Б.Жаргалсайхан: Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан


Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУГЖ Б.Жаргалсайхан гэргий Г.Урнаагийн хамт хүчирхийллийн эсрэг "Хайрла, хамгаал!" үндэсний аянд нэгдэн уриалга гаргажээ.

МУГЖ Б.Жаргалсайхан:

"Эхлээд би чамайгаа олж харсан. Зүрхнийхээ цохилт болгоны тоогоор чамайгаа би хайрласан. Тэгээд энэ сайхан гэрлэх ёслолын ордонд чи бид хоёр гал голомтоо бадрааж төр улсдаа Бэх-Очирын Жаргалсайханых гэдэг нэгэн өрх гэр бүлийг нэмсэн.

Гэргий, МУГЖ Г.Урнаа:

"Чинийхээ хайрын хүчээр бид бүгдээрээ хөх тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэн нисэх шувуу мэт аз жаргалтай байдаг. Газарт буун хэсэг амсхийхэд минь алган дээрээ эрхлүүлж, энгэртээ чанга тэврэн хайрладаг бас хамгаалдаг. 

Харин одоо бид хоёр ач зээ нарынхаа амар амгалан өсөн бойжиж, хөгжилдөн инээлдэхийг нь хараад баярлаж суудаг эмээ өвөө хоёр болжээ. Гэр бүлээ хайрла хамгаал!" гэлээ.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Zochin · [122.201.21.173] · 2017/12/11

    Halitaaraagui er hun haana bna,sorvi er huniig chimedeg uym


  • зочин · [202.9.40.184] · 2017/12/11

    Тэнэг чинь тэр дээ


  • байгаль · [103.242.46.36] · 2017/12/11

    амжилт хүсье та 2т болон үр ач нарт нь


  • ЗОЧИН · [202.179.26.200] · 2017/12/09

    энэ Үг чинь Үнэн үү Жагаа дам сонсохнээ хэсэг хугацаанд Залуу охинтой Хальтирч байгаад буцаж ирсэн гэдгүй билүү Монгол Эрчүүд жаахан мөнгөтөй болохоороо Эхнэр машин хоёроо юуны түрүүнд сайжруулдаг нэг тал байна уу үгүй юу