fbpx Хавтаст хэрэг: С.Баярцогтод авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс "том" ярьж байна...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 26 секунд

Хавтаст хэрэг: С.Баярцогтод авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс “том“ ярьж байна...

Нийслэлийн эрүүгийн давж заалдах шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 29-нд бусдын мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан хэргийг хянан хэлэлцжээ.

Уг хэргийн оролцогч, шүүгдэгч нь шүүгч, хэргийн үндэслэл нь Монголын томоохон улстөрчидтэй холбоотой байгаа нь анхаарал татна. Өөрөөр хэлбэл, Монголын шүүх ажиллагаанд нэр нөлөө бүхий, томоохон улстөрчид, албан тушаалтнуудын нөлөөлөл байдгийг баталсан хэрэг. Тиймээс тус хэргийн шүүхийн шийдвэрээс оролцогчдын мэдүүлгээс хэсэгчлэн сонирхуулъя.

Уг хэрэг нь С.Б, Ц.З гэх хоёр хүнд холбогдсон гэмт хэрэг. Тэднийг бүлэглэж мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэж анхан шатны шүүх үзэж ял оноосон юм байна. Хэргийг товч сийрүүлбэл, С.Б /Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч/, Ц.З /хувиараа барилгын ажил хийдэг/ хоёр бүлэглэн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо И март худалдааны төвд байрлах Мобиком үүрэн холбооны салбарт Б.Мөнхбаярын /шүүгч/ иргэний үнэмлэхийн хуулбарыг ашиглан 9919.... дугаарын эрхийг хууль бусаар сэргээлгэн Мобиком корпорацийн өмчлөлийн, Б.Мөнхбаярын эзэмшиж байсан 9919.... дугаартай цахим төхөөрөмжид нэвтэрч, Б.Мөнхбаярын мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж 9919.... дугаарын сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтэрсэн, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан гэмт хэргийг зохион байгуулж хамтран оролцсон гэж буруутгажээ.

Шүүгдэгч С.Б-гийн шүүхэд гаргасан мэдүүлгийг хүргэе.

Шүүгдэгч С.Б /шүүгч/: ....2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 12:51 цагийн үед намайг яллагдагч С.Баярцогтын цагдан хорих шүүх хуралдааныг хийж байх үед Б.Мөнхбаяр шүүгч өөрийнхөө 9919... дугаарын утаснаас миний утас руу “Юу нь 15 хоног вэ” гэж зурвас бичсэн болно. Уг зурвас ямар утгатай зурвас байсан гэхээр шүүх хуралдаан болохоос өмнө 5 минутын өмнө

Б.Мөнхбаяр /шүүгч/ намайг өөрийнхөө өрөөнд дуудаж уулзаад “С.Баярцогтод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж гаргаарай, дээрээс том ярьж байна, прокурорууд 30 хоногийн хугацаанд юу ч хийгээгүй юм шиг байна лээ шүү” гэж хэлэхэд би хууль тогтоомжид заасны дагуу Ерөнхий шүүгч Б.Мөнхбаярын нөлөөнд үл автаж С.Баярцогтыг 15 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Ингээд хурлын дараа Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр миний өрөөнд орж ирээд “чи яагаад 15 хоног хорьчихвоо гэж уурлаад би чамд дээрээс том яриад байна гэж хэлээд байхад “хорьчих юм аа, араа өөрөө даагаарай” гэж хэлээд миний өрөөнөөс гараад явсан. 

Дараа нь 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн өглөө 10 цаг 00 минутад Б.Мөнхбаяр өөрийнхөө 99190099 дугаарын утаснаас миний эзэмшлийн 99194429 дугаарын утас руу “Том ярьж байна, хэвээрээ” гэж зурвас бичсэн. Энэ зурвас ямар утгатай гэхээр С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хорих шүүх хуралдаан болохын 10 минутын өмнө Б.Мөнхбаяр дуудаад “за Батжаргалаа том ярьж байна, одоо наад хоёроо гаргаарай, чи өмнө гарга гэхэд С.Баярцогтыг гаргаагүй 15 хоног хорьсон, түүнээс болж би том/Ц.Зориг дарга/-д загнуулсан, одоо хэрвээ гаргахгүй бол чи бид хоёр ажилгүй болно шүү” гэж хэлээд миний хажууд утсаар хэн нэгэн хүнтэй “viber”-аар яриад “өчигдрийн ярьсан зүйл хэвээрээ биз дээ” гээд утсаа салгасан.

Ингээд надад хэлэхдээ “би сая чиний хажууд томтой ярилаа, том хэвээрээ гэж байна, тийм учраас гаргаарай, харин таслан сэргийлэх арга хэмжээг нь гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ аваарай” гэж хэлсэн. Ингээд намайг хуралд орсны дараа миний утас руу дээрх зурвас буюу надад ярьж байсан зүйлээ бататгах гэж юм уу, эсвэл өөрөө ямар нэг баримттай үлдэх гэсэн юм уу “Том ярьж байна, хэвээрэй” гэсэн зурвасыг миний утас руу бичсэн.

Би бодохдоо шүүгч Б.Мөнхбаяр нь “яллагдагч С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын цагдан хорих шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрээс болж, хэн нэгэн хүний итгэлийг алдаж, эсвэл загнуулснаас болж над руу бичсэн 2 удаагийн зурвас “далдлах” зорилгоор энэ үйлдийг хийсэн юм болов уу” гэж бодож байна.

Миний хувьд би энэ үйлдлийг хийх ямар ч шалтаг, шалтгаан, зорилго байхгүй, мөрдөн байцаалтын шатанд ч тогтоогоогүй, хэрвээ энэ Б.Мөнхбаярын сим картыг сэргээсэн үйлдэл нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрүүдээс өмнө буюу С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын цагдан хорих шүүх хуралдаанаас өмнө үйлдэгдсэн бол намайг харин Б.Мөнхбаярын сим картыг сэргээлгээд өөр рүүгээ зурвас бичээд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг гаргачихсан байна лээ гэхэд бүрэн хардах үндэслэл болох байжээ... гэжээ.

Тус хэрэгт хоёр шүүгдэгчид 6 сая төгрөгийн торгох ялыг оногдуулсан байдаг юм. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан байдаг.

Хамгийн гол нь хоёр хүн бүлэглэн нэг хүний мэдээлэлд хууль бусаар халдсан гэх жижиг төрлийн цахим гэмт хэрэг мэт харагдаж байгаа боловч хэргийн үндэслэл, оролцогчид нь анхаарал татаж байгаа юм. Оролцогчийн нэг нь шүүгч, хохирогч нь шүүгч. Хэргийн үндэслэл нь албан тушаалын гэмт хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа Монголын томоохон улстөрчид болох С.Баярцогт, Ч.Сайханбилэг, С.Баяр нарын хэргийг шийдвэрлэж байгаа шүүгчдийн шүүн таслах ажиллагаатай холбоотой байна. Үүнээс Монголын шүүх байгууллагын ажиллагаанд бусдын нөлөөлөл ийм хэлбэрээр ордог байх нь гэсэн үндэслэл харагдаж байгааг нуух юун.

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Ерөнхий сайд асан С.Баярын шүүхийн шийдвэртэй ТАНИЛЦ
Ерөнхий сайд асан С.Баярын шүүхийн шийдвэртэй ТАНИЛЦ
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​