэлддэг вэ? гэсэн ойлголт залуу үед маань ихээ хол сонсдож буй гэдэг нь эргэлзээгүй. Хуурамч бараа, хуурамч эм, хуурамч гэсэн тодотголтой бүхэнтэй зэрэгцэж хуурамч боловсролын гэрчилгээ шат шатандаа гаарсаар байгаагийн нэг жишээг баримтаар ил гаргахаар дараагийн нийтлэлийг бичлээ.

Үүнд төрийн яамны сайд асан хэрхэн чиг үүргийнхээ дагуу хийсэн томилгоо ХУУРАМЧ ДОКТОР төрүүлсэнийг баримт харуулна.

Өмнөх нийтлэлд дурьдсан сайдын тушаалаар 2017 оны 9 сарын 29 татан буугдсан *Эрдмийн Их Сургууль*-ийн ДОКТОР хамгаалуулах тухайн үеийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг танилцуулая.

*Монгол Улсын Эрдмийн Их Сургууль*–д П.Лхамсүрэнгийн  ДОКТОРАНТ хамгаалсан зөвлөлийн бүрэлдэхүүнд :

Дарга – доктор Чойдонгийн Зэгзиймаа

Орлогч дарга: – Доктор Цэдэндэмбэрэлийн Пүрэвсүрэн

Нарийн бичгийн дарга: Долгорын Нармандах

Гишүүд:

– доктор Балчигийн Катуу

– доктор Гуудайн Төмөрчулуун

– доктор Лувсан-Очирын Дондог

– доктор Содовсүрэнгийн Наранмандах

– доктор Лувсанбалдангийн Туяа

-доктор Хадын Пүрэвдагва

-доктор Загдсүрэнгийн Сүхбаатар

-доктор Батмөнхийн Батсайхан

-доктор Пүрэвийн Лхагвасүрэн

-доктор Дамдинсүрэнгийн Даваасүрэн

-доктор Дуламжавын Энхжин

-доктор Дүгэрсүрэнгийн Аюуш

Эдгээр зөвлөлийн гишүүдийн 60 шахам хувь нь хэл шинжлэлийн салбарын эрдмийн зэрэг цолтой хүмүүс.

Хүчингүй болсон зөвлөл нь:

Нэгдүгээрт: Дээд боловсролын тухай хуулийн 8-р хэсгийн 8.8, Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын Тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2010 оны 492 дугаар тушаалаар батлагдсан *Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм*-ийн 2.2, 2.5 хэсэг үндэслэн хүчингүй болж, улмаар 2017 оны 9 сарын 29 татан буугдсан атал 2017 оны 10 сарын 5-ны өдөр эрх нь хүчингүй болсон ДОКТОР хамгаалуулах зөвлөлийг хуйвалдан хуралдуулж  хамгаалуулж зөрчсөн бол…

Хоёрдугаарт: 2017 оны 10-р сарын 05-нд П.Лхамсүрэнгийн  докторын зэргийг хамгаалуулахдаа Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 492 дугаар тушаалаар баталсан *Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм*-ийн 2.4 заалт болон Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 7 сарын 12 өдөр гаргасан А/370 тушаалын 3-т заасан 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн суралцаж буй магистр, докторантыг Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын *Мэргэжлийн чиглэл, индекс шинэчлэн тогтоох тухай* 2010 оны 235 дугаар тушаалын дагуу сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан суралцаж буй мэргэжил /индекс/-ээр нь төгсгөх ажлыг зохион байгуулахыг их, дээд сургуулийн захирал нарт үүрэг болгосугай заалтыг ИНДЕКС зөрүүлэн олгож зөрчжээ.

Энэхүү тушаалаар 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан *Магистр, докторын сургалт эрхлэхэд баримтлах нийтлэг журам* хүчингүй болсон байдаг.    

