fbpx Индианы сүүлчийн омгийнхныг мөнгөн усаар хордуулж байгаагаа нууж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 4 секунд

Индианы сүүлчийн омгийнхныг мөнгөн усаар хордуулж байгаагаа нууж байна

Энэ хэргийн бүх тайлан тооцоо ил болжээ. 

Перу улсын Эрүүл мэндийн яамны 2015, 2017 оны тайлангуудад тус улсын хамгийн алслагдмал бөглүү хэсэг болох Амазонкад амьдардаг уугуул иргэд мөнгөн ус алдагдсанаас үүдэлтэй хордлогод орж, бөөн бөөнөөрөө амиа алджээ. Уг тайланг харамсалтай нь огт дэлгэхгүй, нуун дарагдуулсан тухай "The Guardian’’-д бичсэн байна.

Өнгөрсөн зууны 80-аад оны дундаар Амазонкийн Ширэнгэн ойг судалж явсан мэргэжилтнүүд нахуа хэмээх нэгэн омгийг анх илрүүлжээ. Энэ цагаас хойш уг омгийнхны бараг 50 орчим хувь нь амьсгалын замын болон халдварт өвчнөөр үхэж үрэгджээ. Өнөөдөр уг омгийн иргэдийн тоо 500 хүрэхгүй болжээ.

2014 оны арваннэгдүгээр сард уг омгийн нэгэн эмэпгэй цус адалтын хүнд шинж тэмдэгтэй зургаан сартай хүүхдээ тэврээд эмнэлэгт хандсан байна. Гэтэл хүүхэд нь мөнгөн усанд хордсон болж таарчээ. Ингээд бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагаас омгийн бусад хүнд шинжилгээ хийхээр болж, 150 гаруй хүнээс шээсний дээж автал 78 хувьд нь “мөнгөн усны агууламж өндөр" гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл мөнгөн усны хордлого хүүхэд, хөгшин, эрэгтэй, эмэгтэй гэлтгүй омгийн бараг хүнийг хамарсан гэсэн үг. Ялангуяа 14 настай нэгэн охиноос мөнгөн ус хамгийн өндөр түвшинд илэрчээ. Түүний араас 27 настай нэгэн залуу орсон байна. Түүнчлэн хөхөөр хооллодог нярай хүүхдээс ч мөнгөн ус илэрсэн аймшигт тохиолдол гарчээ.

Уг тайланд дурдсанаар мөнгөн усаар хордуулж буй эх үүсвэрийг олоогүй гэнэ. Магадгүй энэ нь загас ч байж болох юм. Гэхдээ мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ бүхний буруутан нь энэ бүсэд орших Camisea хийн орд байж болзошгүй. “Перу улсын засаг захиргаа дархан цаазат энэ бүсэд аж төрж буй хүмүүсийн эрсдэлийн түвшнийг тогтоохын тулд агаар, усны цооногт мөнгөн ус алдагдаж байгааг нарийн шалгаж, бохирдлын замыг нь олж тогтоох ёстой” гэж баримтад бичжээ. Түүнчлэн Camisea хийд мөнгөн ус байгааг Лас-Малвинас дахь дахин боловсруулах үйлдвэрт энэхүү хорт металыг арилгах төхөөрөмж суурилуулснаар баталж болно.

Тухайн газар алт олборлогчдоос болж мөнгөн усны хордлого гарсан байж болзошгүй гэх таамаглал бий. Гэвч хиймэл дагуулаас авсан зураг, газрын дээж энэ таамаглалыг батлаагүй байна. Мөн ойгоо устгасан, аж үйлдвэрийн хог хаягдлыг шатаасан, усны бохирдол зэрэг ч байж болох шалтгаануудын тоонд багтжээ.

Өнөөдрийн байдлаар энэ тайланг олонд огт дэлгээгүй байна. Уг баримтыг 2015 онд гаргасан боловч өнгөрсөн оны тавдугаар сард л хэвлэмэл хувилбар нь цөөн хүнд хүрчээ. Нахуа омгийн төлөөлөгч сэтгүүлчдэд ярьснаар омгийн бараг бүх хүн мөнгөн усны халдвар авсан боловч Засгийн газар тэднийг “бараг мартсан” гэжээ. Түүний хэлснээр өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш төр засгаас нэг ч хүн үзэгдээгүй бөгөөд өөрсдөд нь тусалж буй гэх цорын ганц албан тушаалтан нь сайн хооллож, архи хэрэглэхгүй байхыг л зөвлөсөн гэнэ. Тэрбээр “Бидэнд тусламж хэрэгтэй байна. Хэн нэгэн бидэнд туслаасай гэж хүсч байна. Хүмүүс түгшүүртэй амьдарч байна. Бид үүнтэй эвлэрч чадахгүй ээ. Биднийг тэд зүгээр л мартчихсан” гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Энэ асуудлаар олон тооны байгууллага Перугийн Засгийн газарт хандаж, ямар нэгэн арга хэмжээ авахыг шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй байна. Үүний улмаас нахуа омгийнхон амиа алдсаар байна. Тэд мөнгөн усны халдварт байнга өртсөнөөр бөөрний дутагдалд орох зэрэг эрүүл мэндийн ноцтой асуудал үүсч байгаа ажээ. Энэ асуудлыг хоол хүнсээ зохицуулаад ч зогсоох боломжгүй. Учир нь хүмүүсийн шээснээс илэрсэн мөнгөн ус нь органик бус гаралтай байгаа юм.

Харин “Camisea” хийн ордыг эзэмшдэг компанийн төлөөлөгчид энэ явдал өөрсдөд нь хамаагүй гэж мэдэгдсэн байна. Тэд энэ бүсэд уул уурхайн олон тооны үйлдвэрлэл явагддаг гэж жишээ татжээ. Гэвч уул уурхайн ямар бүтээгдэхүүн гаргадаг тухай асуултад хэн ч хариулж дөнгөсөнгүй. Эрүүл мэндийн яамны нууцалсан тайланд тэмдэглэснээр нахуа омгийн гишүүдийн эрүүл мэнд соёл иргэншилт ертөнцтэй холбогдсоноос хойш эрс муудсан гэнэ. Хүмүүс хоол хүнсний дутагдалд орж тав хүртэлх насны хүүхдүүдийн 61 хувь нь хоол тэжээлийн хомсдолтой, 76 хувь нь цус багадалттай, хүнд хэлбэрийн цусан суулга, сүрьеэ, гепатит В тасрахгүй байна. Эдгээрийн нэг шалтгаан нь нүүдэллэн амьдардаг байснаа суурин хэв маягт шилжиж, байгалийн нөөц, цэвэр ус авах боломж хумигдсантай холбоотой. Үүнээс гадна эмнэлгийн үйлчилгээг хангалтгуй авч байгаа нь ч нөлөөлжээ.

 

Э.Мөнхзаяа

Эх сурвалж: "Өглөөний сонин"

10 хүн тутмын 9 нь жимс, ногоог бага идэж, давсыг 2 дахин их хэрэглэдэг байна
10 хүн тутмын 9 нь жимс, ногоог бага идэж, давсыг 2 дахин их хэрэглэдэг байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​