fbpx Эрдэнэтийг тойрсон хэрүүл маргаан төгсөх болоогүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 40 секунд

Эрдэнэтийг тойрсон хэрүүл маргаан төгсөх болоогүй байна

 Засгийн газрын шийдвэрээр саяхан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов.  Гэлээ ч гэсэн Эрдэнэтийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг худалдан авсан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга “сахал” хочит Д.Эрдэнэбилэг тэргүүтэй бүлэглэлийн хэрүүл маргаан нэг хэсэгтээ л сунжирч хөвөрсөөр байх бололтой.

Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр гарахын өмнөхөн “сахал” Д.Эрдэнэбилэг болон  Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, тэдний байгуулсан “Монголын зэс” корпорацийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг цагдаагийн байгууллагаас мөнгө угаасан байж болзошгүй гэдэг үндэслэлээр баривчлан саатуулсан боловч маргааш нь шүүхээс  хууль бусаар барьж хорьсон гээд бүгдийг нь суллаад байгаа билээ. Мөн саяхан тэдний хэргийг хянасан прокурор нь эрүүгийн хэргийн нотлох баримт хангалтгүй, тухайн үед Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахдаа төрийн мөнгөөр авсан эсэх нь бүрэн тогтоогдоогүй хэмээн үзэж хэргийг нь цагдаагийн мөрдөн байцаагчид буцаасан байна. Өөрөөр хэлбэл, “Сахал” Д.Эрдэнэбилэг тэргүүтэй тэдгээр хүмүүсийг эрүүгийн хэргээр шалгаж шийдвэрлэх асуудал одоогоор бүрхэг, эргэлзээтэй хэвээр байгаа ажээ.

Засгийн газрын дээрх шийдвэрээс өмнө бас “Сахал” Д.Эрдэнэбилэгийн багийнхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлаар хэлэлцээр хийхийг санал болгосон ч хүлээж аваагүй юм. Учир нь УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Н05/05 тоот зөвлөмжийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1.2 дугаар зүйлийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоогоод үйл ажиллагаагаа нэгэнт эхэлчихсэн, тэгээд ч тэдэнтэй хэлэлцэхгүйгээр Эрдэнэтийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох замаар асуудлыг шийдэх боломжтой гэж үзжээ. 

Гэвч “Сахал” хочит Д.Эрдэнэбилэг нарын Оросуудаас авсан Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан нь Захиргааны хэргийн гурван шатны шүүх дээр тэдний талд шийдэгдээд байгаа юм. Тиймээс Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-д 49 хувийн эзэмшлийн Д.Эрдэнэбилэгийнхэн нь ороод ажиллаж байлаа. Одоо харин Засгийн газрын дээрх шийдвэрээр тус үйлдвэрийн ТУЗ-д орсон 49 хувийн төлөөллүүд нь хусагдаж таарна. Гэхдээ 49 хувийн маргаан цааш улам даамжирч, “Сахал” Д.Эрдэнэбилэг нарын хүмүүсийнх нь мэдэгдэж байснаар тэд  49 хувиа ОХУ-ын Ростех корпорацийнх нь мэдэлд буцааж өгөөд анх хуралдаж авсан 400 сая ам.доллараа буцааж авах, тэгээд Олон улсын Арбитрын шүүхэд гомдол гарган зарга үүсгэх болж байна. Тэдний ярьж байгаагаар бол Арбитрын шүүх дээр торох юмгүй ялалт байгуулах бололтой. Яагаад гэхээр урьд нь Монгол улсын Захиргааны хэргийн шүүх дээр ялсан учраас бардам байгаа ажээ.

Хэрвээ Ростех корпорац  Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад авсан тохиолдолд хэнд зарах эсэхээ бас шийдэж таарна. Магадгүй Өмнөд Африкийн Стандарт банканд Эрдэнэтийг барьцаалж их хэмжээний мөнгө завшсан “Жаст”-ын Ш.Батхүү мэтийн хүмүүсийн балагаар Лондонгийн Арбитрын шүүхээс тогтоосон төлбөрийг өдөр тутам өсч буй хүүтэй нь хамт хятадууд барьцаалж, шантаажлан ийм эгзэгтэй үед нь “Ростех”-ээс тэрхүү 49 хувийг нь худалдаж авахыг хэн ч үгүйсгэхгүй. Учир нь Стандарт банкны 60 хувийг Хятадууд эзэмшээд удаж байна. Иймд Эрдэнэтийн хувь эзэмшлийг бусдад алдахгүйн тулд  Монгол Улсын Засгийн газар 400 сая ам.долларыг нь төлөөд 49 хувиа авч чадах уу үгүй юу гэдэг асуудал тулгарч байгаа юм. Энэ мэт эргэлзээтэй зүйлүүд цөөнгүй үлдэж байна. 

Нөгөөтэйгүүр Эрдэнэт нь төрийн өмчит үйлдвэрийн газар нэртэй боллоо гээд өнөөх дарга нарын хувийн шахааны бизнес зогсох уу. Үгүй л болов уу. Үе үеийн томчууд нь төр засгийн өндөр сэнтийг ашиглан тэндээс мөнгө сааж байлаа. Хамгийн сүүлд Ц.Нямдоржийн хуурай дүү гэгддэг С.Анхбаярын 42 сая ам.долларын шахаа илэрч, шүүхээс 2 жилийн хорих ялаар шийдэгдээд байгаа юм. Түүний энэхүү шахаа  Ц.Нямдорж ахынх нь нөлөөгөөр хийгдсэн гэдгийг зарим нь сайн мэдэж байсан боловч шүүх дээр харин үүнийг нь огт ярилгүй, таг “мартаад” өнгөрсөн байв.

Мөн ойрноос Эрдэнэтийн захирал Х.Бадамсүрэнг ажлаас чөлөөлж, оронд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найз, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэнг томилох  тухай зарим нь шивэр авир ярилцах боллоо. Энэ үнэн бол Эрдэнэт үйлдвэр нь У.Хүрэлсүхийн “вант” улс болж мэдэх юм. Яагаад гэвэл Х.Хэрлэн урьд нь хэд хэдэн удаа лиценз наймаалсан, ийм хууль бус үйлдэлд оролцож байсан, тэр бүү хэл иймэрхүү асуудлуудаасаа болоод хэдэн жилийн өмнө албан тушаалаасаа хусагдаж явсан тул итгэж найдахад тун бэрх эр гэдэг. Энэ нь үнэний ортой болов уу.

Эрдэнэт үйлдвэр урьдын адил дарга нарын шахааны газар, саалийн том үнээ хэвээр үлдэх магадлалтайг илтгэх иймэрхүү хардлага төрүүлсэн олон үйл явдал одоо ид өрнөж байна. Ямартай ч Эрдэнэтийг тойрсон хэрүүл маргаан төгсөх болоогүй байгаа ажээ. 

О.Баяр  

Шуурхай.мн 

К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг Сынри биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг байжээ.
К-попын хаан гэгддэг Big Bang хамтлагийн үүсгэгч гишүүдийн нэг Сынри биеэ үнэлэгчдийг санал болгон, зуучилдаг байжээ.
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​