fbpx

Ж.Батбаясгалан: Намайг НИТХ-ын даргад нэр дэвшүүлсэн саналыг дэмжиж байгаа


НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх шийдвэрийг Нийслэлийн МАН-ын хороо, тэргүүлэгчид гаргаад буй. Үүнтэй холбогдуулан уг асуудлаар НИТХ-ын даргад нэр дэвшээд буй Ж.Батбаясгалангаас тодруулахад "Нийслэлийн намын хорооны V хорооны хуралдаанаас намайг нэр дэвшүүлсэн. Энэ саналыг би дэмжиж байгаа. УИХ-ын сонгуульд манай нам ялалт байгуулсан. Мөн НИТХ-д ялалт байгуулсан. Тэгэхээр мөрийн хөтөлбөр хэрэгжих бүрэн боломжтой болж байна. 

Би 13 жилийн турш нийслэлд ажилласан туршлагатай. МАН-ын дүрмэнд ялсан намын дарга Нийслэлийн Засаг даргаар ажиллах бүрэн боломжтой учир Д.Сумъяабазарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн байх" гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: