Ардчилсан намын Нарийн бичгийн дарга О.Магнай өчигдөр “Засгийн газрын гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн байна” хэмээн мэдээлсэн.
Энэ мэдээлэлд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр Төрийн ордонд няцаалт хийв. Тэрбээр, "Засгийн газрын гишүүд “lexus” маркийн машины захиалга хийсэн гэдэг үндэслэлгүй мэдээлэл гэдгийг хариуцлагатай мэдэгдэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс гүтгэлэг тарааж байгаа хүнийг холбогдох хуулийн байгууллагад шалгуулахаар өгөхөө үүгээр мэдэгдэж байна" гэлээ.