Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй хяналтын шатны шүүх хурал яг одоо Улсын дээд шүүхэд болж байна. Шүүх бүрэлдэхүүн завсарлага аваад байгаа бөгөөд удахгүй шийдвэрээ танилцуулах гэж байна. Уг шийдвэрээс шалтгаалж Э.Оюунболд цолтойгоо үлдэх эсэхийг шийдвэрлэх юм.
Учир нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбар хийхдээ “Шүүхийн шийдвэр эцэслэн гарсаны дараа Ерөнхийлөгч зарлиг гаргана” гэж мэдэгдээд байгаа юм.
Анхан шатны шүүхээс Э.Оюунболдын цолыг хурааж, эрхийг нь хоёр жилээр хасаж, унасан бөхчүүдэд цол, чимгийг нөхөж олгох нь зүйтэй гэх шийдвэр гаргаж, давж заалдах шатны шүүхээс уг шийдвэрийг хэвээр үлдээсэн. Харин “түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах” гэснийг 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн юм.
Б.ЗАЯА
Эх сурвалж: shuurhai.mn