fbpx Манай малын им,тамга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 14 секунд

Манай малын им,тамга

/Дурсамж өгүүлэл/

Эрдэмтэн Я.Цэвэл гуайн зохиосон "Монгол хэлний товч тайлбар толь" бичигт тамгыг:  1.Засаг төрийн албан бичигт дардаг тамга. /Ер нь байгууллага бүр тамгатай/. 

2. Дээр үеийн хошуудын төрийн хэрэг эрхлэх газрыг хошууны тамгын газар, шавийн тамгын газар гэдэг байжээ. 3.Адуу, мал, эд юмны тэмдэг болгон  хайрах төмөр хэрэгсэл. 4.Хөзрийн нэг зүйл дүрс тэмдэг тамга.

Имийг 1.Хүн амьтны төмс, засаа /Ивэрхий өвчин/. 2.Малын чихийг хагалж огтлон тэмдэглэсэн тэмдэг гэж бичсэн байдаг. Тэгэхээр би тамга, имийн тухай тайлбарлан бичих гээгүй зөвхөн өөрсдийн эзэмшин хариулж байсан хувийн цөөн мал сүргийн тамга, имийг сонирхуулах гэсэн юм. Манайх гэдэг айл уг нь Өмнөговь аймгийнх. 1941 онд Дундговь аймаг байгуулснаар тус аймгийн Дэлгэрхангай сумын гуравдугаар /Далан/ багийнх болов.

Бидний ээж  Мядагийн Гаажид 1895 онд төрсөн. Говь-түшээт вангийн хошууны Ерэнтэй захирагчийн хүү Чойсүрэн тайжийн ёс төртэй авсан их хатан нь байв. Ардын хувьсгал болж төр, засагт бичиг, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй учир Чойсүрэн тайж хүрээнд татагдах болж бага хатантайгаа хотод түр суужээ. Манай ээж хэдэн хүүхэд, малтайгаа нутаг хошуундаа Гаажид эхнэрийнх гэж нэрлэгдэн өрх толгойлон мал сүргээ адгуулж, үр хүүхдээ өсгөж явжээ. Манайх 300-гаад хонь, ямаа /ямаа нь 60-аад/, гурван азарга 70-аад адуу, 60-аад тэмээтэй, дунд зэргийн хөрөнгө чинээтэй айл байв. Монголын малчин ард мал сүргээ тамгалж имнэдэг хэзээний уламжлалтай билээ. Олон янзын тамга, им байдаг. Мал сүргээ алдаж осолдохгүй, хаана ч явсан таньж мэдэхийн тулд тухайлсан тамга, имээр тэмдэг болгон тавьдаг нь малчдын зан үйл заншил ажээ. Малчин айл бүр өөрийн тамга, имтэй. Тэр нь айлуудын малын тамга, им/ адил биш учир малаа ялгаж, таньж мэддэг. Хэрэв малаа алдвал тамга, имээр нь сураглан эрж хайж олдог. Адууг гуя, хаан дээр нь тамгалдаг. Тэмээний гуя, хацар дээр тамгалж, бог малын зөвхөн хоёр чихийг нь имнэдэг. Бод малыг ч мөн имнэдэг юм.

Манай малын тамга бол "ширээтэй дөрвөлжин хүрээтэй, туухай /хүрээний өнцөг рүү үл хүрсэн/ Х ийм тамгатай байлаа. Хонь ямааны им гэвэл зөв талын /зүүн/ чих онь, буруу талын /баруун/ чих цэцэг имтэй байсан билээ. Ийм тамга, имтэй айл манай нутаг усанд манайхаас өөр байгаагүй.

Бусад аймаг, суманд байсан эсэхийг мэдэхгүй ээ. Ойр холын малчид танай малын тамга, им тун содон, хаана ч байдаггүй гэж ярьдагсан.

Ижил тамга, им байдаг л даа. Гэхдээ манай тамга, им нь тун ховор гэж боддог. Дашрамд өгүүлэхэд нийслэл хотноо төрийн ордны арын цэцэрлэгт 2007 онд Монгол тамганы том хөшөө босгов. Барс бариултай их тамганы босоо дөрвөлжин суурийн доогуур гурван үеийг дагуулан янз бүрийн 130 тамганы дүрсийг тод сийлж үзүүлжээ. Тэдгээр тамга нь Монголчуудын мал сүргээ тамгалдаг тамга байх аа.

Манай нутгийн айлуудын малын тамга:  чандмань,  чоймжин, онги , дугуй хүрээтэй, чандмань дан, давхар саран цөнтэй буюу ширээтэй саран дөрвөлжин хүрээтэй туухай, ширээтэй чойжин, дугуй хүрээтэй туухай, хаан бугуйвч, хатан сүйх, таван хошуу ,нар-саран Монгол би, тангад маа, зоосон гэх зэрэг олон янз байсан даа. Энд хас-тамганы тухай товч дурдъя: Дээр үед /1930-аад онд/ хас, зэтэртэй Уг  хас тамгатай айл манай нутагт ганц хоёр байваа. Тэр үеэс /1930-аад оны эхнээс/ уг тамгыг хэрэглэхгүй болов. Учир гэвэл: Адольф Гитлер Германы засгийн эрхэнд гарч фашист герман Европ болон дэлхийг эзлэн ноёрхох бодлого явуулахдаа Монголын хас тамгыг  төрийнхөө сүлд тэмдэг болгосноос түүгээр малаа тамгалахаа болив. Хэрэв Монголд хас тэмдэг хэрэглэх аваас Гитлерийн Германыг дэмжсэн гэмт этгээд болох байв. Фашист Герман /Гитлер/ дарагдаж хас тэмдгээ монгол хүн дуртай юмандаа хэрэглэх болов оо. Жил бүрийн намар оройхон сэрүүн орохоор хишиг буянтай нэгэн сайн өдрийг сонгож унага, тором тамгалдаг байлаа. Тэр өдөр ч малчдын баяр болдог юм. Харин худалдаж авсан адуу, тэмээг малдаа ижилсүүлэхээр даруй тамгалдаг.

Гаажидын хүүхдүүд өсч том болсон ч цэрэг, сургуульд хол яваад ээждээ тус нэмэр болох нь ховор байв. Ээж маань малаа хороолгүй, цагийн хатуу бэрхтэй тэмцэн адгуулсаар байв. 1950-1960-аад онд орон даяар нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, манайх 400 гаруй толгой малынхаа ихэнхийг нэгдэлд нийгэмчилжээ.

Ээж минь ч нийслэл хотод сууж байгаад 1961 онд өвчний учир өөд болсон юм. Харин миний ах Г.Жантай 1947 онд цэргийн албанаас халагдаж, энэ айлын гэрийг толгойлж, хөдөө аж ахуйн "Талын цэцэг" нэгдэлдээ хий гэснийг  нь хийж байжээ. Цагаан морин жилийн /1990 он/ ардчилсан хөдөлгөөний ширүүн шуурганы  улмаас "социалист хоршооллын" нэгдлүүд устаж, хувьчлагдав. Манай ахад нэг ч толгой мал бодитой эд зүйл ногдсонгүй өнгөрчээ. Харин өөрийн гэсэн тамга, им бүхий 400 гаруй толгой мал нийгэмд уусан алга болж, ганцхан "Ширээтэй дөрвөлжин хүрээтэй туухай" хуучирсан төмөр тамга үлдэж, одоо ч ээжийн минь аядаж явсан айлын гал голомт-манай ахын хуучин авдранд хадганд ороолттой  хадгалж байдаг юм даа. Би хааяа ахындаа очихдоо тамгаа үзэж адисладаг. Мал байсан цагт тамга, им хэзээ ч таних тэмдэг болон малчдад өвлөн уламжлагдаж байх болой.

Өвгөн сэтгүүлч Гаажидын Баатарчулуун

Индианы сүүлчийн омгийнхныг мөнгөн усаар хордуулж байгаагаа нууж байна
Индианы сүүлчийн омгийнхныг мөнгөн усаар хордуулж байгаагаа нууж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​