ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 17:00 цагт мэдээлэл хийснээс хойш 26 тохиолдол шинээр батлагдаж, дотоодын халдварын тоо 172 боллоо.
Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 608 боллоо. Үүнээс эдгэрсэн 337 хүн байгаа бол 264 хүн эмчилгээ хийлгэж байна.
Дотоодын халдвар голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,
- Улаанбаатарт 2 тохиолдол нэмэгдэж 40,
- Сэлэнгэ аймагт 19 тохиолдол нэмэгдэж 77,
- Дархан-Уул аймагт 4 тохиолдол нэмэгдэж 20,
- Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17,
- Орхон аймагт шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол
- Говьсүмбэр аймагт мөн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 1 байна" гэлээ.