Гуравдугаарт: ДОКТОР болсон П.Лхамсүрэнгийн хамгаалсан сэдэв нь *Гадаад худалдааны бодлого, зохицуулалт (Гурилын зах зээлийн жишээн дээр)* гэсэн бизнесийн чиглэлийн ажил бөгөөд журмаар бол БИЗНЕС, УДИРДЛАГА, ЭРХ ЗҮЙ-н салбарын Бизнес ба удирдахуй индексээр хамгаалах ёстой байтал хаа хамаагүй хүмүүнлэгийн салбарт хамгаалсан байна. Хүмүүнлэгийн салбарт хамгаалуулсанаар Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны 9 сарын 12 өдөр гаргасан Магистр, докторын мэргэжлийн чиглэл, индекс, журам батлах, дүрэмд өөрчлөлт оруулах тухай тушаалын 5.1-д Дүрмийн 2,3-т *…хамгаалуулах зөвлөлийн гишүүд нь холбогдох чиглэлээр докторын зэрэгтэй, их, дээд сургууль эсхүл эрдэм шинжилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай, сүүлийн 3 жилд дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон бусад хөндлөнгийн хянан магадлагаа хийдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний дотоод, гадаадын сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлтэй идвэхтэй судлаачид байна* гэж заасныг давхар зөрчсөн гэж үзэж болохоор байна.

Тус сургуулийн ДОКТОР олгох зөвлөл 2017 оны 9 сарын 29 татан буугдсан харин ДОКТОР ГОРИЛОГЧ 2017 оны 10 сарын 5-ны доктор болсон гэдгийг эргэн сануулья.

– Мэргэжлийн ангиллаар *Бизнесийн Удирдлага* Эрдмийн Их сургуульд хамаарахгүй /яамны журам ангилал үндэс болно/

Тайлбар:

Өмнө дурьдсан хуурамч доктор болох П.Лхамсүрэнгийн тайлбарт:

 – *П.Лхамсүрэн 2004 онд МУИС-ийн Доктрантад элсэн орж, Эрдмийн Их Сургууль руу шилжин 2017 оны 10-р сарын 05-нд Докторын зэргээ хамгаалсан гээд тэр үед МУИС-д одоо ашиглаж байгаа сургалтын *Sisi* программ байгаагүйгээс докторын ажлын дэвтрийг хөтөлдөг байсан. МУИС-т суралцаж байх хугацаандаа Докторын хичээлийн программыг бүрэн үзэж, судалсан гэсэн Сертификат авсан байгаа* гэжээ.

Мөн *Эрдмийн Их Сургуульд шилжиж очихдоо МУИС-д сурч байсан  ихэнх дүнг нь тооцуулсан.  Эрдмийн Их Сургуульд хоёр удаа хэлэлцүүлэг хийж, урьдчилсан хамгаалалтад орон, Докторын зэргээ хамгаалсан* гэжээ.

Тиймээс П.Лхамсүрэнгийн:

  • Эрдмийн их сургуулийн докторантурт элссэн тушаал, МУИС-ын докторантураас шилжсэн тушаал
  • МУИС болон Эрдмийн их сургуулийн доктурант сурч байсан гэх 3 жилийг гүйцээсэн 60 кредит бүтэн судалсаныг нотлох баримт /хууль дүрэм/ зэрэг хамгийн наад захын зүйлүүдийг ил тод болгон тайлбар хийх нь зүйд нийцнэ.

П.Лхамсүрэнгийн докторын зэргийг хуурамчаар хамгаалуулсан Эрдмийн их сургууль  дээрх үйлдэлдээ улам *гаршиж*, МУИС-ын зарим салбартай нийлж хамтарсан хамгаалуулах зөвлөл байгуулахаар гүйж явааг эрхэм сайд Ц.Цогзолмаа мэдэж байгаа болов уу? Хуурамч докторыг *өлгийддөг* ажил нэг сургуулиас халж, хамтарч төрүүлдэг болох нь. Хэрэв энэ мэт идээ бээрийг мэдээгүй бол яг хамар доороос нь  яамных нь хэсэг нөхөд зүтгүүлж явна. Боловсролын салбар гэрлийн хурдтай унаж явахад хүнээсээ олон хуурамч докторыг үгсэн хуйвалдаад *төрүүлдэг* монгол технологи МУИС-д халдварлах нь.

Боловсролын сайд энэ мэт хуулийг гууль болгодог сүлжээг таслан зогсоож дөнгөх хүн үү? Дөнгөлүүлэх хүн үү? харах л үлдлээ.

С.Тамир

Bolod.mn

Амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 9 зүйл
Амжилтанд хүрсэн хүмүүсийн унтахаасаа өмнө хийдэг 9 зүйл
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​