fbpx

Манай улс “Pfizer” вакциныг сонгож, ДЭМБ рүү хүсэлтээ илгээлээ


Манай улс “Pfizer” вакциныг сонгож, өнөөдөр үдээс хойш ДЭМБ рүү хүсэлтээ илгээсэн байна. Тухайн вакцин нь АНУ-д үйлдвэрлэсэн. ДЭМБ-д албан ёсоор бүртгэж авсан анхны вакцин аж. 

Тодруулбал, Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12 дугаар сарын 31-нд Pfaizer вакциныг бүртгэсэн.

Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнууд дархлаажуулах дарааллаар нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулна.  Одоо вакцин орж ирэх нөхцөл нь бүрдлээ гэсэн үг.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [43.242.243.181] · 2021/01/12

    Ene jiliig duustal zahialgatai vactsin gj bsan sanagdhiin manaihand ilvvchleh yum bga yum blob uu chaabaas


  • moderna · [103.9.88.162] · 2021/01/12

    modernaag sain geed baigaam bishu.