Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны хогийн цэг дээр амьгүй төрсөн ураг хаясан байсныг өчигдөр цагдаа нар олжээ.
Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн 28 настай эмэгтэй О гэгчийг олж илрүүлсэн байна.
Урьдчилсан байдлаар иргэн О нь өөрийн оршин суух хаягтаа эр хүйсийн 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР