fbpx

Халдвар авсан аав, хүү хоёрын 150 гаруй хавьтагчийг тогтоогоод байна


Архангай аймагт аав, хүү хоёр коронавирусийн халдвар авсан талаар бид мэдээлээд байгаа. Тандалт судалгааны мэдээллээр Архангай аймгийн Батцэнгэл суманд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч 52, 2-р хавьтагч 103 хүн байгааг тогтоогоод байна.

1-р хавьтлуудыг тусгаарлаж, 2-р хавьтлуудыг гэрт нь хатуу хөл хорионы дэглэмд оруулжээ.Тандалт үргэлжилж байна. Архангай аймаг руу ЗӨСҮТ-өөс Сэлэнгэ аймагт ажиллаж байсан авто лабораторийн мэргэжлийн баг ирж байгаа аж. Онош батлагдсан хоёр иргэнийг маргааш нийслэлд авчрах гэнэ.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР


Энэ мэдээ таалагдаж байвал: