Нийслэлийн Багануур дүүрэгт халдварын тохиолдол бүртгэгдсэн болохыг тус дүүргийн Онцгой комиссоос өчигдөр 1:00 цагийн үед мэдэгдлээ.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 20-ны өдөр сэжигтэй тохиолдол илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийхэд батлагдсан байна. Иймээс гэрийн дэглэмээ сайтар сахиж, халдвар хамгааллаа сайтар сахихыг аймгийн онцгой комиссоос анхаарууллаа. Мөн ойрын хавьтлын 17, дам хавьтлын 20 хүнд түргэвчилсэн шинжилгээ авахад сөрөг гарсан байна. Гэхдээ шинжилгээг нь баталгаажуулахаар ХӨСҮТ рүү шилжүүлсэн байна.
Энэ тохиолдол Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Багануур дүүрэгт очсон байжээ.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР