Эрүүл мэндийн сайд Улаанбаатарын хэмжээнд коронавирусийн халдварын эх үүсвэр тодорхойгүй 4 голомт байгааг дөнгөж сая зарлалаа. Ялангуяа сүүлийн хоёр хоногт 2 голомт нэмэгдсэн нь нөхцөл байдал, ЭМЯ-наас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, чиглэлийг өөрчлөхөд хүргэж байгааг салбарын сайд мэдэгдэв.
Хөл хориог үргэлжлүүлэх эсэх эрсдэлийн үнэлгээг Эрүүл мэндийн яамны дэргэдэх 11 хүний бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн баг маргааш шийдвэрээ танилцуулах аж. Сүүлийн 2 хоногт ард иргэдийн дундаас 18 хүн халдвартай нь батлагдсан учраас цаашид хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр болж байна гэсэн юм.
Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР