fbpx

ЭМЯ: Ажиглан тусгаарлалтад байсан 14 хүнээс халдвар илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, шинээр 14 тохиолдол илэрсэн талаар мэдээлэв. Үүний задаргааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 14 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн 17 дугаар хорооны 2 гэр бүлийн хүн. Гэр бүлийн хавьтал гээд ажиглан тусгаарлах байранд байсан. БГД-ийн 6 дугаар хорооноос 1 гэр бүлийн 3 хүн. БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой гэр бүлээр дамжсан халдвартай холбоотой 1 хүн. ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын 1 хүн. Эдгээр хүмүүс тусгаарлалтад байсан.

Ингээд Улаанбаатарт батлагдсан тохиолдол 630 болж байна.

Бусад халдвар гарсан аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

Дотоодын халдвар 956 байна. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1456, эдгэрсэн 909, эмчлэгдэж байгаа 536 байна. Үүнээс 424 хөнгөн, 95 хүндэвтэр, 13 хүнд, 1 хүн маш хүнд байна. Сүүлийн 24 цагийн дотор 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа." гэлээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал: