Нийгэм / 2018/04/23 / 2

Кран унаж хүн гэмтсэн Саруул хотхоны байрнаас дахин нэг хүн унаж нас баржээ



Баянзүрх дүүргийн Саруул хорооллын барилга барьж байсан ажилчид 12 давхраас барилгын хог буулгаж байгаад нэг ажилчны дээрээс хог унаж, газар дээрээ нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 'Саруул хорооллын барилгын ажил үргэлжилж байгаа. Тэд өнөө өглөөнөөс эхлэн 13 давхраас барилгын хогоо буулгаж эхэлсэн. Барилгын хог овор хэмжээ ихтэй, бас их тоос шороо гаргаж байсан. Гэтэл барилгын хог буулгах явцад нэг хүний дээрээс унаж, харамсалтай нь тухайн хүн газар дээрээ нас барсан. Түргэн тусламж ирсэн боловч аль хэдийнэ хожимдсон байсан' гэлээ. Энэ талаар албаныхнаас тодруулах гэсэн боловч, одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Баянзүрх дүүргийн Саруул хорооллын барилгыг 'Алтай констракшн' ХХК барьж байгаа бөгөөд сүүлийн хэд хоногийн хугацаанд тус хороололд кран унасан, орон сууцны айл шатаж, 27 настай хүн нас барсан хэрэг гарсан. Гэтэл өнөөдөр барилгын хогонд нэг ажилтан нь даруулж нас барсан хэрэг гарлаа. 

 



  • АЛТАНЦЭЦЭГ · [202.179.31.37] · 2018/04/23

    БАЯН-ӨЛГИЙН ЗАСАГ ДАРГА А.ГЫЛЫМХАНЫ БАРИУЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА ДЭЭРЭЭС ХҮН УНАЖ НАС БАРСАН ХЭРГИЙГ ЯАГААД ШАЛГАХГҮЙ БАЙНА.АР ГЭРТ НЬ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ӨГСӨН ҮҮ? ЗАСАГ ДАРГА ХУВИЙН МӨНГӨӨР 8 ДАВХАР ОРОН СУУЦ БАРИУЛААД ТӨРИЙН АЛБАНД ДАВХАР ЗҮТГЭЭД ЁСТОЙ НЭГ БАНТАНГИЙН ХУТГАЖ БАЙНА.


  • Зочин · [112.72.14.232] · 2018/04/23

    tashaagaa tulj nuruugaa vvrcgeed xaraad zogsoj bxiin setgel svrx gj bnuu