Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм орлогчоо зодож, гарыг нь хугалжээ


Говь-Алтай аймгийн Засаг дарга С.Гансэлэм, орлогч дарга В.Ренцэндоржийг зодож, гарыг нь хугалан гэмтээлээ гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болов.Тодруулбал энэ сарын 9-ний орой Central Tower-ийн 17 давхарт байрлах нэгэн өрөөнд Алтайн хоёр дарга муудалцаж, улмаар гарыг хугалах хэмжээнд хүртэл ширүүсч зодолджээ. Одоогоор В.Ренцэндорж  биеийн байдал муу учир Бээжин хотноо эмчилгээ хийлгэхээр явсан бөгөөд  тархиндаа хүнд бэртэл авсан, Гар нь хугарсан, нүдний хараанд нь өөрчлөлт орсон. Тийм учраас нэн яаралтай эмчлүүлэх шаардлагатай учир Бээжин хот руу эмчилгээнд явсан гэх мэдээлэл байна. 

Зодоон болсон шалтгаан нь аймгийн Засаг даргын сэнтий Ашиг сонирхлын зөрчилдөөн, санал суудлын төлөөх маргаан гэх мэт олон шалтгаанаас үүдэн энэхүү зөрчилдөөн үүссэн байхыг үгүйсгэхгүй аж.  Асуудлыг эргэн тодруулж тухайн орчинд ямар үйл явц болсныг тун удахгүй уншигч олондоо хүргэх болно.

 

 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Нутаг нэгтүүд · [112.72.15.78] · 2018/04/21

    Энэ сонгуулийн ялалтыг сайн муу байсан ч зохион байгуулж оролцсон хүн нь ажлаа хийх хэрэгтэй. Нам ялахад хотоос нэг дээдсүүд дагаж далдганадаг нөхдүүдийг тавьдагаа энэ намынхан болимоор юм даа.


  • Зочин · [112.72.14.145] · 2018/04/20

    Үнэхээр өрөвдөлтэй юм аа


  • Зочин · [66.181.181.27] · 2018/04/19

    Нүдний булайнууд . . .


  • zochin · [43.228.129.93] · 2018/04/19

    Rentsendorj aimgiin namiin horoonii darga ni