УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж байсан Ж.Эрдэнэбатыг шүүхээс цагдан хорих арга хэмжээ авсан. Гэвч тэрбээр тойрогтоо ялалт байгуулж, 14.176 саналаар нэгдүгээрт бичигдсэн билээ. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос түүнд гишүүний үнэмлэх гаргасан болохыг мэдээлсэн юм.
Түүнийг гэм буруугийн шүүх хуралдаа ирээгүй хэмээн цагдан хорих шийдвэрийг зургадугаар сарын 11-ний өдөр гаргасан байдаг. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд цагдан хоригдсон зургаан нэр дэвшигчийг цагдан хорих хүсэлтийг СЕХ-нд хүргээгүй гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэв.