fbpx Б.СЭМЖИДМАА: Итгэлцэл, эв нэгдэл БАЯНГОЛ ДҮҮРГИЙН хөгжлийн үндэс
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 29 секунд

Б.СЭМЖИДМАА: Итгэлцэл, эв нэгдэл БАЯНГОЛ ДҮҮРГИЙН хөгжлийн үндэс

Баянгол дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж Иргэдийн төлөөлөгчийн хурлын даргаар Б.Сэмжидмаа сонгогдлоо.

Энэ үеэр тэрээр хэлсэн үгэндээ "Эрхэм хүндэт Баянгол дүүргийн төлөөлөгчид өө, 2020 оны Орон нутгийн ээлжит сонгуулиар Баянгол дүүргийн иргэд сонгогчид маань 41 төлөөлөгч бидэнд итгэл үзүүлэн сонгож дүүргийн иргэдээ төлөөлөн ажиллахад бэлэн боллоо. 

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргад итгэл үзүүлэн намайг сонгосон та бүхэндээ талархаж буйгаа дахин илэрхийлж, та бүхний итгэлийг зүтгэл, сэтгэлээр хариулахаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Итгэлцэл, эв нэгдэл Баянгол дүүргийн хөгжлийн үндэс байх ёстой. Энэ бол миний удирдах ДИТХ-ийн үндсэн зарчим байх болно. Нам гэлгүй иргэдээ, фракц гэлгүй дүүргээ хөгжүүлэх нь ирэх дөрвөн жилийн та бидний чин зорилго байна гэдэгтэй бүгд санал нийлэх биз ээ.

Дахин хэлэхэд нам харгалзалгүй бид нэг баг болон ажиллаж чадвал Баянгол дүүргийг иргэд нь оюунлаг бөгөөд Нийслэлийн хөгжлийн гол нь байх бүрэн боломж бидэнд бий.

Иргэний хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дүүрэгтээ цогцлоох нь зөвхөн дүүргийн төсвийн хүрээнд хязгаарлах нь хангалттай биш бас зөв менежмент ч биш. Харин УИХ, Засгийн газар, Нийслэлийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын бодлогыг дүүрэгтээ татах нь энэ дүүргийн 240 мянга гаруй иргэдээс сонгогдсон улс төрч бүхний чин эрмэлзэл бас ардчилсан нийгмийн зарчим билээ. Баянгол дүүргийн иргэд маань оюунлаг, гол улс төрчдийг төрүүлэн гаргасан том амбицтай дүүрэг. Бид эвтэй байж, итгэлцэж чадвал бидэнд хүч нэмэх УИХ гишүүн, эдийн засгийн байнгын хорооны дарга, мөн УИХ-ын дэд дарга ч байна. Нийслэлд биднийг төлөөлж буй нэгэн төлөөлөл маань НИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна. Бидэнд ч, дээрх нэр дурдсан улс төрчдөд ч ижил зорилго, үүрэг бий. Баянгол дүүргийн иргэн бүрийн хөгжил бидний үндсэн зорилго байх ёстой.

Дүүргийн иргэдээ төлөөлж, дүүргийн асуудлаа өдөр тутам шийдэж, урагшлах бид итгэлцэн эвтэй байж чадвал нам харгалзахгүйгээр бодитой дэмжлэгийг засаглалын бүх түвшиндээ авч чадах алтан боломж бидэнд ирээд байна. Миний бие ДИТХ-н даргын хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч та бүхэнтэй хамтран ажиллахад бэлэн байна.

Хуйвалдаж биш хуулиар, маргаж биш мэтгэлцэж, талцаж биш эвсэж ажиллах хамт олон бид.

Бидний 41 төлөөлөгчдийг хүүхэд, залуучууд, ахмадуудын маань нийгмийн асуудал, дүүргийн иргэдийн маань боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт, бизнесийн орчны асуудлууд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлийн асуудлууд, ухаалаг засаглал, цахим Баянгол, ногоон Баянгол дүүргийг цогцлоох зэрэг олон томоохон асуудлыг шийдвэрлэх мэргэн шийдвэр хүлээж байна. Та бүхний санал бүхэн мэргэн, шийдвэр бүхэн хөгжлийн галыг өрдөх болтугай. Баянгол дүүрэг оюунлаг бас голчлон хөгжих дүүрэг байхын төлөө хамтдаа зүтгэцгээе. Хүндэтгэсэн Баяртулгын СЭМЖИДМАА" хэмээлээ. 

Хүчтэй генийн шинж нь хөрслөг бор арьс, зузаан уруул...

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​